Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

2025-03-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан. Энэ Засгийн газрын гурван том дарга нь гурван намын дарга байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, АН-ын дарга Лу.Гантөмөр Тэргүүн Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Шадар сайдаар ажиллаж байна. Засгийн ажил их, завгүй ажиллах ёстой болно. Тэгэхээр намынх нь ажил генескийн нуруун дээр бууж таарна. Генсек гэснээс, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа намууд, тэнд дундаа МАН, АН хоёр ихээхэн ижилхэн генсек сонгож тавьжээ. МАН-ын генсекээр Я.Содбаатар, АН-ын генсекээр Н.Ганибал сонгогдсон. МАН-ын генсек Я.Содбаатар физикч-инженер мэргэжилтэй.1997-1999 онд БШУСЯ-ны ШУА-ийн харьяа Дулааны техник үйлдвэр, экологийн хүрээлэнд ЭША, 1999-2005 ондп МАСЗХ-ны Нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2009-2010 онд МХЕГ-ын дарга, 2010-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012-2016, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, 2018-2019 онд Зам тээврийн сайд, 2020-2021 онд Шадар сайд, 2021-2024 онд ЕТГ-ын дарга, 2024 оны долдугаар сараас МАН-ын генсекээр ажиллаж байна. 

АН-ын генсек Н.Ганибал нь хэрэглээний математикч мэргэжилтэй. 2000-2002 онд ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль, математикийн багш, компьютерийн ухааны секторын эрхлэгч, 2009-2012 онд Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх, 2012-2015 онд ХХААЯ-ны МААБХЗГ-ын дарга, 2016.02-2016.09 онд ЗТХЯ-ны ТЗУХЭЗГ-ын дарга, 2016-2019 онд АН-ын ХЭГ-ын дэд дарга, Намын байгуулалтын газрын дарга, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2024 оны сонгуулийн дараа АН-ын генсек болсон. Ийм намтар түүхтэй хоёр генсек байгаа юм.

Тэднийг магтах нь “...Намуухан, даруухан генсек”, муулах нь “...Сул юм” гэцгээж байна.

Үнэхээр ч урьд өмнө энэ хоёр намын асуудал чухам л засаг төрийн хэмжээнд яригддаг байв. Эдгээр намуудын байр саваар болсон хэрэг явдал, генсекүүдийнх нь амнаас гарсан үг Монголын улс төрийн чухал үйл явдалд тооцогддог байлаа. Өмнөх генсекүүд өөрсдөө ч юм юманд хутгалдаж орооцолдсон дуулианы эзэд байлаа.

Харин одоо намууд нь засагт нийлчихсэн болохоор эр баригч, сөрөг хүчин гээд сөргөлдөөд байх нь бага, тэр хэрээр генсекийн үүрэг хариуцлага хөнгөндүү байгаа бололтой юм. Гэхдээ намын гишүүдээ ажил албатай болгох, адаглаад л намынхаа санхүүг авлигын бус мөнгөөр шийдэх гээд ажил ихтэй нь ойлгомжтой. Түүнээс гадна, энэ жил эдгээр намын Их хурал болох ёстой. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээс эхлээд томоохон шийдлүүдийг гаргах ээлжит Их хурлууд нь болно. МАН-ын Үндсэн дүрмийн 16.1-т “…МАН-д удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь МАН-ын Бага хурал байна, 17.1-т “…Ээлжит Их хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна”, 17.2-т “…Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гарган”, 17.3-т “…Намын Их хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно”, 17.4-т “…Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, 17.4.1-т “…намын үндсэн дүрэм, МАН-ын хөтөлбөр, Хяналтын Ерөнхий Хорооны дүрмийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах”, 17.4.2-т “…Намын Бага хурал, Хяналтын Ерөнхий Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх”, 17.4.3-т “…МАН-ын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах” гэж заасан.

Мөн АН-ын Үндсэн дүрмийн 5.12.1-т “…Намын эрх барих дээд байгууллага нь АН-ын Их хурал мөн”, 5.12.2-т “…Их хурлын ээлжит хуралдаан дөрвөн жилд хоёроос доошгүй удаа хуралдана. УИХ-ын сонгуулийн дүн эцэслэн гарснаас хойш 60 хоногийн дотор Үндэсний бодлогын хороо хуралдаж Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол намын Их хурлын ээлжит хуралдааныг 90-ээс дээш хоногт товлон хуралдуулахаар зарлана. Их хурлын ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувь/-ийн саналаар эсвэл Намын Дарга зарлан хуралдуулна” хэмээжээ. Я.Содбаатар, Н.Ганибал хоёр өдийд энэ том хурлын бэлтгэлийг базааж байх учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7541)

 

 

“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

13 цаг 1 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

13 цаг 5 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

13 цаг 9 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

13 цаг 14 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

19 цаг 2 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

23 цаг 24 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

23 цаг 24 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин