Улс дотор Ухаахудаг гэдэг “улс” байсан юм уу?!

2025-02-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төрийн эрх мэдлийн дахин хуваарилалтын төлөөх зодоон” гэгдэж байв. Гэвч энэ зөрчил яваандаа огт өөр үндэс, шалтгаантай болоод ирэв. Уул уурхайн орд, тэр дундаа чадвал Ухаахудагийг өргөжүүлэх, ядвал Ухаахудагийг авч үлдэхийн төлөөх тэмцэл болох нь тодров. Энэ хүрээнд олон үйл явдал зэрэг зэрэг өрнөж байна. Эдгээрийг харвал "...Улс дотор Ухаахудаг гэдэг “улс” байсан юм уу" гэлтэй байна. Заримыг нь хүргэе.

 

Ухаахудагийн хувьцааны наймаа бартераар хийгдсэн үү

 

Шулуухан хэлэхэд, тухайн үед энэхүү хувьчлалыг албан бусаар зөвшөөрсөн эрх мэдэл бүхий улстөрчдөд Ухаахудагийг УИХ, Засгийн газрын шийдвэргүй явуулахаас өөр сонголт байгаагүйтэй холбоотой. Нөгөө талаас, тэднийг ингэж шийдэхэд “...Зөв”, эсвэл “...Буруу” гэх хяналт үндсэндээ алдагдсан нь харагдаж байгаа юм.

Тавантолгой ордод 1950-1989 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1990 онд коксжих нүүрсний ТЭЗҮ-ийг хийж дуусгасан. Гэсэн хэдий ч 1999 онд “Майн инфо” ЗБН-д “Тавантолгой-1”, “Тавантолгой-2” нэршилтэй хайгуулын 29 639, 42 413 гектар бүхий хайгуулын талбайнуудыг гурван жилийн хугацаатай олгосон. 2000 онд “Майн инфо” ЗБН нь “Майн инфо” ХХК болоод эдгээр талбайг “Энерго ресурс” ХХК-д шилжүүлсэн. “Энерго ресурс” ХХК нь 2002 онд “Тавантолгой-1” нэршилтэй талбайнхаа 24 036 гектарыг төрд шилжүүлж, 5 063 гектар талбай бүхий лицензийг “Тавантолгой-1” нэршлээр авч үлдсэн. “Тавантолгой-2” нэршилтэй талбайнхаа 39 274 гектар талбайг төрд шилжүүлж, “Ухаахудаг” нэршилтэй 1901Х дугаартай 2135 гектар, “Ухаахудаг” нэршилтэй 1901Х-1 дугаартай 1011 гектар талбайг авч үлдсэн. Ухаахудаг лицензийн түүх эндээс эхэлнэ. Түүнийг удахгүй дэлгэрүүлэн мэдээлнэ. Харин удалгүй Ухаахудагийн лицензийг эзэмших болсон “Энержи ресурс” ХХК-ийн хувьцаа маш сонирхолтой “хөдөлгөөн”-ий дор ийш тийш болсон байна. Товчхондоо, Ухаахудагийн хувийг наймаалцах үйл явцын хүрээнд томоохон үйлдвэр, компаниуд, үл хөдлөх хөрөнгийн бартер хийгджээ. Үүнд, архи, спиртийн үйлдвэр, Дархан дахь цахилгааны сүлжээ компани, үүрэн телефоны анхны компаниудын нэг, олон тооны өндөр зэрэглэлийн үнэтэй хаусууд, Америк дахь хаусууд хүртэл багтаж байна. Ингэж наймаалцсаар одоогийн эзэддээ үлджээ.

 

“Эрдэнэт”, “Оюу толгой” компаниудын эрчим хүчний тоног төхөөрөмжийн тендерт “шахаа” орсон уу?

 

Ухаахудагийг хамгаалж авч үлдэх үүрэг хүлээсэн улстөрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ийм “шалгуур”-аар орж байна. Тодруулбал, яг одоо “…“Эрдэнэт”, “Оюу толгой” компаниудын эрчим хүчний тоног төхөөрөмжийн тендерт “шахаа” орсон уу” гэдэг асуултын дор хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд нэр бүхий компаниудтай холбоотойгоор төрийн худалдан авах ажиллагаа, төрийн тендерийн жагсаалт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу Толгой” ХХК зэргийн худалдан авалтын үйл ажиллагаанд улстөрчийн хийгээд улс төрийн нөлөө орсон эсэхийг шалгаад эхэлжээ. Мөн Ухаахудагийн хувьчлалд “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хувьчлал хамаатай зэргийг илүү гүнзгий “сонирхож” буй аж.

 

Туулын эрэг дэх “түрээсийн байр”-наас улстөрчид, “нөлөөлөгч” нар нүүж байна

 

“Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-ийнхөн бөөндөө амьдардаг. Тэдний уулзалтыг “СӨХ хуралдлаа” хэмээн шоглосон юм уу, ёгтолсон яриа гараад удаж байна. Өөрөөр хэлбэл, ийм зүй тогтлыг бүгдээрээ мэддэг болоод удсан. Нэр нөлөө бүхий улстөрчид Туулын эрэг дээрх тансаг зэрэглэлийн хотхонуудад амьдардаг. Гэхдээ тэрхүү байр, орон сууцаа “…Худалдаж авдаггүй, түрээсэлдэг” гэдэг. Энэхүү 126 гишүүнтэй УИХ-ын 30-аад нь тэр “түрээсийн байр”-нд орчихсон байжээ. Харин Ухаахудагийн хувьчлал сөхөгдөж, буруудаад ирснээс хойш тэд нүүгээд эхэлжээ. Тэднээс гадна нөлөөлөгч буюу инфлүүзэр гэгддэг хүмүүс олноороо амьдардаг байснаа ойрноос нүүцгээж байгаа аж.

 

“Ухаахудаг”-ийн хууль бус “Тагнуулын газар” илэрсэн гэв үү

 

Маш ноцтой нэгэн мэдээлэл өчигдөр үд дунд дуулдлаа. Ухаахудагийг эзэмшдэг гол компанийн харуул хамгаалалтын албаныхан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж байсныг хууль хяналтын гүйцэтгэх албаныхан илрүүлжээ. Тодорхой тооны автомашин болоод ресторан, зоогийн газруудад гүйцэт­гэх ажиллагаа явуулдаг тоног төхөө­рөмж байршуулсан байжээ. Ер нь бол, үүнийг “Ухаахудаг”-ийн хууль бус “Тагнуулын газар” гэж болохоор аж. Учир нь, тэд ингэж тоноглосон авто­машин, ресторандаа гүйцэтгэх ажил­лагаа явуулдаг байж болзошгүй нөхцөл илэрсэн байна. Мөн утас чагнах төхөөрөмжүүд ч илэрсэн аж. Түүнчлэн уг хэргийг илрүүлэх үед нэр бүхий шүүгчдэд байр, машин лизингээр өгдөг баримтууд гарч иржээ. Уг хэргийг шалгаад эхэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 33 (7529)

 

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

7 цаг 47 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

16 цаг 21 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

16 цаг 21 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

16 цаг 21 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

16 цаг 21 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Өчигдөр 18 цаг 19 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Өчигдөр 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Өчигдөр 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Өчигдөр 06 цаг 00 мин