Л.Оюун-Эрдэнийг Хятадад айлчлах хойгуур Монголд юу болов?!

2024-11-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯР

 

Уг нь энэ долоо хоногт аргын, билгийн тооллоор өвлийн сар гарч, хүйтэрч эхэлсэн.  Гэвч улс төр хавар, намрынх шиг халуурч, нийгмийг ч тун хөдөлгөөнтэй өнжүүллээ.

УИХ-ын чуулганы төсвийн хэлэлцүүлэг улс төр, бизнесийнхэн дунд хэрүүл хэлбэрээр үргэлжлэв. Гэхдээ энэ бүхний гол дүр нь, бай нь Хятадад ажлын айлчлал хийж байсан Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болов. Угтаа түүнд зориулсан, түүнийг эсэргүүцсэн талууд эзгүйд нь нийлж авчээ.

Угаасаа гацаа саад нь ганц болохоор өөр өөр эрх ашгууд яаж ийгээд нэгддэг. Ер нь ийм зүйл улс төрд хааяа болж, урвадаг шарвадаг үйлдлүүд гардаг л даа. Товчхондоо, тийм л зүйл болжээ.

Ойрхны явдал гэхэд 2015 оны зун Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эзгүй хойгуур УИХ-ын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хоёр Тавантолгой төслөөс болж муудалцаад нэлээд юм болсон.

Тэдний толхилцооныг тухайн үед том төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайд М.Энхсайхан цахим сүлжээнд жиргэх байдлаар олон нийтэд хов хүргэж байв. М.Энхсайхан “З.Энхболд ба Баярцогт.  Тавантолгой “Зи нартай тохирсон гэх” УИХ-ын шийдвэрийн төслийг өргөн барих гэсэн боловч нөгөөдөх нь хүлээж авахгүй гээд хэрүүл” гэж твиттерт жиргэсэн. Тэгэхэд хоёр дахь удаагаа өргөн мэдүүлэх Тавантолгойн тэр гэрээний төслийг С.Баярцогт гардаж байсан юм. Гэрээний төсөл бэлэн болж, УИХ-д өргөн барих гэсэн ч  УИХ-ын дарга хүлээж авахгүй гэсэн зөрчил тэгэхэд үүсээд байв. Саяхных гэхээр Л.Оюун-Эрдэнэ яг хоёр жилийн өмнө өдийд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр “Бид гадаад, дотоод орчиндоо амаргүй цаг үеийг туулж байна. Тэгэхээр гадаад харилцаандаа анхаарах шаардлага гарсан. Гадаад харилцаанд “тайлбар” өгч нэлээд явлаа. Гэтэл эзгүй хойгуур улс төрийн үзэгдлүүд амилсан байна” гэж хэлж байжээ.

Мөн түүнийг энэ 2024 оны эхээр Давосын чуулганд явах үеэр Хөрөнгө оруулалтын хуулиар улстөржүүлсээр байгаад унагачихсан. Сүүлдээ тэр хуульд эзэн олдохоо больж, хаяж зугтсаар унагасан.

Тэгвэл сая Хятад дахь ажлын айлчлалынхаа үеэр олон жил гацаанд байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжиж, “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл эрчимжих болсныг баталгаажуулсан. Тэр хойгуур нь энэ хавиар хөөрхөн бужигнаан болоод авлаа. Улс төр, бизнесийнхэн 2025 оны төсвийг муулж сайлаад сүйд болов. Гэхдээ “Хэн, яагаад вэ” гэдгийг хальтхан ухахад л хэрэг зориг нь тодорхой болоод эхэлж байна.

Энэ удаад нэлээд идэвхтэй оролцлоо. Ерөнхийдөө наана нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар голлож харагдаж байна. Гэвч цаана нь нөгөө л том бүлэглэлүүд байгаа нь ойлгомжтой бололтой. Учир нь тэднийг “Эм Си Эс”, “Эрдэнэтийн 49”, Оюу толгой, С.Баярцогт нарын төлөөний хүмүүс гэдэг. Тэгэхээр тэднийхээ эрх ашгийг хамгаалж, олон нийтэд маш их таалагдсан сэдвээр улс төр хийх шалтгаанууд үүссэн гэсэн үг.

