Шүүхэд “…Эрүүдэн шүүсний хохирлыг шуурхай шийдэх” хуулийн тодорхой заалт хэрэгтэй болжээ

2024-09-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Манай ХҮЭК-оос “...Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 13-т заасан. Мөн “...Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур, буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж Хүний эрхийн түгээмэл тунхаглалын Тавдугаар зүйлд заасан. “Оролцогч улсууд эрүүдэн шүүх бүх үйлдлийг эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг хэмээн үзнэ. Энэ нь эрүүдэн шүүхийг завдах, түүнд оролцох, хамтран оролцоход хамаарна” “Оролцогч улс бүр ийм гэмт хэрэг үйлдэгчид хэргийн нөхцөл байдлыг нь харгалзан зохих шийтгэл ногдуулна” гэж Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Дөрөвдүгээр зүйлд бий” гэж эхлүүлсэн монгол хүний эрх, эрх чөлөөний талаарх ээлжит 14 дүгээр илтгэлээ 2015 онд тавьж байв.

Цаашлаад, “…Өнөөдрийн практикт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх, эрэн сурвалжлах, нууц далд аргаар мэдээлэл цуглуулах чиг үүрэг бүхий тагнуулын ажилтан, эрүүгийн төлөөлөгч, хэсгийн төлөөлөгч, хорихын төлөөлөгч зэрэггүйцэтгэх ажилтан, шүүх хуралдаанд улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч прокурор, баривчлах, цагдан хорих байр, хорих ангийн ажилтнууд өөрсдөө болон бусдаар дамжуулан эрүү шүүлт тулгасан тохиолдол гарч байна. Гэтэл дээрх субъект бие махбодын эрүү шүүлт тулгаж бусдад гэмтэл учруулсан бол эрүү шүүлт тулгахаас өөр хөнгөн зүйлээр яллуулж, харин гэмтлийн зэрэг тогтоогдоогүй буюу бусдын сэтгэл санааг шаналган зовоосон эрүү шүүлтийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан хаадаг жишиг тогтсон байна” гэжээ.

Яг тэр үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж баривчилагдаж, эрүүдэн шүүлгэж байсан нь хожим ил болсон. Улмаар дээрх хэрэгт ял шийтгүүлж байсан тэднийг сүүлд шүүхээс цагаатгаж, эрүүдэн шүүлгэснийг тогтоосон. Энэ дагуу Т.Чимгээ хохирлоо нэхэмжилж эхэлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 80,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ дагуу иргэний хэрэг үүсгэсэн ч шийдэлгүй байлгасаар байна. Т.Чимгээ, түүний өмгөөлөгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс лавлахад “…Ажиллагаанд байна” гэдэг. Мөн “…Шүүгч нь туслахын хамт амарсан” гэдэг хариу хэлдэг байгаа юм. Тэрбээр тус шүүхэд анх 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 28,919, 557,332 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Шүүх уг нэхэмжлэлийг 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцээд “…Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй” гэж хүлээн авахаас татгалзсан. Хоёр дахь удаа 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр 48,921,913,824 төгрөг нэхэмжилж дахин хандсан байна. Шүүх тэр нэхэмжлэлийн асуудлаар 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хуралдаад мөн татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл Т.Чимгээгийн кэйс бол дэндүү ил тодорхой, Монголд байтугай олон улсын анхааралд орчихсон. Яагаад ч юм, хохирол барагдуулах процесс шүүх дээр ингэж гацаад байдаг.

Уг нь НҮБ-аас баталсан Гэмт хэргийн болон эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирсон хүмүүсийн эрх зүйн хамгаалалтыг хангах үндсэн зарчмуудын 3.3-т “…Төрийн албан тушаалтан болон төрийг төлөөлж албан үүрэг гүйцэтгэж буй этгээд үндэснийхээ хууль тогтоомжийг зөрчиж, эрх мэдлээ урвуулан болон хэтрүүлэн ашигласан бол хохирогч төрөөс нөхөн төлбөр авах эрхтэй байна. Засгийн газар нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн асуудлыг хариуцах байгууллага хохирлыг барагдуулна” гэж заасан. “…Хууль бусаар баривчлагдаж, эсхүл цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй” гэж Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Есдүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасан байдаг.

