Ухаахудагийн “Улс төрийн ТУЗ”-д байгаа ганц “түүз”

2025-03-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Үндэсний баялгийн сан гэдэг “сав” бэлэн болсон. Стратегийн ордууд гэдэг “сааль” дээрээ асуудал үүссэн. Стратегийн 16 ордын долоо нь Үндэсний баялгийн сангийн орлогыг төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол”-д хагас дутуу харьяалагдаж байна. Эдгээр долоон ордын нэг болох Тавантолгойн Ухаахудагийг 2008 онд олон эзэмшигчтэй хувийн компанид таслаад үлдээчихсэн. Засгийн газрын ажлын хэсэг нь тухайн ордыг эзэмшигчидтэй 2007-2008 онд энэ талаарх хэлэлцээр хийсэн. 2008 онд гэрээг байгуулсан. Тэр утгаараа, өнөөдөр тухайн үед улс төрийн хийгээд “бизнес”-ийн шийдвэр гаргасан хүмүүс буруудаж магадгүй нөхцөл үүсээд байгаа юм.

Засгийн газар 2025 гуравдугаар сарын 6-ны хуралдаанаасаа “УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр Ухаахудагийг үлдээжээ. Үүнийг хулуьд нийцүүлэх хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий тогтоолыг гаргажээ. Засгийн газрын Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийсэн. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаахудагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учир УИХ-ын тогтоол гаргаж, уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж тогтоолын төсөл боловсруулсан” гэсэн юм.

Энэ мэдээллийн дараа Монголын улс төр, бизнест нэр нөлөө бүхий иргэн О өөрсдийн үг, эсэргүүцлийг илэрхийлэх хэмжээний 5-6 улстөрчид чиглэл өгчээ. Тэр даруйд цахим сүлжээнд мэдэгдлүүд хийж байна. Улмаар О.Алтангэрэлийн хариуцсан салбарууд руу ч “буудаад” эхэллээ. “Чиглэл” ёсоор өнөө, маргаашдаа дахиад 4-5 улстөрч Засгийн газар, ХЗДХ-ийн сайдын эсрэг үзэл бодлоо илэрхийлэх учиртай юм байна.

Ер нь бол, Ухаахудаг аргагүй том ашиг сонирхол, том эрх ашиг аж. Түүний мэдэгдэл могой жилийн улс төрийн эхлүүлчих шиг боллоо.

Гэхдээ Засгийн газар ингэж тогтоол гаргаснаар Ухаахудагийн асуудал УИХ руу “нүүчихэж” байгаа юм.

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Үндэсний баялгийн санд Ухаахудагийг авах тал дээр л кнопдох магадлалтай. Учир нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө гэсэн үг. Сонгуулиар одоогийн гишүүдийн дийлэнх нь “...Үндэсний баялгийн санг бодит ажил болгоно” гэж амлаж гарч ирсэн. Тэгэхээр Засгийн газрын тогтоолоор хандсан Ухаахудагийн хувьчлалын асуудлыг унагах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы хаалт дээр “...Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх шударга ёсны тэмцэл бүрэн үр дүнд хүрч хараахан амжаагүй байна. Энэ тэмцлийг зориудаар зогсоох, гацаах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгож харагдуулах, илт мушгин гуйвуулсан хар мэдээллээр нийт нийгмийг сөргөлдүүлэх замаар эрх ашгаа гүйцэлдүүлэх зорилготой бүлэглэлүүдийн ил, далд эсэргүүцэл илүү зохион байгуулалттай болж, эрчимжиж байна. Ийм үед эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, ёс зүй, сахилга хариуцлагыг бат журам болгон, шударга ёс, иргэнээ дээдэлсэн төр, эрүүл нийгэм, хөгжлөө тэтгэсэн эдийн засгийг цогцлоохын төлөө нэг зүгт харсан, нэгдмэл зорилгод хүчээ нэгтгэж зүтгэх нь Та бидний эрхэм журамт үүрэг байх болно. Улс орныхоо өнөөдрийг зөв дүгнэж, маргаашийн алс хэтийг олж харж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, зөвхөн улсаа, ард түмнээ бодож зүтгэцгээе” гэсэн. Энэ нь эрхэм гишүүдийг дээрхийг болон нийтийн эрхийг сануулсан явдал хэмээн учир мэдэх хүмүүс “уншсан” байна.

Гэхдээ Ухаахудагийн “Улс төрийн ТУЗ”-ийнхэн хэд хэдэн “хөзөр” атгаад сууж буй тухай ойрын өдрүүдэд олон эх сурвалж дуугарах болов. Мэдээж хэрэг, улс төрийн элдэв акцууд тасрахгүй аж. Тэднээс хамгийн том нь “…Ухаахудагаар оролдох нь улсад аюултай. Олон улсын бирж дээр гарсан учраас арбитрт хандахад л Монгол Улсаа модоо барьтлаа өрөнд орно” гэдэг утга бүхий “түүз” юм байна. Ингэхдээ 17-18 жилийн өмнө Монгол Улсын арбирт ялагдсан кэйсийг ч жишээ болгож яриад эхэлжээ. Энэ талаар хоёр талын экспертүүд тун удахгүй байр суурь, бодит байдлыг нийтэд хэлж өгөх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 43 (7539)

 

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Уржигдар 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Уржигдар 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Уржигдар 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Уржигдар 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

2026-08-27
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

2026-08-27
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

2026-08-27