Нарансэвстэйн боомт ашиглалтад орсноор ховор зүйлийн амьтад устах аюултай гэв

2024-10-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвецод багтдаг хавтгай тэмээ, хулан, хар сүүлт, аргаль, цоохор ирвэс гэсэн хөхтөн амьтдын өлгий нутаг бол Говийн их дархан цаазат газар. Тэгвэл Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг эргэн нээх талаар заалт орсон. Тэгвэл тус боомтыг нээснээр нэн ховор төрөл зүйлийн амьтад болон ургамал устах аюултай тухай өчигдөр байгаль хамгааллын олон улсын байгууллагууд, эрдэмтэд, хуульчид мэдээлэл хийсэн юм.

1992 онд Нарансэвстэйн боомтыг нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад боомт хүрэх замын дагуу хүн машины хөл хөдөлгөөн ихэссэнээс мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт болон бусад зэрлэг амьтад үргэж дүрвэх, хөрсний элэгдэл үүсэх, эвдрэлд орох, баянбүрд, булаг шанд бохирдох мөн хулгайгаар ан хийх зэрэг шалтгааны улмаас Алтайн өвөр говийн цөлийн экосистемд аюул учирч эхэлснийг харгалзан боомтыг хаах шийдвэр гаргаж байжээ. Дараа нь хоёр ч Засгийн газрын үед ажлын хэсэг гаргаж, боомтыг сэргээх тухай шалгаж үзээд үнэхээр боломжгүй гэдгийг тогтоож байсан юм. Тиймээс тус боомтыг нээхгүй байх нь зүйтэй гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм. Энэ талаар сэтгүүлч, зохиолч Б.Наминчимэд “Говийн их Дархан цаазат газарт боомт нээх талаар сүүлийн үед нэлээдгүй ярьж бүр цаашлаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагджээ. Тухайн дархан цаазат газарт боомт нээхгүй байх боломж бүх талаараа бидэнд бий. Маш эргэлзээтэй байгаа нэг зүйл нь илүү богинохон, үр ашигтай байх бололцоотой хоёр боомт ойрхон байхад заавал Нарансэвстэйн боомтыг 640 гаруй километр зам тавьж тэр дундаа Дархан цаазат газрын дундуур 300 гаруй километр өндөр хурдны зам тавьж ашиглана гээд байгаа нь ойлгомжгүй байна. Боомт нээхийг буруу гэж хэлэхгүй. Харин дэлхийн өвийг тээж буй Говийн Их Дархан цаазат газарт боомт нээх гэж буй нь маш эргэлзээтэй юм. Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомттой маш ойрхон Шивээхүрэн, Бургастайн боомтууд үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Говь-Алтай аймгаас Нарансэвстэйн боомт хүртэл авто зам тавибал 640 орчим км харин Бургастайн боомтоос аймгийн төв хүртэл 300 гаруй км байгаа юм. Мөн Нарансэвстэйн боомтыг нээх санаатай хүмүүс торгоны замтай холбогдох хамгийн дөт зам бол Нарансэвстэй гэж сурталчлаад байна. Тэгвэл Нарансэвстэйн боомт-G7 хүртэл 100км, Бургастайн боомт-G7-155км, Шивээхүрэн боомт-G7-80км байх жишээтэй. Тэгэхээр зарим талаараа Шивээхүрэнгийн боомт хавь илүү ашигтай. Цаашлаад Бургастайн боомтоос Говь-Алтай аймаг илүү ойрхон. Мөн G7 замтай холбогдох зай нь тийм ч их зөрүүгүй байна. Тэгэхээр эдийн засгийн ашиг гэж тайлбарлах нь буруу. Гэтэл Их говийн дахин давтагдашгүй байдал, экологийн үр нөлөөг үгээр илэрхийлэх боломжгүй” гэсэн юм.

Тус боомтыг нээх шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Амьтны тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль зэргийг дотооддоо зөрчиж байгаа үйлдэл ажээ. Энэ талаар судлаач, хуульч Т.Цэрэн “Нарансэвстэйн боомт нээгдэх шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Амьтны тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль зэргийг дотооддоо зөрчиж байгаа. Түүнээс гадна Монгол улсын нэгдэн орсон хэд хэдэн гэрээ конвенцыг зөрчиж байгаа. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, Биологийн олон янз байдлын тухай, Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцууд гэх мэт байна. Мөн Засгийн газрын Алсын хараа-2050 хөтөлбөрт гурван үе шаттайгаар 2021-2030 онуудад хамгаална, 2031-2040 хадгална, 2041-2050 сүлжээг өргөжүүлэн экосистемийн үйлчилгээг тэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж тусгасан байна. Говийн Их Дархан цаазат газарт боомт нээх нь дээрх Монголын болон нэгдэн орсон олон улсын конвенцыг ноцтой зөрчиж буй шийдвэр юм” гэлээ. Монголчууд Говийн их Дархан цаазат газрыг тусгай хамгаалалтад оруулснаа зарласан нь 1975 он билээ. Дэлхийд ховор амьтад, эко системийг хамгаалж ирсэн монголчуудын хүчин чармайлтыг дэлхийд үнэлдэг. 1992 онд энэ боомтыг нээгээд Засгийн газар байгаль экологид  үзүүлэх хор хөнөөл маш их гээд хаах шийдвэр гаргаж байсан. Дараа дараагийн Засгийн газрууд ч ажлын хэсгийн хэсэг томилж үзээд энэ шийдвэрийг баталж байсан юм. Эдийн засаг талаасаа харахад говийн эмзэг экосистемээ эвдэн байж зам барьж, дэлхийд зөвхөн манайд л үлдсэн ховор амьтдынхаа амьдрах нөхцөлийг үгүй хийж боомт шинээр нээж байснаас одоо ажиллаж байгаа боомтуудаа өргөжүүлж, хөгжүүлэх нь зөв шийдэл” гэдгийг судлаачид дуу нэгтэй хэлж байв.

Говийн их дархан цаазат газар бол Төв Азийн говь цөлийн экосистемийн онгон төрхийг хадгалж үлдсэн, хүний мөр бараг хүрээгүй бүс нутаг. Энд говь цөлийн нэн ховор, олон зүйлийн амьтан, ургамал хадгалагдаж үлдсэн учраас олон улсын ач холбогдол бүхий цөлийн загвар бүс нутаг хэмээн нэрлэсэн байдаг. Бүр 1940-1950-иад оны үеэс орос, монгол эрдэмтдийн олон жилийн судалгаа, хайгуулын үр дүнд энэ газар нутгийг хамгаалалтад авах шаардлагатайг онцолж, улмаар 1975 онд Говийн их дархан цаазат газ­рыг байгуулснаа анх зарлаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 207 (7451)

 

Эрдэмтэн мэргэдийнхээ үгэнд орцгооё!!! Аль бллгон тэнэг хар тллгой шунал тачаалдаа хөтлөгдөж байгаль орчин эх орноо сөнөөж сүйтгэж байх вэ????!!!
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин