Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

2024-12-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дээр процессын дахин инженерчлэл хийгдэх болсонтой холбоотой байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн анхны уулзалт хэлэлцүүлэг өчигдөр “Блю скай”-д боллоо. Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах иргэд, аж ахуйн нэгжид  хүлээлтгүй,  шуурхай, ил, тод үйлчилгээ үзүүлэхийн тулд  процессын дахин инженерчлэл хийж байгаа юм. 

Ч.Өнөрбаяр

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт оновчтой байх, цомхон бодитой байх, хүний нөөцийн зөв бодлоготой байх, хүнд сурталгүй байх, иргэнд түргэн шуурхай үйлчилдэг байх асуудлууд дээр ахиц дэвшил гаргахын тулд процессын дахин инженерчлэл хийгддэг. Цаашид олон байгууллага дээр процессын дахин инженерчлэл хийхэд сайн гарын авлага чухал.

Олон судлаачид ажилласан үр дүнтэй саналууд гарын авлагын төсөлд тусгагдсан. Процессын дахин инженерчлэлийг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Ойн газар, Цагдаагийн байгууллага дээр хийгдэх бөгөөд  цаашид УИХ-ын Тамгын газар, төрийн байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах болно. Энэхүү хэлэлцүүлэг  нь зарчмын нэг ойлголттой нэгдсэн чиглэлтэй болох, арга зүйн нэгдсэн гарын авлага боловсруулах чухал хэлэлцүүлэг гэдгийг онцоллоо.

Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Удирдлагын академи, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, Цагдаагийн ерөнхий газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг  төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Г.Мөнхтуяа

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын зөвлөх судлаач Г.Мөнхтуяа ярихдаа “Дахин инженерчлэл гэж Төрийн үйлчилгээнд иргэд болон аж ахуйн нэгжүүд сэтгэл ханамжтай байна уу. Төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж чадаж байна уу.  Ил тод байна уу гэдэгт шинжилгээ хийгддэг гэсэн үг. Хэрэв сэтгэл ханамжгүй байх  юм бол хаана нь өөрчлөлт хийх  хэрэгтэй байна. Үүнийг нь дижитал хэлбэрт шилжүүлэх үү, өөр ямар инженерчлэл хийвэл бүтээмж өндөр, иргэд аж ахуйн нэгж сэтгэл ханамжтай байх вэ гэдгийг тодорхойлж шинжилгээ хийж улмаар тохирох шийдлийг гаргаж зөвлөмж боловсруулдаг” гэсэн юм. Тухайлбал өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарт процессын дахин  инженерчлэл хийсэн. Өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж асуудлыг шинжилж томьёолж гаргасан ажээ. Ямар ирээдүйн загвараар дахин инженерчлэл хийвэл  эрүүл мэндийн салбарын үйлчилгээ шуурхай болох вэ. Эмийн салбарыг хэрхэн чанартай эмээр хангах вэ гэдэгт шийдэл гаргаж ажиллана гэсэн үг. Энэ жилийн тухайд Байгаль орчны яам дээр уур амьсгалын өөрчлөлт гэсэн шинэ чиг үүрэг нэмэгдсэнтэй холбогдож ямар процессууд урсаж байж Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд  өөрийн хувь нэмрээ оруулах вэ гэдэг шинжилгээг хийнэ. Улмаар хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Салбар бүрд ахиц гаргахад илүү үр дүн рүү чиглэх шаардлагатай. Мөн ил тод бүтээмжтэй, иргэдийн хүсээд байгаа зүйлд хэрхэн хүртээмжтэй ажиллах вэ гэдэг шийдлийг гаргана. Орон нутгийн байгууллагуудад мөн дахин инженерчлэл хийнэ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын тандалт судалгааны багийн ахлах судлаач, ажлын хэсгийн ахлагч Н.Баярмаа, Процессын дахин инженерчлэлийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцон, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу анхны судалгаа шинжилгээний албан хаагчдын нэгдсэн уулзалтыг ийнхүү зохион байгуулж байна. Процессын дахин инженерчлэлтэй холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны одоогийн нөхцөл байдал, чиг үүргийн давхардал, ажилтан албан хаагчдын ажлын ачаалал сэтгэл ханамж, үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамж, мөн цахим технологи мэдээллийн нээлттэй байдал, ОУ-ын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг, ногоон хөгжил, байгаль орчны өнөөгийн цаг үетэй уялдсан бодлого хөтөлбөрийн үр дүнг судлан хамтран ажиллахыг хүслээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Буяннэмэх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны одоогийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

Б.Отгонсүрэн

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ахлах судлаач Б.Отгонсүрэн хурлын үеэр хэлэхдээ, Процессын дахин инженерчлэлийн нөлөөгөөр бүтцийн өөрчлөлт зайлшгүй гарна. Асуудал байгаа учраас тухайн бүтэц оновчгүй байна гэсэн үг. Тиймээс оновчтой шийдэл гаргаж ирснээр үр дүн сайн байна. Үр дүн рүү чиглэсэн шийдлийг гаргаж зөвлөмжийг боловсруулна. Хамгийн цомхон бүтээмж өндөр төрийн бүтэцтэй орон бол Сингапур. Ер нь  дижитал шийдлээр дэлхийд тэргүүлэгч орнуудад төрийн бүтэц нь дижитал шийдэлтэйгээ “хөтлөлцөөд” явж байдаг. Өөрөөр хэлбэл, аль алингүйгээр цааш явахгүй гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 248 (7492)

 

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

3 цаг 3 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

3 цаг 3 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

13 цаг 48 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

14 цаг 31 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

16 цаг 48 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

16 цаг 55 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

20 цаг 41 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

20 цаг 48 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

21 цаг 35 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

23 цаг 20 мин