Д.Энхтуяа: Миний хувьд ахмад настны асуудлыг анхаарч ажиллаж байна

2025-03-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

М.АРИУНЖАРГАЛ

 

УИХ-ын гишүүн Д.Энхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хаврын чуулган нээлтээ хийж, олон чухал хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Үүний нэг нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай шинэчилсэн найруулгын төсөл. Төсөлтэйгөө танилцсан уу. Энэ талаар яриагаа эхэлье?

-Засгийн газраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьсан. Өргөн барьсан төсөлтэй бол танилцаагүй байгаа. Урьд нь төслийг өргөн барихаас өмнө хэд хэдэн профессын үйл ажиллагаа явдаг. Мэргэжлийн байгууллагын буюу хэвлэл мэдээллийн салбарынхны хэлэлцүүлэг дээр очиж хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцсан.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэхээсээ илүү хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн ажиллах вэ гэдэг зохицуулалтыг хийж өгсөн хууль мэт санагдсан. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд анх батлагдахдаа дөрөвхөн зүйл заалттай батлагдсан байдаг. Хэдий дөрөвхөн зүйл заалттай хэдий ч маш тодорхой зааж өгсөн байдаг.

Манай улс өнөөдөр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд 20 байраар ухарсан. Ингэж ухрах болсон шалтгаан нь хуультай холбоогүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа бариад явах юм бол хойш ухрахгүй байсан. Энэ дөрвөн заалтыг биелүүлчихвэл хэвлэлийн эрх чөлөө хангагдах боломжтой гэж бодож байна. Гэтэл төрийн байгууллага хажуудаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй. Үйл ажиллагааг нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллэнэ гэсэн байхад өнөөдөр төрийн байгууллага бүх байгууллага хэвлэл мэдээллийн баг ажиллуулж байна. Үүгээрээ өөрсдийн мэдээ мэдээллээ сурталчилж “шахах” болсон. Энэ үзэгдлүүдээс болоод хэвлэлийн индексээр ухрах нөхцөл байдал үүссэн болов уу гэж хардаг. Би 20 гаруй жил хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа телевизийн мэдээний салбарт ажилласан. Бид мэдээ, мэдээлэл бэлтгэхдээ энэ хүний нэр хүнд, нууцтай холбоотой байна уу, хүүхдийн, гэр бүлийн эрхэд халдаж байна уу гэдэг зүйл дээр багаараа хурал хийдэг. Үүний үр дүнд энэ манай хэвлэл мэдээллийн ёс зүйг зөрчих юм байна. Тийм учраас бид энэ мэдээллийг гаргахгүй гэдэг үүднээс байнгын хэвлэл мэдээллийн ёс зүй дор захирагддаг байсан. Тийм ч учраас цагдаа, шүүхэд дуудагдах асуудал харьцангуй бага байсан. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай өргөн барьсан энэ хуулийн талаар УИХ-д өргөн хэлэлцүүлэг явагдана. Хэвлэл мэдээллийн салбарынхан санал бодлоо хэлэх байх. 1998 оноос хойш арван хэдэн удаа хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх оролдлого хийж байсан ч үр дүн гараагүй. Тэгэхээр энэ хууль тийм амархан батлагддаг хууль биш. Тэр тусмаа засгийн газраас орж ирж байгаа гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн байгууллагуудын өргөн хүрээний эсэргүүцэлтэй тулах болов уу гэж бодож байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 57 (7554)

 

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

5 цаг 8 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

8 цаг 33 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

8 цаг 39 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

16 цаг 47 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

16 цаг 47 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

16 цаг 47 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин