АН дахь “G хүч”-нийхэн цагдааг чиглэсэн хоёр акц төлөвлөсөн гэв үү?!

2024-04-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Дэлхийн санхүүг атгадаг “G 20” буюу “Их 20”-ийг бид мэднэ дээ. Орос, Америк, Япон гээд 19 улс, Европын Төв банк багтдаг. Тэдгээрийг Сангийн сайд нар, Төв банкны захирлууд нь төлөөлдөг.

“G 20” нь “...Олон улсын санхүүгийн системд холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа, зөвлөгөөнийг өгөх форум” гэдэг тодорхойлолттой. Нөлөө нь асар өндөр л дөө. Хурлуудад нь ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд заавал төлөөлөгчөө суулгадаг. Ингэхээр ойлгомжтой юм.

Тэгвэл АН хавьд саяхнаас “G хүч” гэдэг фракц мэндэлжээ. Шинэ фракцыг улс төрийн хүрээнийнхэн янз бүрээр л харж байна. Янз бүрээр ч ярьж байна.

Энэхүү “G хүч” фракцад АН-ын хууччуул голдуу оржээ. Олонх нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс байна. Тэр хэрээрээ “...Дэлхийн санхүүгийн “G 20” шиг Монголын улс төр, нийгмийн амьдралд нөлөөлнө” гэж үзэж фракцаа “G хүч” хэмээн нэрийдсэн бололтой. Тэд хотын төвийн нэгэн зочид буудалд штаб байгуулж ойр ойрхон хуралдах болжээ. Хурал нь ч заримдаа халуухан болдог байна. Угаасаа “цочир сонин” асуудлууд ярьдаг болохоор тэр биз ээ. Яг одоо тус фракцын талаар улс төрийн “тамхины цэг” хавиар нэгэн яриа мэдээлэл сонсогдож эхэллээ. “...АН дахь “G хүч”-нийхэн цагдааг чиглэсэн хоёр акц төлөвлөсөн” гэж байна. Эхнийх нь “...С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгахаар ЦЕГ дээр байгуулагдсан ажлын хэсгийг тараах” гэнэ. Тус ажлын хэсгийн үйл ажиллагаа тэдэнд ихээхэн дараа болж буй бололтой юм. Яг ямар саад тотгор болоод байгаа нь одоогоор тодорхой бус байна. Нөгөө нэг төлөвлөгөө нь тус “G хүч”-ийн нэгэн гишүүнийн “хувийн характер”-тай холбоотой асуудал хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж эхэлжээ. Тэр гарч ирвэл лав өндөр албан тушаал хашиж ирсэн өнөөх нөхөр нь улс төрөөс үүрд арчигдах нь тодорхой юм байна. Түүнийг ил болгож, цааш даамжруулан шалгуулахгүй байхад  “G хүч” анхаарлаа хандуулж, зарим нэг акц, арга хэмжээг аваад эхэлжээ. Гол нь тэр акц нь “цагдаа” нэртэй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Удахгүй эдгээрийн нарийн ширийн учир шалтгаан улс төрийн хүрээнээсээ хальж олон нийтийн хүртээл болох төлөвтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 70 (7314)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21