Х.Бат-Ялалт: Засгийн газрын бодлого Үндсэн хуулийг үгүйсгэж байна

2024-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

 

Монголын хүний төлөө намаас өчигдөр Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын дарга болон гишүүд, ЗГ-т хандан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт  хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын 2024-2028 оны үйл ажиллагааны “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрүүдэд дүгнэлт хийсэн тухайгаа албан шаардлага хүргүүлж буйгаа мэдээллээ.

Энэ талаар Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт “Дээрх бодлогын бичиг баримтууд нь Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуульд нийцээгүй, Үндсэн хуулийг үгүйсгэж байна гэж дүгнэж байна. Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрх зүйт төрийн үндсэн зарчим гэх үндсэн хуулийн ойлголтыг баримталсан. Улсын эрх ашиг, намын эрх ашиг, хувийн эрх ашиг гэсэн гурван эрх ашгийг эрэмбэлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 19 дүгээр зүйлээр төрөөс иргэнийхээ өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхэд хариуцлагаа умартсан гэж ойлгохоор байна. Иргэний эрх ашгийг үгүйсгэсэн “Алсын хараа 2050” Монголын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт нь Үндсэн хуулиас өөр эрхэм зорилгыг дэвшүүлсэн гэх мэтээр Монгол Улсын Үндсэн хуулийн байгуулалтыг үгүйсгэсэн байна. Дээрх бодлогын бичиг баримтууд нь бодитой шинжилгээ, судалгаанд суурилаагүй, нийгмийн суурь асуудлуудыг оновчтой тодорхойлж чадаагүй, хэрэгжих боломжгүй, хэрэгжсэн ч сайн үр дүнд хүрэхээргүй байна. Мөн “Алсын хараа 2050”-д түүх соёл урлагийн хүртээмжгүй байдал гэсэн нь туйлын алдаатай. Монголчууд бид түүхээ мэдэхгүйгээсээ үндэсний бахархалгүй болж байгаа юм биш. Эх оронч бус болж байгаа юм биш. Шударга бус явдал, авлига, албан тушаалын гэмт хэрэг, улс төрийн хуйвалдаан зэргээс бид эв нэгдэлтэй амьдрах боломжгүй байгааг анхаарч чадаагүй гэж бодож байна. Үндсэн хуульд нийцээгүй бодит асуудлуудыг зөв тодорхойлж чадаагүй бодлогын гэх бичиг баримтуудаа хүчингүйд тооцож, Үндсэн хуульд үндэслэн нийгмийн суурь асуудлуудаа зөв тодорхойлохыг шаардаж байна” гэсэн юм. Мөн хуулийн сургалт сурталчилгаанд илүү анхаарлаа хандуулж Үндсэн хууль бусад хуулийг хүндэтгэн сахин биелүүлэх үндсэн хуулиар хүлээсэн үүргээ бүх нийтээрээ биелүүлэн амьдрахыг шаардсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 183 (7427)

 

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 1 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06