Лу.Гантөмөрийг “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-аас гаргасан уу

2025-02-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

“АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн Т.Хасбаатар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Ийм хурал хийж мэдэгдэл хийлгүй удсан тэрээр “…Манай холбоо хуралдаж, мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “…Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд үндэслэн АН-ын дарга Лу.Гантөмөрийг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс намын гишүүнээс хөөсүгэй. Цаашид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг АН-ын шат шатны байгууллагууд болон гишүүдэд үүрэг болгосугай” гэсэн. 2016 оноос хойш Монгол Улсад нэг нам дангаар засаглаж, асар олон нийгэм эдийн засгийн хохирлыг Монголын ард түмэнд учруулсан. 2016 оноос хойш сөрөг хүчингүй явж ирсэн. Гэтэл өнөөдөр Лу.Гантөмөр Шадар сайд хэмээх том албан тушаалд томилогдоод, АН-ыг бүхэлдээ МАН-ын халаасны нам болгосон. Өнөөдөр АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаастай байгаа. Лу.Гантөмөр АН-ын дүрэм, үнэт зүйл, бодлого, үзэл санаанаасаа урвасан хүн болж байна.

Л.Гантөмөр АН-ын үзэл санаа, үнэт зүйлийг гээчихсэн. Тийм учраас Л.Гантөмөрийг МАН-д элсүүлж авахыг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэд хэлнэ” гэсэн юм.

Т.Хасбаатарын тухайд арав гаруй жилийн өмнөөс АН-ын дарга нарыг эсэргүүцэж ирсэн. Тухайлбал, 2012 оны есдүгээр сарын 12-нд “…Дүрмийн бус намын дарга, Их хурлаасаа сонгогдоогүй учраас Н.Алтанхуяг аль хэдийнэ намаасаа хөөгдчихсөн” гэж байв. Мөн

2016 оны гуравдугаар сарын 23-нд “…З.Энхболд намын дарга болсноос хойш нам доторх зөрчил, тэмцэл гаарч, нам оршин тогтноход хэцүү болсон. Тэрээр саяхан хөдөө орон нутгаар явж байхдаа цагдаагийн алба хаагчдыг “…Үл бүтэх этгээдүүд” хэмээн нэрлэсэн. Энэ нь төрийн алба хаагчдын нэр хүндийг сэвтээж, цаашид ноцтой байдлыг үүсгэж болзошгүй байна. Түүнчлэн З.Энхболд нь АН-ын дүрмийн 6.8 дахь зүйл заалтын дагуу эрх зүйн чадамжгүй байгаа. Тийм учраас ирэх дөрөвдүгээр сарын 5-ны дотор сайн дураараа огцрохыг шаардаж байна. Эс тэгвээс улс төрийн тэмцэлд шилжих болно” гэж байсан юм.

Т.Хасбаатар нь АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-аа 2011 оны нэгдүгээр сарын 14-нд байгуулсан. Тус НҮТББ нь “…АН-ын гишүүн, дэмжигчдийн уулзалт ярилцлага зохиох, туршлага солилцох, сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэрээр НҮТББ-ынхаа ТУЗ-ийн дарга бөгөөд цорын ганц хувь эзэмшигч нь юм. Тиймээс Т.Хасбаатар эрх мэдлийнхээ хүрээнд Лу.Гантөмөрийг “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ноос гаргачих шиг л боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 30 (7526)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21