Н.Энхбаяр: Үндсэн хуулийн эх сурвалж, эрх мэдлийн хадгалагч нь ард түмэн байх ёстой

2024-11-26
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.  Түүний байр суурийг хүргэж байна.

Бид анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойгоо эдгээр өдрүүдэд тэмдэглэж байна.  Энэ хуулиар бид Бүгд найрамдах улсаа тунхагласан. Бүгд найрамдах улс гэдгийг та бүхэн минь ойлгож байгаа.  Латинаар өмч, эд юмс, үйл хэрэг+ олон нийт гэсэн утга агуулгатай. Энэ агуулгаар бол Монгол Улс бол бидний дундын өмч. АНУ, Англи, ОХУ, БНХАУ ч ялгүй, бүгд найрамдах улсын хэлбэртэй л бол ард түмнийхээ дундын өмч юм аа. Хоёр дахь утгаараа дундын үйл хэрэг юм. Энэ үйл хэрэг, дууссан юм биш,  цаашид эх орноо,  Монгол Улсаа хамтдаа хөгжүүлэх үйл хэргийг хамтдаа хийх  юм. Манай ахмад үеийнхэн Бүгд найрамдах улс гэж их гоё орчуулсан байгаа биз.  Ингээд яагаад дундын өмч, дундын үйл хэрэг гэж ярьж байгаа юм гэхээр АНУ гэхэд 200 гаруй жилийн өмнө Үндсэн хуулиа баталлаа. Францад 1789 онд хувьсгал гарсан.   Хүний эрхийн түгээмэл тунхаглалын Францын хувилбар хувьсгалын дараа батлагдсан.  Дараа нь тэр нь дэлхийн хүн төрөлхтөнд хэрэгтэй тунхаглал болж таарч, бид тэндээс нь санаа авч Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан.  Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг яагаад батлав гэдэг зүйлийг авч үзье л дээ.  Үндсэн хуульд бүх нийтийн үйл хэрэг гэдгийг яаж хэрэгжүүлэх юм бэ гэхээр хүн төрөлхтөн анхнаасаа төр засгийн тогтолцоогоо яаж сайхан амьдрах вэ гэдэг дээр л тулгуурлан хийсэн байдаг.  АНУ-ын Үндсэн хууль ч хэлж байна.  Далай багш ч хэлсэн байдаг шүү дээ.  Хүн аз жаргалтай байхын төлөө л явж байгаа гэж.  Гэхдээ аз жаргалыг хүн бүр өөр өөрөөр ойлгох байх.   Өнөөдөр олонх нь аз жаргалыг мөнгөтэй байх гэж ойлгоод байдаг.   Гэтэл үгүй юм.  Сайхан гэр бүлтэй байх, амжилттай суралцах, үр хүүхдээ харах байж болох юм.  Энэ мэтчилэн хүн бүр аз жаргалыг өөр өөрийнхөөрөө ойлгож түүнийхээ төлөө тэмүүлдэг.  Ийм төрийн тогтолцоог, улсын тогтолцоог хүн төрөлхтөн бий болгох гэж олон жил эрж хайсан байгаа юм.  Тэгээд сайн хаантай болж үзсэн.  Сайн хааныг толгой дээрээ залсан ч биш юм байна гэдгийг ойлгосон.  Францын 14 дүгээр Людовик  гэдэг хаан үүнийг илэрхийлдэг.  “Төр засаг бол би” гээд өөрийгөө зарласан.  Ингээд афсолют эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн.  Тэр нь юу дуртайгаа хийнэ.  Хуулийг өөрөө тогтоож, өөрөө хэрэгжүүлнэ.  Өөрөө шүүгч хийдэг.  Тэгэхээр энэ гурван эрх мэдэл нь  гурвуулаа нэг хүний гарт ороод ирэхээр тэр хүн дураараа загнаж дургүй хүргэсэн хүнээ барьж аваад цаазалчихдаг байжээ. Дуртай өмчөө булаагаад авчихдаг.  Өөртөө зориулсан хууль гаргаж, өөрөө хэрэгжүүлдэг.  Тэгэхээр Хаант засаглал биш байгаа биз.  Ингэж хүн төрөлхтөн хаант засгаас салсан.  Ингээд сайн удирдагч, сайн улс  төрийн намтай болъё гэж үзсэн.  Гэтэл Гитлер гараад ирсэн. Сайн удирдагч, сайн намтай байя гэхээр тэр нам нь бүх намуудаа дарлаж, устгаад, өрсөлдөгчдөө шоронд хийгээд эхэлсэн.  Бусдын эсрэг түрэмгийлэл явуулж, хүмүүсээ арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхаж байсан.  Тухайлбал,  Еврейчүүд бол хүн биш чөтгөрүүд тийм учраас устгах ёстой.  Тэгж байж бүх асуудал шийдэгдэнэ гэж үзсэн.  Тэгээд монхор хамартай, дэлдэн чихтэй, бөхтөр, толгой жижигхэн, намхан гэж шоглож зураад 6.5 сая еврейчүүдийг Гитлер устгасан байна.  Яагаад гэвэл еврей учраас л гэж тайлбарсан.  Энэ сургамж дээр тулгуурлан ямар нэгэн бүлэг, үндэстнийг шашин шүтлэгээр нь үүсэл гарлаар нь үзэл санаагаар нь хоморголон устгаж болохгүй гэдгийг  Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааж өгсөн байгаа юм.  ЗХУ-д мөн Сталин гэдэг дарга гарч ирсэн.  Коммунист нам ч дураараа аашилж, өрсөлдөгчөө шоронд хийдэг устгадаг, ард түмнээ хэлмэгдүүлдэг болсон байна.  Тэгвэл нэг нам дангаараа ноёрхож болдоггүй, дарга гэж сайн хүн байдаггүй юм байна гэж үзсний эцэст ерөөсөө институциудыг хөгжүүлэх ёстой гэж үзсэн.   Ингэхдээ аливаа эрх мэдлүүдийн эх сурвалж нь юу юм бэ гэдгийг тодорхойлсон.  