Ц.Амударъяа: Хог хаягдлаа гурав дахин бууруулах боломжтой

2024-05-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Zero Waste” буландаа “Ээлтэй үйлдэл” нийгэмд үйлчилдэг ТББ-ын тэргүүн Ц.Амударъяаг урилаа.

 

-Та хог хаягдлыг багасгах ажил хэрэгжүүлдэг.  Хэзээнээс хог хаягдлын сургалт, мэдээлэл өгдөг байгууллагыг үүсгэн байгуулсан бэ?

-Би эрх зүйч мэргэжилтэй. Миний хувьд 2019 оноос эхлэн ахуйн хог хаягдлаа ангилж эхэлсэн. Ингээд ангилсан хогоо дахивар нөөцийн төвд хүргэж өгдөг зуршилтай боллоо. Өдөр бүр гэрээсээ нэг уут хог гаргадаг байсан бол одоо дунджаар зургаа хоногт нэг удаа хогоо ангилж хаяж байна. Ингээд бусдад нөлөөлөх ажил хийхээр зорьсон. Хог хаягдлыг иргэд төдийлөн тоодоггүй боловч бидний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлдөг. Манай “Ээлтэй үйлдэл” нийгэмд үйлчилдэг ТББ 2022 оны тавдугаар сард үүсгэн байгуулагдсан. Иргэн бүр   хог хаягдлаа хэрхэн багасгах, хог хаягдал гаргахгүй байх сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Манай ТББ цахим орчноор дамжуулж мэдээлэл хүргэхээс гадна албан байгууллагуудад хүрч ажилладаг.  Мөн сургууль, анги танхим, хүүхдийн зуслан зэрэг газруудад сургалт явуулж байна. Сургалтынхаа үеэр ангилсан дахивруудыг цуглуулан дахивар нөөцийн төвд хүргэдэг. Нэгэнт гарсан хог хаягдлаас дахивар бүтээгдэхүүнийг хэрхэн ангилж зөв газарт хүргэхийн  ач холбогдлыг зөвлөж, мэдээлэл өгч ажиллаж байна. Хүмүүс байгальд ээлтэй өв уламжлалаа сэргээгээсэй гэсэн хүсэл бий. Тухайлбал, уух усны аягаа авч явдаг байсан нь тал бүрийн ач холбогдолтой. Өөрийн аягаа хэрэглэж байгаа хүн бусдад өвчин халдаахгүй, байгальдаа хог хаягдал үүсгэхгүй. Хүн эд хураахгүй, эдэнд шунахгүй байх чухал. Манай улс хэрэглэгч орон учраас импортын бүтээгдэхүүн хяналт шалгалт стандартгүйгээр хилээр орж ирэх нь бий. Энэ нь эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд хохирол үүсгэж байна. Тиймээс хүмүүс хог хаягдал үүсгэдэг, эрүүл мэндэд хортой зүйлсийг хэрэглэхгүй байгаасай.

-Монголд тулгамдаж буй асуудлын нэг нь хог хаягдал. Танайхаас хог хаягдлын талаар гаргасан судалгаа бий юу?

-Хог хаягдал бидний өмнө тулгамдаж байгаа асуудал. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон яг энэ чиглэлээр судлах том хэмжээний, үнэ цэнтэй судалгааны материал ховор байх нь бий. Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа Булган аймгийн Хишиг-Өндөр суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Экосум” ТББ-аас орчуулсан олон улсын тайлангуудыг их судалдаг.

-Хог хаягдал шийдэх боломжтой асуудал. Хог хаягдлаа багасгах,  хэрхэн зохистой хаях нь чухал гэж хардаг вэ?

