"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

2024-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

Тэрээр "2016 онд АН-ын дарга нар ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хувьцааг 300 мянгаар дээрэлхэж авсан асуудал нийгэмд маш том гажуудал үүссэн. Монгол Улс олон даяар дээрэлхэлтийг эсэргүүцэж байгаа. 2016 онд 136 дугаар тогтоолоор С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 1072 хувьцааг иргэдээс хуурч авснаар нэн ядуу иргэд ногдол ашиг авч чадаагүй. 

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарт 136 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүсэлт өгсөн. АН сөрөг хүчин хийж чадахгүй, залуучуудаа адалж, дээрэлхэж байна.

72 цагийн хугацаатай АН-д шаардлага хүргүүлж, суулт зарлана.С.Баярцогт өдөр бүр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж намынхаа дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцлэхийг шаардаж байна.

Тухайн үед гаргасан 136 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар одоогийн Засгийн газарт хүсэлт өгөөд дийлсэнгүй. Тиймээс АН өөрсдийн хийсэн жонхуугаа цэвэрлэ. 

Оюутолгой төслөөс Монголын нэг ч иргэн ногдол ашиг авч чадахгүй байгаа. 2016 онд 136 дугаар тогтоол МАН-д хэрэгтэй, АН-ын нэр хүндийг гутаах бодлогыг С.Баярцогтын толгойгоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар жонхуу зуурав гэсэн мэдээлэл гарч байсан. Одоо С.Баярцогт АН-ыг жонхууруулаад сууж байна. Залуучууд нь АН-ын ахмадуудад үг хэлж чадах больж, тойргоо гуйсан, нийгэмд сөрөг хүчин хийхгүй байна. Хэрэв 72 цагийн дотор АН-ын дарга нар нэг сая иргэний эрх ашгийг хамгаалаад уучлалт гуйхгүй бол би болон АН-ын анхан шатны гишүүд намаас гарч буйгаа мэдэгдэнэ" хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 0 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06