Үнэхээр ч тийм байна.

Г.Тэмүүлэн гэхэд л УИХ-д гурав сонгогдсон. “Хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш төсөв өөрчлөгдөхгүй” гэдгийг маш сайн мэднэ. Тэгсэн атал ингэж хөдөлнө гэдэг бол улс төрийн шалтгаантай. Тэр нь олон жилийн өмнөх “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банкны асуудал босож ирсэнтэй холбоотой бололтой.

Мөн МҮХАҮТ-ын гишүүн зарим компанийн захирал, түүний гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар хөдөлж байгаа нь бас л шалтгаантай. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг энэ сарын 23-нд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс буулгана. Түүний оронд ерөнхийлөгчөөр зарим нэгэнд таалагдахгүй, улмаар эрх ашгийг хөндөх магадлал өндөр хүн сонгогдох гээд байгаа юм байна. МҮХАҮТ-ын данс тооцооны асуудал дуулдаад эхэлсэн. Түүнтэй л холбоотой аж. Үүнээс гадна, Засгийн газар “Оюу толгой“ ХХК-тай татварын маргаан өрнүүлээд удаж байна. Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 13-нд сөрөг нэхэмжлэл гаргаснаа олон улсын арбитрын зөвлөх Херберт Смит Фрихиллсээр дамжуулан арбитрын шүүхэд хүргүүлсэн. Түүгээр “Оюу толгой” ХХК-ийн 2024 оны дөрөвдүгээр сард гаргасан нэхэмжлэлийн нэмэлт, өөрчлөлтийн мэдэгдэлд няцаалт хийсэн юм байна.

Ингэхдээ Засгийн газрын зүгээс

“Оюу толгой” ХХК-ийн эсрэг нэгдүгээрт, “Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой авлигын асуудлыг Монголд үүсгэсэн”, хоёрдугаарт, “Оюу толгой төслийг буруу удирдсан” гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Авлигын хэргүүдийн тухайд Засгийн газар “Оюу толгой болон түүний хувьцаа эзэмшигч “Рио Тинто”, “Туркойз Хиллс” компаниуд авлигын гэмт хэрэг үйлдэж, Хөрөнгө оруулалтын гэрээниы авлигын эсрэг заалтыг зөрчиж, Засгийн газарт хохирол учруулсан” гэжээ. Улмаар “Энэхүү авлига нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй холбоотой бөгөөд гурван үе шаттай гэж үзэж байна. Нэгдүгээрт, гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхий сайд асан Баяр, Сангийн сайд асан Баярцогт, хоёрдугаарт, гэрээнүүдэд гарын үсэг зурсны дараах  Ерөнхий сайд асан Батболдтой холбогдох асуудал, гуравдугаарт, гэрээ болон татварын албан бичигт гарын үсэг зурсан “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Бямбасайхан; “Эрдэнэс Оюутолгой”-ийн Ганболд, ТЕГ-ын дарга асан Ариунсан, ноён Бадрал, Ерөнхий сайд асан Сайханбилэг нартай холбоотой болно.

 Буруу менежментийн тухайд “Оюу толгой” ХХК нь төслийн санхүүжилтийг авч чадаагүй, заасан хугацаанд үйлдвэрлэлээ эхлүүлээгүй, 2013-2016 онд далд уурхайн бүтээн байгуулалт зогсох ёсгүй байсан” гэжээ. Бас С.Зоригийн хэргийн эзэд илрэхэд тун ойртсон. Энэ мэтчилэн Засгийн газар дайралтад өртөх томоохон шалтгаанууд байгаа юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой эх орондоо ирсэн байх ёстой. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд ирэх долоо хоногт үйл явдал хэрхэн өрнөх бол, харж л сууя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 217 (7461)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21