“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

2025-02-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн хуулиар ийм зохицуулалт хийгдэхээр болсон. Энэ нь олон жилийн өмнөөс баялгийг эзэмшиж байсан зарим компанийн эздийн эрх ашгийг хөндөж буй юм. Үүний нэг жишээ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш үргэлжилж байгаа Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболт, түүнийг дагасан төмөр зам, нүүрсний олборлолт зэрэгтэй холбоотой гэрээ болж байна. Угтаа, энэ төслийн “үзүүр”-т яваа Тавантолгойн ордтой холбогдоно. Угаасаа хил холболтын төслийн төлбөрт манайх “...Май” гээд өгчих мөнгөгүй учраас Тавантолгойн ордоос тодорхой хугацаанд олборлуулж тооцоо дуусгана. Өнгөрсөн хугацаанп яригдсан бүх төсөл ийм л зарчимтай явж иржээ. Тухайлбал, 2014 онд л гэхэд 20 жилийн хугацаатай олборлолт дээр тохирсон байдаг. Ер нь бол, Хятадын талтай энэ хилийн холболтыг 22 жил ярьсан. Хэд хэдэн удаа хөдлөхөөр болсон ч дандаа манай дотоод зодооноос болж гацсан. Тавантолгойд эзэн суух гэсэн бизнесийнхний ашиг сонирхол, нөлөө нь улстөрчдийн ам, гараар биеллээ олж ирсэн юм. Хэдхэн том бизнесмэн л “...Би авахгүй бол чи ч авахгүй” гээд үзчихдэг. Өнөөдрийг хүртэл Тавантолгойг авах итгэл нь унтрахгүй байгаа нэг компани гэхэд 11 жилийн өмнө 49 хувийг нь Хятадын компанид өгч, өөрөө 51 хувийг нь авахаар тохироод байсан нь саяхан ил болж байх жишээтэй. Ерөөс, энэ бүхний үр дүнд сайнаар ярихад мухар төмөр замтай үлдсэн. Саараар хэлбэл Монгол Улс цаг хугацаа, ашиг орлогоо алдсаар ирсэн. Мөн уурхайгаас хил давах нүүрс тээврээр мөнгө хийдэг бүлэглэл үүссэн. Хууль бус энэ сүлжээ нь нүүрсний үнэгүйдүүлсээр ирсэн нь нууц биш болсон.

Харин одоо Засгийн газар шууд Хятадын Засгийн газартай ярьж, төрийн өмчит “Чайна энержи” компани нь уг гэрээг гүйцэтгэхээр болсон. УИХ зөвшөөрсөн. Удахгүй, арваад хоногийн дараа гэрээг албан ёсоор зурах гэж байгаа юм байна. Тэр хугацаа дөхөх тусам “...Тавантолгойн 49 хувийг Хятадын компанид өгөөд, өөрсдөө 51 хувийг нь авна” гээд явж байсан компанийнхны дээрх гэрээг эсэргүүцэх ажиллагаа улам идэвхжиж буй аж. Цагтаа Монголын төрөөс хүчтэй байж, “...Дэргэдээ улс төрийн ТУЗ-тэй” гэж яригддаг байсан тус компани саяхнаас тэр “баг”-аа ч шинэчлэн ажиллуулаад эхэлжээ. Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимд болж буй үйл явдлуудаас бүгд тодорхой харагдаж байна.

Юутай ч, Засгийн газар, тэр компани хоёрын дунд ширүүхэн зөрчил үүссэн. Төр талаас Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболт, түүнийг дагасан төмөр зам, нүүрсний олборлолт зэрэгтэй холбоотой гэрээг зурах дээр шийдвэр гарсан. Тэр тусмаа, сүүлийн үед үүний эсрэг явагдаж байгаа ажиллагаануудаас улбаатайгаар “...Ер нь Тавантолгойн ордоос 18 жилийн өмнө зарим компанид тасдаад өгчихсөн нь хууль ёсны хэлцэл байсан уу. Үүнийг дахин нягтлах шаардлагатай. Хэрэв хууль бус бол буцаан авч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшилд нэмэх шаардлагатай. Энэ асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулъя” гэдэг санал УИХ-ын гишүүдээс гараад эхэлсэн байна.

Үүний зэрэгцээ, “...Тавантолгой манайх” гэдэг мөнхийн зорилготой компани үүний эсрэг асар их мөнгө зарж кампанит ажил явуулах гэж байгаа тухай мэдээлэл бас байна. Тэд Виржинийн арлууд дахь “Блесс таун” нэртэй оффшор компаниас тодорхой хугацааны туршид зөөсөөр онц их хэмжээний мөнгө оруулаад иржээ. Тэр их мөнгө Гашуунсухайтын гэрээг гацааж, эсэргүүцлийн жагсаал цуглааныг санхүүжүүлэх зориулалттай бололтой. Гэхдээ “...Ойролцоогоор 500 сая ам.доллар” гэх тэр мөнгө хэдийн хууль хяналтынхны анхаарлыг ч татаад амжжээ. Эх үүсвэр нь өнөөх Баяннуурын тээврээс гаралтай бололтой юм.

Наанаа Гашуунсухайтын боомтын хилийн холболт, цаанаа Тавантолгойн орд яригдаж буй энэ зөрчил, тэмцэл удахгүй нэг тийш болж таарна. “…Хэрэв Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэж ойлгоход болохоор л болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь дийлбэл Гашуунсухайт-Ганцмод холбогдож, дээрээс нь Тавантолгой бүтэн болох зүг рүүгээ явна. Нөгөө компани дийлэх юм бол Гашуунсухайтын хилийн холболт дахин гацаж, нэмээд Тавантолгой тэр компанид очих чиг рүүгээ орно. Ийм л учиртай аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 22 (7518)

 

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

7 цаг 45 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

16 цаг 18 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

16 цаг 18 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

16 цаг 18 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

16 цаг 18 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Өчигдөр 18 цаг 19 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Өчигдөр 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Өчигдөр 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Өчигдөр 06 цаг 00 мин