Өмнө нь бол бурхан сонгосон учраас хаанд эрх мэдэл байна.  Тэр эрх мэдлийг хаан  өөрөө хэрэгжүүлнэ.  Дараа нь сайн удирдагчид, сайн намд эрх мэдэл байна.   Гэтэл болоогүй.  Ингээд хүн төрөлхтөн эрх мэдлээ эзэнтэй болгох гэж алдаж онож явсаар асар их үнэ цэн төлж явсаар энэ эрх мэдэл зөвхөн ард түмэнд байна гэдгийг хүлээн зөвшөөрч тодорхойлсон.  Үүн дээр дундын өмч буюу дундын үйл хэрэг гэдэг зүйл гарч ирсэн.  Хүнийг шийтгэдэг, мөнгө хөрөнгө захиран зарцуулдаг,  хууль гаргадаг баталдаг гээд бүх эрх мэдэл бол зөвхөн ард түмнээс эх сурвалжтай юм. Үүнээс эхлээд Ардчилсан төрийн тогтолцоо үүсэн бий болж, ард түмэн та бид, гурван сая гаруй ард түмэн бид энэхүү эрх мэдлийн цорын ганц эх сурвалж юм байна.  Өөр хэн ч энэ эрх мэдлийн сурвалж болж болохгүй.  Энэ эрх мэдлийг шилжүүлдэг юм уу яадаг юм гэж асууж болох юм.  Үгүй ээ.  Энэ эрх мэдлийг өөртөө байнга хадгалдаг.  Түр хугацаанд энэ эрх мэдлийг хэрэгжүүл гэж парламентыг сонгодог.   Эсвэл Ерөнхийлөгчийг сонгодог байх нь.  Тэрхүү сонгогдсон албан тушаалтан нь хэрэв ард түмний хүсэл зоригийг биелүүлж чадахгүй байгаа бол ард түмэн өөртөө эрх мэдлийн эх сурвалжаа хадгалж байгаа учраас хугацаанаас нь өмнө огцруулдаг юм байна.  Парламентыг тарааж дахин сонгууль явуулдаг юм байна.  Ард түмэн эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ гэхээр шууд санал хураалт явуулж хэрэгжүүлнэ.  Тухайлбал, 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр монголчууд Монгол Улс тусгаар тогтносон улс мөн үү биш үү гэсэн санал асуулга явуулахад 99.9 хувь нь мөн гэж хариулсан байна.  Ингэж ард түмэн төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж гэдгээ энэ эрхийг өөртөө байнга хадгалж байна гэдгээ баталсан юм. 1945 оны аравдугаар сарын 20-н бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн баталгаатай баталгаажуулсан үйл явдал болсон юм.  Та бүхэн энэ өдрийг мартах учиргүй юм шүү.   Тэр өдөр бичиг үсэг мэддэггүй хүмүүс эрхий хуруугаараа хурууны хээгээ дарж тусгаар тогтнолоо баталгаажуулсан юм шүү.  Мөн  ард түмэн эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ төлөөний хүмүүсээ сонгодог. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гээд хуваагдаж сонгоод “ Чи миний дарга биш шүү.  Миний төлөөлөгч шүү” гэх байдлаар сонгож эрх мэдлээ хэрэгжүүлж болно.  “Эрх мэдэл нь чамд биш бидэнд байгаа.  Биднийг төлөөлж тэнд очоод шударга ажилла” гэж болж байна. Тэр нь тодорхой хугацаатай, ажлаа муу хийж байвал хугацаанаас нь өмнө эрүүлэн татдаг байх хэрэгтэй.  АНУ-д гэхэд худлаа хэлж сонгогдсон парламентын гишүүн хугацаанаасаа өмнө огцорч байсан шүү дээ.  Яагаад гэвэл тэр хүн худлаа хэлсэн учраас.  Төрийн бүрэн эрхийн гол эх сурвалж нь ард түмэн.  Энэ зарчим тэнд үйлчилж байна гэдгийн баталгаа.   Тэгэхээр аливаа ардчилсан орны Үндсэн хууль бол яг л энэ зарчим  дээр суурилсан байх ёстой.  Төр засгийн бүрэн эрх, эрх мэдлийг ард түмэн л шийдэх ёстой.  Өөр хэн ч шийдэхгүй.   Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ч ард түмнийхээс том эрх мэдэл гэж байхгүй.  Үндсэн хуулийн эх сурвалж нь ард түмэн, энэ эрх мэдлийг өөртөө хадгалагч нь ард түмэн” юм.

Эх сурвалж:www.polit.mn  

Аалзны тархины шинэ судалгаа Альцгеймерийн өвчний шалтгааныг олоход тусалжээ

Аалзны тархины мэдрэлийн доройтлын талаарх судалгаа нь ой санамжаа алдах Ал

3 цаг 5 мин
Гэрийн ажилд туслах Neo роботыг ирэх жилээс худалдаална

Норвеги болон Цахиурын хөндийд байрладаг 1Х компани гэрийн ажилд ту

3 цаг 6 мин
“Эрсдэлтэй гэнэтийн шийдвэр гаргасан ерөнхийлөгчийг огцруулахаар жагсаж байна”

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том улс төрийн хямралын үеэр

3 цаг 49 мин
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

7 цаг 20 мин
Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

7 цаг 33 мин
Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

7 цаг 45 мин
МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

8 цаг 23 мин
ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

8 цаг 29 мин
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

8 цаг 34 мин