"Ухаахудагийн сонсгол” болж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удирдах уу?

2025-02-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

Тавантолгойн нүүрсний ордын лицензийг 2008 онд төрд шилжүүлэн авсан. Тэгэхэд Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс”-т үлдээсэн. Ингэхдээ шинээр солбилцлын цэгийг тогтоож, лицензийг олгосон. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс”-ийн хүсэлт гэх үү, эсвэл шаардлагаар гэдэг юм уу, “Тавантолгой-1”, “Тавантолгой-2” лицензээс тасдаж байгаад нийлүүлээд Ухаахудагийн гэх лицензийг тэдэнд өгсөн байдаг. Хамгийн гол нь тухайн үед Засгийн газрын тэмдэглэлээр Ухаахудагийг Тавантолгойгоос тастаад үлдээсэн. Үүгээр Тавантолгойн нүүрсний ордын коксжих буюу хамгийн үнэ цэнтэй нүүрсний нөөцийн 40 орчим хувь нь “Энержи ресурс”-т очжээ. Ингэж Ухаахудаг тэдэнд очсоны дараа анх хамтарч компани байгуулаад төдийг хүртэл зүтгэсэн олон хүн хэдхэн жилийн дотор “Ухаахудаг”-аас гарсан байдаг. Тэд “Энержи ресурс” буюу “Ухаахудаг”-ийн хувиа өмчөөр, хаусаар, үйлдвэрээр хувьцаагаа “наймаалаад” гараад явсан.

Ер нь бол, тухайн үед иймэрхүү энгийн явдлууд болсон байгаа юм.

Тэр нь л өнөөдөр сөхөгдсөн.

Тэгээд “...Үндэсний баялгийн санд байх ёстой орд учраас Үндэсний баялгийн санд хувиа өгөх учиртай” гэдэг зарчим яригдсан.

Харин Ухаахудагийн эздэд энэ таалагдаагүй бололтой. Улс төр хэдэн сарын турш бужигнаж байна. Эцэстээ, энэхүү Ухаахудаг тойрсон улс төр улам ээдрээтэй, басхүү ширүүн болж байгаа бололтой.

Уржигдар Ухаахудагийн эзэн компанийн харуул хамгаалалтын албаныхныг Тагнуулын газраас саатуулжээ. Тэднийг “...Хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр саатуулсан” гэж ХЗДХ-ийн сайд мэдээлэв. Тэрээр “…“Эм Си Эс” группийн нэр бүхий хүмүүс саатуулагдсан нь үнэн. Монгол Улсын хууль, хяналтын дагуу хууль хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Тиймээс энэ талаар шалгаж байгаа. Ямар ч том компани байлаа гээд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана.  Хэн ч монгол төрийн нууц, хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй” гэв. Тэгээд бас Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр “Баялаг бүтээх, баялаг ашиглах ялгаатай. Байгалийн баялаг ард түмнийх байх ёстой. Энэ бол баялгийн үр ашиг иргэдийн амьдралд хүртээмжтэй байхыг хэлнэ. Тиймээс Үндэсний баялгийн сан чухал байгаа юм. Та бид, манай Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. Бид ард түмний хүсэл эрмэлзлийг ойлгож зоригтойгоор өөрчлөлтийг хийх, эсвэл ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх хоёр сонголттой туллаа” гэж мэдэгдсэн байна. Харин Ухаахудагийн эзэн компанийн зүгээс “...“Эм-Си-Эс” групп нь хяналт, шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудтай хуулийн хүрээнд үүргээ биелүүлэн хамтран ажиллаж байна. Манай группийн зүгээс хариуцлагатай, ил тод, хууль журмыг чанд мөрдөн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд одоогоор хуулийн хүрээнд ямар нэг тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгаж байгаа асуудлыг гуйвуулан гарчиглаж тайлбарлахгүй байхыг хүсье” гэсэн мэдэгдлийг цахим сүлжээгээр цацжээ.

Гэвч тэдний талаар “…Тодорхой тооны автомашин болоод ресторан, зоогийн газруудад гүйцэтгэх ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмж байршуулсан. Ингэж тоноглосон автомашин, ресторандаа гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байж болзошгүй нөхцөл илэрсэн байна. Мөн утас чагнах төхөөрөмжүүд ч илэрсэн. Уг хэргийг илрүүлэх үед нэр бүхий шүүгчдэд байр, машин лизингээр өгдөг баримтууд гарч ирсэн” зэрэг мэдээлэл байсан. Тэдний харуул хамгаалалтын албаныхны хууль бус үйлдлийн талаар маш ноцтой мэдээлүүд нэмж дуулдсаар байна. Тухайлбал, “…Өндөр албан тушаалтнуудын хөдөлгөөн, маршрутын мэдээллийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас авдаг байсан”, “…Цахим троллын баг бүрдүүлсэн”, “…Жагсаал зохион байгуулсан байж болзошгүй”, “…Тэднийхэн шүүх байгууллага руу чагнах тагнах төхөөрөмжтэй нэвтэрсэн” гэж байна. Түүнээс гадна, тэндхийн Харуул хамгаалалтын албаны удирдлага нь саяхан нэгэн жагсаалын үеэр ажлаасаа чөлөөлөгдсөн генералтай хамтарч харуул хамгаалалтын компани эзэмшдэг байна. Өөрөөр хэлбэл, “…Генерал, хурандаа хоёр хамтран ажилладаг байж болзошгүй” гэж үзэхээр нөхцөл ч илэрч буй бололтой.

