Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ерөнхийлөгч болж дэвших үү

2025-03-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

Монгол төгрөгийн тогтвлортой байдлыг хангах цорын ганц эрх мэдэл, үүрэг Монголбанканд байдаг. Мөн тус банк нь санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлдэг.

Тэр утгаараа, Монголбанк нь эдийн засаг зөвхөн дотоодоос бус гаднаас маш их хамааралтай савлаж байгаа энэ цаг үед хамгийн чухал байгууллагуудын нэг болоод байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, Монгол төгрөгийг тогтвортой байлгахын тулд Монголбанк ч савлагаагүй байх ёстой.

Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөхийн хэрээр түүний албан тушаалд горилж, амбицаа барьж ядсан залуус олширчээ. Гурван жилийн өмнө дөө, 2022 оны дөрөвдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Ажил хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе ямар ч Төв банкны ерөнхийлөгч байсан хүнд байна. Төв банканд хэдэн үзэгдэл шүгэлдээд байгааг би сонссон. Аятайхан байгаарай гэж хэлье. Эрх баригч намын даргын хувиар. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр ороод Төв банкны дараагийн ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхөд дуулдаж байгаа шүү. Залуучууд аа, амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын дон шүгэлж далжигнаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье. Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Авлигатай хол­боотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална. Үүний хатуу хэлье” гж байсан юм. Тухайн үед Монгол Улс ковидын хямралаас мултарч амжаагүй, эдийн засаг сэхэх үү, сэхээнд орох уу гэж байсан үе л дээ. Тэгвэл өнөөдөр нөгөөх үалуусын амбиц дахин сэржээ. Их л олон “ажиллагаа” нь дуулдаж байна. Улстөрчидтэй уулзалдах, хэвлэлээр заримыгаа нүдэх гээд байж болох бүхий л арга хэмжээг авч буй аж. Харамсалтай нь ингэхдээ, жоомоо алах гээд байшингаа шатаадгийн үлгэрээр банкны салбартаа базаахгүй үр дагавар үлдээхүйц зүйлүүдийг ч хийгээд байгаа дуулдаад эхэллээ. Байгууллагын нууцаа бариад хэвлэл дамжаад гүйж яваа эрхмүүд ч байх юм. Нэг иймэрхүү үйл явдлууд Монголбанк тойроод банк санхүүгийн салбарт болж байна.

Гэхдээ “…Монголбанкны шинэ ерөнхийлөгч хэн болох вэ” гэдэг асуулт нэлээд хэдүйнээс тавигдаад байгаа юм. УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарыг энэ албан тушаалд очих тухай яриа гарсан. Тэр худлаа л болов уу даа. Харин Монголбанкны одоогийн дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг дэвшээд ерөнхийлөгч болж магадгүй гэх мэдээлэл нэлээд сайн таржээ. Тэрээр 2007 онд Арканзасын их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2013 онд Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийг хуулийн магистр, 2019 онд Сент-Эндрюсийн их сургуулийг Олон улсын бизнесийн магистраар тус тус дүүргэсэн. 2007-2011 онд СЗХ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах ажилтан, Даатгалын хэлтсийн хяналтын ажилтан, 2011-2012 онд ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааны хэлтсийн атташе, ТЗУГ-ын мэргэжилтэн, 2013-2015 онд Лондон дахь Bank of America Merrill Lynch-ийн Глобал комплаенсийн хэлтсийн шинжээч, 2018-2020 онд МҮДД-ын корпорацийн гүйцэтгэх захирал, 2015-2018 онд ХААДД-ын корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2020 оны тавдугаар сарын 7-нд энэ албан тушаалд томилогдсон. Гэвч түүний намтартаа бичсэн мэргэжил, мэргэшил нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26.З-т “…Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилохдоо түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэнтэй нийцэх үү, үгүй юу гэдэг асуулт бас тавигдаад байгаа аж.

Түүнээс гадна, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн зургаан жил 2025 оны арван­нэгдүгээр сарын 22-нд дуусна. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26.8-д “…Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өд­рөөс эхэлж, УИХ-аас дараагийн Монгол­банкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилс­ноор дуусгавар болно” гэж заасан. Эндээс үзвэл, тэрээр дахиад дор хаяж зургаан сар ажиллана гэсэн үг. Тэгээд бас, Монголбанкны шинэ ерөн­хийлөгчийн нэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн халааснаас гарч ирнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 54 (7551)

 

энхтайван сайн залуу ш дэ
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21