Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирэх үү

2025-03-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо. Өөрөөр хэлбэл, Трампын шийдвэрүүд дэлхийг улс төртэй, эдийн засагтай нь хөдөлгөлөө. Ардаа “Америк мөрөөдөл”-тэй түүний шийдвэрүүд улс орон бүрт янз янзаар л туслаа. Манайд гэхэд улс төрийн хувьд болгоомжтой байхыг, эдийн засгийн тухайд бэлтгэлтэй байхыг шаардаж байна. Америк-Орос, Америк-Хятад харилцаанууд нэмэх, хасах шиг байгаа үед Монгол Улс маш төв бодлого барих учиртайг хашир дипломатчид, олон улсын харилцааны мэргэжилтнүүд хэлэх болов. Нөгөөтэйгүүр, Трампын тарифын бодлогоос болоод манай эдийн засгийг гол тэтгэгч нүүрсний үнэ унасан. Түүнээс болоод экспортоос ордог ашиг нам унав. Энэ сацуу “...Эдийн засгийн ийм донсолгооноос өмнө Гашуунсухайтын гэрээг байгуулж авсан нь аз боллоо” гэх дүгнэлтийг эдийн засагчид хийгээд эхэлж байна. Дахиад нэг, эсвэл 2-3 сараар хойшилсон бол уг гэрээ хийгдэлгүй, унах байж л дээ. Өнөөдрийн нөхцөл байдал үүнийг нотолж буй аж.

Түүнчлэн Трампын олон талт бодлого Монголын дотоод дахь зарим асуудлыг ч шийдэх бололтой байна. 

Энд хэрэг түвэг үйлдэж, эсвэл болох болохгүй асуудалд нэр холбогдсон манай сайн эрс “эрх чөлөөний арал” Америкт очоод суучихдаг. Тэнд тийм шалтгаанаар амьдардаг улс төр, бизнесийн салбарынхан, эрүүгийн ертөнцийн цуутай хүмүүс олон бий. “Тэдний дунд аль 1998 онд Монгол Улсын хилээр гараад явчихсан С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд ч байдаг” гэх мэдээлэл бас дуулдаад байгаа юм. Хамгийн гол нь Монголын хууль хяналтынхан тэднийг олж авчрах гээд чаддаггүй байв. Олон жилийн туршид “...Хүнээ авъя” гэж тэднийд хандсан. Харин тэд “...Хүний эрх” гээд өгдөггүй. Сүүлд Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд хандаад ч тусыг эс олжээ. Тэгвэл Трампын цагаачдаа цөөлөх бодлогын хүрээнд Америкийн тал манай “шувууд”-ыг шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн байна. Америкийн тал анх удаа Монголын хууль хяналтын байгууллагын хүсэлтийг хүлээж авахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн. Сайн эрсийг авах ажил “Шувуу” ажиллагааны хүрээнд явагдах талаар ч яригдаад байв. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа нотолчих шиг боллоо. Тэрээр “…Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү” гэжээ. Тиймээс Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирж мэдэхээр болсон бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7541)

 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21