Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

2025-01-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯР

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр “Гандуу дээлтэй аав минь гаднаа нэг, гэртээ нэг байх шиг ээ” гээд дуулдаг шиг л өрнөх юм. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг нэг талаас “Зөв”, нөгөө талаас “Буруу” гэчихнэ. Энэ нь олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгээд байдаг. Тэр хэрээр төрийн бүхий л институц легитим алдсаар байна.

Яг одоо л гэхэд, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийн холболтыг тойрсон улс төрийн зодоонтой байх шиг байна. Олон нийтийн хийгээд улс төрийн хүрээнд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь “Эм Си Эс” компани “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа” гээд яриад уналаа.

Угтаа энэ зодоон 2024 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн бололтой юм. Засгийн газар Шанхайд очиж Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийн холболтын хэлэлцээрийг хийснээс хойш үргэлжилж байгаа аж.

Тэр үеэр гэнэт л 2025 оны төсөв тойроод жонхуурсан. Түүний дараахан, 2024 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Шанхайд айлчлалаар яваад ирэх хооронд болсон улс төрийн акц хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнээс болсон шүү. Ингээд хоёр Засгийн газар хийж болох гэрээний дундуур сонирхол оруулж, эрх ашгийн зөрчил үүсгэсэн. 16 жил гацаасан. Энэ нь баримтаар тодорхой болж байгаа зүйл.  Сая УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан зүйл удахгүй олон нийтэд ойлгомжтой болно. Сандарсан хүмүүс УИХ дахь намын бүлгийн хуралдааны бичлэгээ хүртэл задалсан.

Тэглээ гээд цаасан дээр хараар бичсэн зүйлээс хэн ч тойрч чадахгүй. Гэрээний дунд байсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид яг л Эрдэнэтийн 49, Оюу толгой, Хөгжлийн банкны схем задарч байгаа үе шиг сандарч байна. Гэхдээ та хэд оройтсон. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийснээс болж уг гэрээний дунд 16 жил явсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид ийм улс төр хийлээ” гэж хэлжээ. Энэ талаар хэвлэлүүд мэдээлсэн. Түүнээс хойш их олон үйл явдал Монголын улс төрд өрнөсөн. Тэр явдлуудын нөгөө үзүүрт “Эм Си Эс”-ийг байгаа” гэж яригдаад байна. Уг нь бол, яг “Эм Си Эс” гэхэд хэцүү л дээ. Тэдний охин компани “Энержи ресурс” 10 жилийн өмнө Гашуунсухайтын хилийн холболт дээр ажиллаж байсан. Тэр утгаар нь л холбоод байх шиг байна. Тухайн үед тэдний компани Гашуунсухайтын хилийн холболтын төсөлд онцгой үүрэгтэй оролцож явсан. Хятадын “Шеньхуа” групп болон тэднийх консорциум байдлаар “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Түүгээрээ энэ төслийг хэрэгжүүлэх байв. Тэр нь даанч бүтээгүй хоцорсон. Харин өнөөдөр Засгийн газар Хятадын төрийн өмчит “Чайна энержи” компанитай шууд гэрээлээд тус төслийг хөдөлгөх гэж байна. Хараахан эцэслээгүй байгаа юм.

Тийм учраас УИХ дээр “Найман заалт байгаа бөгөөд өөрчлөхгүй бол хэлэлцээрийг төслийг дэмжих боломжгүй. Нэгдүгээрт, УИХ-ын тогтоолын төсөл дээр гэрээг хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлтсээр гэж байсныг орж ирсэн төсөл дээр нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадал гэж нэмсэн байна.

Хоёрдугаарт, гэрээний талууд дээр Хятадын талаас “Чайна энержи” компанитай хамаарал бүхий хуулийн этгээдтэй хамтран ажилладаг Хятадын санхүүжилттэй гэхээр Хятадын бүх компанийг оруулж ирэх гэж байна. Гуравдугаарт, гэрээн дээр үзэл баримтлалын 3.1 гэж явж байгаа бол гурвуулаа зэрэг явах ёстой байтал нүүрсний худалдаа хийж байж, уурхайн гэрээ хийж байж, төмөр замын асуудал ярина гэсэн урьдач нөхцөл орсон байна. Дөрөвдүгээрт, монголчууд нүүрс тээвэр хийж сурсан, хөрөнгө оруулалт болон уурхай ажиллуулаад сурсан боломжуудыг ингээд хятадуудад өгөх гэж байна. Тавдугаарт, Хятадын компаниудад аж ахуйн нэгжийг арилжааны зарчмаар оролцуулахыг дэмжиж таатай нөхцөл бүрдүүлнэ гэсэн заалт тогтоолын төсөл дээр байхгүй учир үүнийг хас. Зургаадугаарт, Хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниудыг дэмжих заалт орсон байна. Долдугаарт, “Тавантолгой” ХК дээр үеийн үед хулгай, авлига гарч байсан. Ийм асуудал гарч магадгүй учраас нууцлах зүйл байхгүй. Хэрвээ нууцлах хэрэгтэй бол нарийн зохицуулах асуудлаа тусдаа гэрээлэх ёстой. Наймдугаарт, Хятадын төрийн өмчит компани, Монголын талаас улс төрийн өндөр албан тушаалтан тодорхой хэмжээний авлига өгсөн бол гэрээ цуцлагдах ёстой гэсэн заалт оруул” гэсэн шаардлагыг тавьж буй гэх юм.

Түүнчлэн дээрх төслийн гэрээний хугацаа, Тавантолгой ордын олборлолттой холбоотой асуудал улс төрийн хэрүүлийн сэдвийн цөм нь гээд байгаа юм.

Тэгвэл “Чайна энержи”-ээс ирүүлсэн саналд энэ талаар “Гашуунсухайтын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдалтай ажиллаж байна. Цаашид холбож, түүнийгээ ашиглалтад оруулахад дахин гурван жил шаардлагатай. Шударга, бодит, эрх тэгш зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-20 жил байх саналыг гаргаж байна” гэсэн. Харин 2013-2014 онд Бээжин болон Улаанбаатар хотноо үзэглэж, гэрээлсэн баримтууд болох “Консорциумын гэрээ”, “20 жилд 1.0 тэрбум тн нүүрс нийлүүлэх гэрээ”, “Боомтын төмөр замыг хэрэгжүүлэх төслийн гэрээ”-нд “Талууд 20 жилийн хугацаанд коксжих нүүрс давамгайлсан нэг тэрбум хүртэл тн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас Хятад улсад хамтран нийлүүлэх төлөвлөгөө гарган ажиллахад хүчин чармайлт гаргана” гэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 20 (7516)

 

Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Монгол Улс газар зүйн хувьд хоёр их гүрний дунд оршдог геополитикийн өгөгдөлтэй. Эн

12 мин
Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

ҮБХИС-ийн захирал, бригадын генерал Т.Буянбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

12 мин
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

13 цаг 50 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

13 цаг 54 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

13 цаг 57 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

14 цаг 2 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

19 цаг 50 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

Өчигдөр 06 цаг 00 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин