Ерөнхийлөгчийн хориг Ерөнхий сайдад ямар хэрэгтэй вэ?

2024-11-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

УИХ-ын баталсан 2025 оны улсын төсвийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь өнөө маргаашгүй шийдэгдэнэ. Тэрээр гадаад айлчлалтай явж байгаад өнгөрсөн амралтын өдрүүдээр эх ородоо ирсэн юм. Ер нь бол УИХ дотроос, улс төрийн гаднаас ч 2025 оны төсөвт Ерөнхийлөгчөөр хориг тавиулах сонирхол маш өндөр байгаа юм. “…Төсөвт хориг тавиад өгөөч” гэсэн элдэв хүсэлт, шаардлагыг Ерөнхийлөгчийн нэр дээр илгээжээ. Үнэхээр ч зарим сайдын багц даварсан л тоо хэмжээтэй байна. “…Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л бий” гэдэг шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хүлээж авбал тэдгээрийг засч танахад хэрэг тусаа өгнө. Харин тавих нь Ерөнхийлөгчид маш амархан л даа. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслээд л хориг тавьчихна. “…Аймаар төсвийг хориглолоо” гээд улс төрийн оноо ч авч мэдэхээр байна. Гэхдээ яг төсвийн шинжээчид, эдийн засагчид 2025 оны төсвийн талаар бараг үг дуугарахгүй байгаа нь хачирхалтай байгаа юм. Харин, улс төрийн хүрээнийхэн, хөндлөнгийн экспертүүд бол ханатал ярив. Тэр зүгийнхний үгийг харахад “...2025 оны төсвийг Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр унагаж сайд нарыг хүмүүжүүлнэ” гээд байв.

Гэсэн чинь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Сангийн яам болон ТЕГ-т очиж ажиллахдаа ихээхэн сонин байр суурийг илэрхийлжээ.  Ер нь ч тэр аль нэг газарт, ямар нэг зорилготойгоор очдог. ТЕГ дээр гэхэд Ерөнхий сайдын түвшинд анх удаа очиж байгаа юм байна. Тэрээр Сангийн яамныхантай уулзахдаа “...2025 оны төсөв бол сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв. Тийм учраас төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болсон. УИХ-ын цөөнгүй гишүүд тойрогт төсөв нэмдэг хандлагыг халж, зарлагыг багасгах шүүмжлэл гаргаж байгаа нь шинэ тогтолцооны эерэг үр дүн. 2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй. Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстой” гэжээ. Мөн ТЕГ-ынханд татварын реформ хийх ажлын бэлтгэл хангахыг үүрэг болгоод “…Татвараар төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас илүүтэй татварын бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгох, хандлагын өөрчлөлт хийхэд татварын реформ чиглэх ёстой” гэсэн байна.

Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн яам, ТЕГ-ынхантай татварын реформ, хүнд суртлыг бууруулах, хөрөнгө оруулалтын орчин, мөн татваруудын маргааны асуудлаар нэлээд урт уулзалт хийжээ. Тэгэхдээ сая УИХ дээр “бөөн юм” болсон 2025 оны төсвийг алдагдалгүй болгох лоббиг хийгээд эхлэх шиг боллоо. Тэрээр “…Төсвийг алдагдалгүй батлах Сангийн яамны 34 жилийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө байна. УИХ-д талархах ёстой. Харин цаашдаа энэ тэнцлээ хамтдаа барих хэрэгтэй. Шинэ тогтолцоо зөв ажиллаж байна. Том зурагаараа асар хурдтай явж байгаа” гэсэн байгаа юм. Эндээс үзвэл, Ерөнхий сайд 2025 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн хориг тавихыг хүлээгээд байгаа бололтой. Харин хориг түүнд ямар хэрэгтэй нь одоогоор ойлгомжтой бус байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 224 (7468)

 

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

7 цаг 47 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

16 цаг 21 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

16 цаг 21 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

16 цаг 21 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

16 цаг 21 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Өчигдөр 18 цаг 19 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Өчигдөр 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Өчигдөр 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Өчигдөр 06 цаг 00 мин