“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ

2025-02-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж, 2022 оны есдүгээр сарын эхээр ашиглалтад өгсөн. Харин үүнээс сарын дараа гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хил давж яваад өнөөг хүртэл Монгол Улсдаа буцаж ирээгүй байна. “Тавантолгой төмөр зам” ХХК-д 2022 оны сүүлчээр Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилж зургаан сар ажиллуулсан. Улмаар 2023 оны долдугаар сард Н.Будбаярыг гүйцэтгэх захирлаар томилсон. Тэрээр өмнө нь “Монголын төмөр зам” ТӨХК, Хөгжлийн банкинд ажиллаж байв. 

Тэгвэл “Тавантоллгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ арваад хоногийн өмнө хуралдаад Н.Будбаярыг чөлөөлсөн байна. Түүний оронд Б.Дүгэржавыг томилжээ. Энэ ихээхэн сонирхолтой ч гэх үү, сонин ч гэх үү томилгоо болжээ. Учир нь, Б.Дүгэржав Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө сүр дуулиантайгаар халагдаж байсан юм. Тодруулбал, Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын “…Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан” гэх үндэслэлээр огцруулсан байдаг. Түүнийг тухайн үед бараг л “Том төслүүдийн дайсан” гэх нь холгүй цоллосон доо. Эх сурвалжууд, “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг урагшуулах чиглэлд анхаарч, орон нутаг дахь зохион байгуулалт, менежментийн ажлыг Засаг дарга Б.Дүгэржавт даалгасан байна. Тухайлбал, бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийг хийх зэрэг үүрэг даалгаврыг өгчээ. Ингэхдээ Ерөнхий сайд өөрийн биеэр орон нутагт ажилласнаас гадна, цахимаар холбогдож удаа дараа үүрэг даалгавар өгч байжээ. Гэтэл Засаг дарга Б.Дүгэржав нь Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж мэдээлж байв. Ажилгүй болсных нь дараа “…Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер авсан, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж байгаа” гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Тэгтэл хэдхэн хоногийн өмнө ингээд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилчих юм. Тэгэхээр мань эр цагаадсан болж таараад байна. Б.Дүгэржав 1997 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургууль, 2016 онд ИЗОУИС-ийг төгсжээ. Ховд аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Мянгад сумын ЕБС-д багш, сургалтын менежер, захирал, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дэд дарга, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 22 (7518)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21