“Гэсэр баатраар дамжуулан монгол соёлоо сурталчлах боломжтой”

2025-02-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагынхаа зочин хойморт МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Дашдэжидийг урилаа.

-“Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ыг Монголын эртний уран зохиолын гурван ноён оргил гэдэг. Ийнхүү нэрлэгдэх болсон үндэслэл нь юу вэ?

-Монголчууд бидний оюуны өв, соёл, сэтгэлгээг хадгалсан уран зохиолын оргил бүтээлүүд юм. Гэсэр хааны тухай өгүүлэхдээ ард түмний туйлын хүсэл, ахуй соёл, баатарлаг тэмцлийг дүрсэлсэн. Иймээс монголчуудын түүх, үндэстэн угсаатны соёл, сэтгэлгээний үнэт зүйлийг танин мэдүүлэх, дэлгэрүүлэх олон талын ач холбогдолтой юм. Үндэсний үнэт зүйлд суурилсан соёлын дархлааг бий болгодог.

-Эртний уран зохиол уншихын ач холбогдол, давуу тал нь юу вэ. Уран зохиол нийгэмд ямар үүрэгтэй вэ?

-Уран зохиол бол тухайн ард түмний түүх, нийгэм цаг үеийн тусгал, үнэт зүйлийг хадгалан өвлүүлэх, танин мэдүүлэх өв тээгч юм. Уран зохиолын ном уншдаг хүүхэд олон талын мэдлэгтэй, үгийн сангийн баялагтай, аливааг эргэцүүлэн бодох зэрэг чадвартай болдог. Эртний уран зохиолыг хялбаршуулан, шинэчлэн найруулснаар хүүхэд, залуучууд эцэг өвгөдийн баатарлаг түүх, ахан дүүс, анд нөхдийн эв найр, хамтын хүчээр саадыг даван туулж ирсэн тухай унших болно. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй, эв алдарсан үед салж бутарч байсан түүхэн сургамжийг уран зохиолоор дамжуулан ойлгоно. Тухайлбал, “Гэсэрийн тууж”-д монгол хүний нэр төрөө эрхэмлэх үзэл, эцэг өвгөдийн захиас сургаалыг эрхэмлэн сонсож, өдөр тутмын ажил үйлдээ санаж сэрж байх, хамтын хүчээр саадыг давах, хэлсэн амласандаа үнэнч байх гэхчлэн монгол хүн бүрийн эрхэмлэх үзэл, үнэт зүйлийг хадгалан үлдээсэн байдаг.      

-Таны тухайд Гэсэрийн туужийг гүнзгийрүүлэн судалдаг. Сүүлийн үеийн судалгаа шинжилгээний бүтээлээ хуваалцвал?

-Гэсэрийн тууж нь агуулгын хувьд нэн баялаг, монгол шүлгийн айзам хэмнэлийг баримталсан, уран дүрслэлээр чимэглэсэн, сонирхолтой өгүүлэмж бүхий уран зохиолын сурвалж болохын тухайд судлан шинжилж байна. Олон монгол угсаатны дунд дэлгэрэхдээ нутаг нутгийн онцлог, ахуй соёлыг тусгасан байдаг. Түүнээс гадна Монголын нууц товчоо болон XVII-XVIII зууны түүхэн сурвалж бичиг дэх зарим өгүүлэмжийг найруулан ашигласан, хэл найруулгын онцлогийг хадгалсан байна. Нийт монголчуудын дунд дэлгэрсэн олон хувилбаруудыг харьцуулан үзэхэд дүр, өгүүлэмж, уран сайхны онцлогийн ялгаа зөрүү ихтэй төдийгүй бичиж тэмдэглэсэн цаг үеийн хэл найруулга туссан болохыг харж болно. Мөн “Бээжин барын Гэсэр”-ийн үргэлжлэл болох “Лүн Фү Сэ-ийн Гэсэр”-ийн туужийн зургаан бүлгийг кирилл үсэгт буулган үгийн сан, соёлын тайлбарын хамт нийт 13 бүлгээр хамтатган гаргасан.

Энэ сурвалжийн хэлний судалгааг доктор, дэд профессор С.Батхишиг багш хийж Хөх нуурт сууж байсан Ойрадуудын дунд тархаж эхэлсэн. Ойрадаас эхлээд Өмнөд монголын нутгийн аялгуутнууд дундаас Хорчин, Харчин нутгийн аялгуутнууд хэлэлцдэг байсан болохыг тодруулсан. Ийнхүү бидний судалгааны үр дүнд “Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа” бүтээл маань гарсан. Энэ судалгааны ажлаараа 2024 оны “Шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээл”-ээр шалгарсандаа баяртай байна. Цаашдаа бид судалгаанд суурилсан, технологийн хосолсон нийгмийн соёлын инноваци бүтээх зорилготой ажиллаж байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7535)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21