Ер нь бол Олон улсын эрх зүйн зохицуулалтаар эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг шударгаар, хангалттай нөхөн төлөх үүргийг тухайн улсын Засгийн газар хүлээдэг. Өөрөөр хэлбэл, эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид ч өнгөрснө хавар “Зууны мэдээ” сонинд “…НҮБ-ын хүний эрхийн долоон үндсэн гэрээ конвенц бий.  Түүний зургаад нь конвенцид нь Монгол Улс нэгдэн орсон. Тэдний нэг болон Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг доромжилж харьцах шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид мөн 2000 онд соёрхон баталсан.  Нэг талаар ийнхүү олон улсын өмнө үүрэг хүлээж байна.  Нөгөө талаар, Үндсэн хуульдаа бид халдашгүй байх эрх чөлөөг баталгаажуулсан. Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.  Тэгэхээр манай улс эрүү шүүлтийг бүх түвшинд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг.  Ялангуяа хэрэг хянан шийдвэрлэх аливаа ажиллагаанд бусдыг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүх ёсгүй.  Эрүүдэн шүүх аргаар олж авсан нотлох баримт бол нотлох баримт биш, түүнийг үнэлэхгүй гэсэн хуультай. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувьд гурван шатны шүүхээр гэм буруу нь тогтоогдсон шийдвэр гарсан. Гэтэл нотлох баримтуудыг эрүүдэн шүүх замаар олж авсан тухай асуудал мөн тогтоогдож, шүүхийн шийдвэр гарсан.  Эрүүдэн шүүх замаар олж авсан, нотлох баримтуудыг үнэлэхгүй юм.  Тэгэхээр эрүүдэн шүүлт бол хүний эрхийн томоохон зөрчил юм” гэж ярьсан байна.

Манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгахаар зохицуулсан. Монгол хүний эрхийн, тэр дундаа эрүүдэн шүүлтийн эсрэг ганц баталгаа болдог хууль энэ. Гэхдээ тухайн кэйсийн бодит бус хохирлыг үнэлэх боломж багатай, үндсэндээ тооцох арга нь байдаггүй. Хамгийн гол нь манай хууль шүүхийнхэн олон улсын гэрээ, конвенцыг бүрэн ойлгож хэрэглэхгүй байгаагаас эрүүдэн шүүлтийн хохирогчид хохирлоо бодитойгоор нөхөн төлүүлэх боломжийг эдэлж чаддаггүй. Наад зах нь, Т.Чимгээгийн жишээ л гэхэд хохирлоо төлүүлэх эсэхээ шийдүүлэх гэж шүүхийн хаалга сахиж суугаа нь дээрхийг нотолж байгаа юм.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэг, мөн холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах замаар хохирогчийн хохирлыг шударгаар барагдуулах, тэр дундаа шүүхэд “...Эрүүдэн шүүсний хохирлыг шуурхай шийдэх” хуулийн тодорхой заалт хэрэгтэй болжээ.

Харин одоогийн УИХ үүнийг ажил хэрэг болгох бололтой. Яагаад гэхээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саяхан болсон ээлжит бус чуулганы эхэнд “…Энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ УИХ хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана. Үүнд, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ. Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоно. Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болно. Одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 318 хуульд шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчсөн 800 гаруй зүйл, заалт байна. Эрх зүйн энэ мэт зөрчлийг засч залруулахад УИХ анхаарал тавьж ажиллана” гэсэн юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 183 (7427)

 

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

3 цаг 26 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

3 цаг 26 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

3 цаг 26 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

19 цаг 35 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин