Элчин сайд Д.Батбаатарын Хөшигийн хөндий дэх газрыг жагсаалтай холбоотойгоор цуцалсан уу?

2025-01-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Одоогоос зургаан жилийн өмнө нэгэн томоохон газрын маргааны талаар шуугиан дэгдэж байв. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээс улбаатай тэр газрын асуудал босож ирсэн байдаг. “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гэсэн уг захирамжид “…Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны есдүгээр сарын 25-ны өдрийн захирамж болоод ИНЕГ-т холбогдох хэсэг, 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Мошео Эко Энержи” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв” гэжээ. Тодруулбал, Засгийн газраас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд Олон улсын нисэх буудал барих зориулалтаар 1200 га газрыг ИНЕГ-т эзэмшүүлэхээр шийджээ. Гэтэл Сэргэлэн сумын Засаг дарга дээрх 1200 га-гийн 200-г нь ИНЕГ-т давхцуулан олгожээ. Тэр газар нь “Жуулчин Монгол наадам” ХХК-ийн “Тахилтын Энгэр”-т 400 га газартай давхцсан талаар тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Хамгийн гол нь ИНЕГ Олон улсын нисэх буудал барих зориулалтаар эзэмшиж байсан газраасаа 120 га-г нь хувийн компанид дур мэдэн шилжүүлчихжээ. Энэ талаарх маргааныг Тав аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байгаа юм. Шүүхээс “…Нэхэмжлэгч болоод хариуцагч талууд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй юм гэж үзлээ. Хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийджээ. Мөн “…Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг бусадтай нэгэн адил биелүүлэхийг дурдсугай” гэжээ. Ингээд Олон улсын нисэх буудал барих газрыг газрыг давхардуулж удаа дараа олгосон Сэргэлэн сумын Засаг дарга ч, төрийн өмчийг дур мэдэн хувийн компанид өгсөн ИНЕГ ч аль аль нь буруугүй болж үлдсэн юм.

Гэхдээ үүний дараа ИНЕГ-ын газраас хүртсэн “Мошео Эко Энержи” ХХК-ийн талаар хэвлэлүүд удаа дараа мэдээлсэн.  Тухайн үед хэвлэлүүдээр “…Морьтны хишиг хүртэнэ гэгчээр “Моше Эко Энержи” гэдэг компани завшсан үйлдэл шүүхийн шийдвэрээс харагдав. Тэгэхээр “Мошео Эко Энержи” гэдэг компанийн талд ямар хүч үйлчлэв гэсэн асуулт анхаарал татав. Энэ тухай лавлан сураглабал уг компани нь Дааданхүүгийн Батбаатар гэгчийн хувийн компани аж” гэж бичиж байжээ. МХЕГ-ын дарга, МАН-ын Хяналтын хорооны дарга байсан Д.Батбаатар тухайн үед ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдоод байв. Д.Батбаатар одоо Узбекистан улсад Элчин сайдаар сууж байгаа билээ. Хэвлэлүүд цааш нь “…АН засгийн эрх барьж байх үед тэрхүү 120 га газрыг ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа, “Моше Эко Энержи” ХХК-д олгож. Үүнийг Г.Нямдаваагийн чармайлт юм уу гэтэл яг тийм биш юмаа. Харин Д.Батбаатарын төрсөн дүү Д.Батчулуун гэгч ИНЕГ-ын тэргүүн дэд дарга буюу “Г.Нямдаваагийн орлогч” байж л дээ. Мань нөхөр ахдаа газар бэлэглэсэн болж таарав. Энэ мэтээр л төрөөр, намаар ах дүүс, танил талаараа бусдад нөлөөлдөг эрх мэдэлтнүүд өөр нэгнийг хохироож өөрсдөө ашиг хүртэж суудаг болжээ” гэсэн нь хэвлэлүүдийн хуудаснаа үлджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 10 (7506)

 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21