-Хүмүүс хог хаягдлаа зохистой хаяхаасаа илүүтэй их хэмжээний хог яагаад үүссэн, ямар арга хэмжээ авбал зохистой гэдгийг мэдэх хэрэгтэй. Олон улсад 3R зарчим гэж байдаг. Үүнийг хүн бүр мэддэг ч хэрэгжүүлэхдээ хойрго байна. Юун түрүүнд шаардлагагүй худалдан авалт хийхээс татгалзах нь чухал. Мөн худалдаж авах гэж байгаа зүйлээ үнэхээр чухал,  зөв хөрөнгө оруулалт эсэхийг бодох хэрэгтэй. Хүмүүс ашиглах боломжгүй болсон эд зүйлээ хаяхгүйгээр өөр зориулалтаар ашиглаж болохыг асуудаг.  Эвдэрсэн зүйлийг хаана засах, сэлбэж болохыг эрэлхийлэх нь чухал. Мөн дахин загварчлан ашиглах нь хог хаягдал үүсгэхгүй байх нөхцөл. Эдгээрийн дараа хог хаягдлаа дахин боловсруулах нь хамгийн сүүлд хийх алхам гэж ойлгож болно. Дээрх аргуудыг хэрэгжүүлсэн тохиолдолд таны гэрээс өдөр бүр гарах хогны хэмжээ гурав дахин буурахыг амлаж байна. Ямар нэг байдлаар хэрэглэх боломжгүй эд зүйлийг дахин боловсруулах үйлдвэрт хүргэх хэрэгтэй. Монголд дахин боловсруулах боломжтой сав баглаа боодол хатуу зөөлөн материалтай хуванцар, зарим нэг төрлийн шил, хөнгөн цагаан лаазыг  ангилж аюулгүй газар хадгалаад дахивар нөөцийн газруудад тушаах боломжтой. 

-Хог хаягдал хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ил задгай хаясан хог ямар эрсдэл дагуулдаг вэ? 

-Иргэд хог хаягдлаа гурав дахин бууруулах боломжтой. Хог үүсгэх нь зөвхөн тухайн хүний хандлагын асуудал. Хүн хогон дундаа амьдраад байдаггүйтэй адил орчноо цэвэрхэн байлгаснаар хүрээлэн буй орчны бохирдлоос сэргийлэх боломжтой.  Үүнийг дагаад эрүүл мэндийн асуудлууд тодорхой хэмжээнд буурна гэдэгт итгэлтэй байна. Бидний иддэг амттануудын сав, уутны 99.9 хувийг дахин боловсруулах боломжгүй. Хогийн цэгт очиж хийсэж, тодорхой стандартгүйгээр хөрсөнд булагдаж байна. Хог хаягдлыг булах нь хөрсний бохирдолтой газарт амьдрах орчны бохирдлоос үүдэлтэйгээр өвдөхөд нөлөөлж байна.

-Шатаах зуух хог хаягдлыг боловсруулах зөв алхам гэдэг. Энэ нь хэр зохистой вэ?

- Хуванцар бүтээгдэхүүн хүн төрөлхтний амьдралд орж ирээд 100 жил ч болоогүй байхад дэлхийг бүрхсэн хог хаягдлыг үүсгэж байна. Энэхүү материалыг одоо ч судалсаар байгаа юм билээ. Бидний мэдэж байгаагаар 500-1000 жил байгальд оршсоор байна. Мөн үйлдвэрлэх явцад олон төрлийн химийн бодистой нэгдэж төрөл бүрийн хуванцар материал үүсгэж байгаа тул шатаавал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис ялгаруулдаг. Тиймээс хүмүүс хэрэглээндээ ухамсартайгаар хандаж, худалдан авалтдаа анхаарч, сав баглаа боодлын хаягдал гаргахгүй байх, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх нь хог хаягдал үүсгэхгүй байх алхам. Мөн бидний амьдралд байдаг буруу ойлголт төөрөгдлүүдийг засахыг хичээж байна. Хог хаягдлыг шатаах тал дээр иргэдийн дунд буруу ойлголт бий.  Шатаах зуух нь бидний сүүлийн 30 жил замбараагүй үүсгэсэн хог хаягдлаасаа хурдан салах арга мэт санагдаж болно. Мөн шатаах зуух нь эрчим хүч сайн үйлдвэрлэнэ гэсэн буруу ойлголт байдаг нь харамсалтай. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 108 (7352)

 

маш зөв жишиг сайн туршлага шүү, хичээл зүтгэл гаргаж буй чамд баярлалаа,
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

2 цаг 22 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

2 цаг 37 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

2 цаг 37 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13