Энэ яах вэ, нэгэнт хууль хяналтынхан олоод тогтоочихсон учраас “нэг тийш” болж таарна. Үнэн бол шүүхээр орно. Худал бол удахгүй цагаадаад гараад ирнэ. Үүнээс илүүтэйгээр “…Ухаахудаг гэж ер нь ямархуу нөөц, үр ашигтай орд юм бэ”, “…Ухаахудагийн үнэ цэн хэдээр хэмжигдэх вэ”, “…Ямар учраас “Энержи ресурс” энэ ордыг Тавантолгойгоос тастаад авчихсан хэрэг вэ”, “…Тавантолгойгоос тастаж авахдаа УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг яагаад гаргуулаагүй вэ” гэдэг л бидэнд чухал байгаа юм.

Засгийн газраас томилсон ажлын хэсгийн ахлагч болохоор “…Ер нь манай ажлын хэсгийн үйл ажиллагаа тов тодорхой. “Ухаахудагийг 2007 онд УИХ-ын тогтоолоор “Эм-Си-Эс” группт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байна уу, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ” гэдгийг шалгана. Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол лицензийг нь цуцална. “…Стратегийн орд газар учраас хэнд эзэмшүүлэх вэ” гэдгийг Засгийн газар, УИХ шийднэ” гэв.

Ажлын хэсэг ийм хэмжээний мэдээллийг л олон нийтэд өгнө. Эрх зүй нь ийм юм. Харин олон нийт Ухаахудаг, цаашилбал Үндэсний баялгийн сангийн талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй байна. Тиймээс ойрын үед УИХ-аар Ухаахудагийн сонсголыг зохион байгуулах шаардлага үүсээд байгаа юм. Нэр бүхий гишүүд ч ийм саналыг гаргахаар зэхэж буй бололтой. Харин ингэж сонсгол зохион байгуулбал УИХ-ын Б.Энхбаяраар удирдуулах санал олон нийт иргэдээс гарахаар байна. Учир нь Б.Энхбаяр сонсголоор мэргэшсэн гээд хэлчихэд хэтэрсэн болохооргүй болсон. Нэг бус удаа сонсгол удирдсан. Нүүрсний сонсгол л гэхэд ямар үр дүнтэй болсныг бүгд мэднэ. Гагцхүү түүгээр илэрсэн асуудал хууль шүүхийн байгууллага дээр гацаад алга болсон тал бий. Иймээс “Ухаахудагийн сонсгол”-ыг хийгээд Б.Энхбаяраар удирдуулчихвал баялгийн жинхэнэ эзэд баялгаа хаана явааг мэдэхэд том түлхээс болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 35 (7531)

 

б.хурц
Энхбаяр удирдаж болхгүй ээ, энэ нөхөр уг нь нүүрсний сонсголыг сайн удирдсан, мундаг залуу. Гэхдээ Ухаа худаг дээр бол болохгүй. Эсрэг талын буюу Эмсиэс-ийн хүн учраас хамаарал бүхий этгээд болчихно. Оджаргал үе үеийн парламентад АН-д ч ,МАН-д ч өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлж шургуулдаг. Хамгийн удаж бгаа нь Хөвсгөлийн Энх-Амгалан сайд гээл явж өгнө дөө. Энэ 126 дотор гэхэд М банкны захирал Соронзонболд, шаарк Энхтүвшин, Б.Энхбаяр гурав чинь Дорнод наймгийн нэг нутгийнхан шд. Оджаргалын дүү нар гэсэн үг. Шаарк Энхтүвшин сая 11 сард гэнэт ухаан орсон юм шиг хоёрдугаар хэлэлцүүлэг нь өнгөрчихөөд байхад төсөв задалж шүүмжлээд Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нартай хамт Оюунэрдэнийг огцруулна гэж байх үед Б.Энхбаяр тэр талд л дуугарч Ерөнхий сайд огцор гэсэн хүн шдээ. Тэгээл бод. Ухаа худаг дээр бол Оджаргалын төлөө л дуугарна, эсвэл эс үйлдэхүй хийнэ.
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

13 цаг 0 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

13 цаг 4 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

13 цаг 7 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

13 цаг 13 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

19 цаг 0 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

23 цаг 23 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

23 цаг 23 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин