АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

2024-03-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Гарьд

 

УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрөө хөтөлбөрөө нэгмөр болгох АН-ын ҮБХ-ны хурал ирэх амралтын өдрүүдэд болно. Ийм тов гарчээ. Гэхдээ АН-ын ҮБХ-ны хурал “...Бусад асуудал”-аараа томоохон албан тушаалуудаа хөндөх мэдээлэл яригдаж байна. Тэр нь АН-ын дарга, бас генсекийн суудал юм. 


Ер нь бол одоогийнхоо хоёр даргыг хүчгүйдүүлэх сонирхол АН дахь томоохон бүлэглэлүүдэд байх шиг байгаа юм. Томоохон бүлэглэлүүд гэдэг нь өнөөдөр Лу.Гантөмөрийн эрх мэдлийг хоёр талаас нь хуваан эдэлж буй Х.Баттулга, С.Баярцогт хоёроор илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, АН-д өнөөдөр томоохон хоёр хуваагдал үүсчихсэн байна. “Үндэсний үзлийг дэмжигчид ба өөрсдийн эрх ашгийг хөгжүүлэгчид”, бас “эх орончид ба улсаа худалдагчид” гэсэн хуваагдал гэж яригдаж байна. Энэ утгаараа, АН-ын хагарал АН-ын асуудал биш, улсын тусгаар тогтнолтой ч холбогдох нигууртай гэсэн үг. Шулуухан хэлэхэд, энэ нь тоглоом, эсхүл зүгээр нэг улс төрийн асуудал биш гэж ойлгож болно. Ойрхны явдлуудаас л сөхөхөд, Ухаа худаг, Цагаан суварга, Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөг зэргийн “хувьчлал”-ыг ухвал өнөөдөр Лу.Гантөмөрийг нэг гарыг атгачихаад сууж байгаа бүлэглэлийн үйл ажиллагаа болоод л хувирна. Үүнийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс ял авсан З.Энхболд “… “Эрдэнэс Тавантолгой”-г Монгол, Хятадын хамтарсан компанид өгөөгүйн төлөө өс хонзон авсан ялыг шүүх биш бүлэглэл оноож байна” гэсэн үгнээс бараг л ойлгож болно доо. 
Ийм байхад аль 2000 онд эвлэж АН-ыг байгуулсан таван намын суурийг л одоо хүртэл ярьж байх юм. Түүнийгээ “..Манай нам ардчилалтай” гэдэг. Гэтэл үгүй шүү дээ, та минь. Ачир дээрээ тэдгээрийн суурь дээр үүссэн гэх 10 гаруй фракц бол АН дахь маш хөнгөхөн нэгдлүүд шүү дээ. 


Харин тэдний хажууд дээрх хоёр бүлэглэл бат бөх “хундаам”-тай жинхэнэ бүлэглэл юм. Гэвч АН-ынхан дотор нь хутгалдаад явдаг болохоороо ч тэр үү, үүнийгээ олж хардаггүй шиг байгаа юм. Гэтэл гаднаас нэвт шүвт харагдаад байдаг. Улс төр, бизнес, нийгмийн салбарынхан нэлэнхүйдээ л яриад байдаг. Тийм учраас л Лу.Гантөмөрийн хэлсэн үг, хийсэн үйлдэл нь таалагдахгүй л бол “…Намын даргаас чинь огцруулна. Эсвэл генсекийг чинь солино” гээд л дайрчихдаг аж. Тийм учраас л “…Намын дарга болно”, “...Генсек үзнэ” гэсэн нэг, хоёр биш хүн ханцуй шамлачихсан сууцгааж байх шиг байна. Өмнө хэлсэн дээ, АН-ын дарга болох хүсэлтэй УИХ-ын хоёр гишүүн, генсек болчих сонирхолтой 3-4 залуу бий. Тэд зодоглочихоод сууж байна. Улс төрийн хүрээнд ийм “мэдээ” хаа сайгүй явж байна. Чухамдаа ингээд байхаар л “…Энэ нам ялах юм бол Монгол төрийн албан тушаал, яам тамгын газрыг яаж хуваах бол доо” гэдэг айдас олон нийтэд хургаж мэдэхээр болчихож байгаа юм. 


АН-ынхны хувьд ингэж ноцолдоод сууж байдаг цаг биш. Өнөөх л холио солио, бантан жонхуу яригдсаар л байгаа нь харамсалтай л юм. Гэтэл эвдрээд хэд нь мэдэгдэхгүй, хэдэн тийшээ тарчихсан энэ намынхан нэг дарга, нэг генсектэй, 15 дэд даргатай, бусад бүтэц нь бүтэн болоод тун удаагүй байна. 


Яг үнэндээ ийм хугацаанд энэ дайтай болсон нь их юм. АН-ын одоогийн удирдлага руу ирж буй фракцуудынх нь шахалт, шаардлага гэж айхтар шантаажууд дуулддаг. Тэр амаргүй байгаа нь ойлгомжтой. “...Хонх нь дуугарахаар дамар нь таг,  хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг шиг бүх фракц, тэдний дарга нарын эрх ашгийг гүйцэлдүүлэх гэвэл АН бүхэлдээ “0 зогсолт” хийхдээ тулна. Одоо хар даа, АН-ын дарга  Лу.Гантөмөр тэр бүхэнд шалчийтал түншүүлээд дүнд нь “..Сул дорой”, генсек Э.Одбаяр нь фракцууд дундаа зохицуулалт хийж гүйсээр эцэст нь “...Сураггүй” гэдэг хочтой болоод авлаа. 


Гэхдээ нэгэнт “...Энэ суудалд сууя” гээд суучихсан АН-ын удирдлагууд эрх мэдлээ барьж авах хэрэгтэй. Өмнөөс нь намын даргын, генсекийн эрхийг хэрэгжүүлээд байгаа нөхдүүдээс үзгээ, тамгаа авах ёстой. Тэгээд үлдсэн богино хугацаанд олигтойхон ажиллаж сонгуульдаа бэлдэх цаг нь болчихсон. Эрх баригч намын рейтинг сайнгүй байна. Ийм болоод удаж байгаа шүү. Угтаа энэ бол АН-д том боломж юм. Боломжийг ялгарлаар л ашиглах учиртай. “...Санал нийлж байна” гээд хамт зогсож патиардуулаад байх нь АН-ыг урагшлуулахгүй, арагшлуулна. Тэгэхээр хамгийн эхэнд тойрогт явах, жагсаалтад бичигдэх хүмүүсээ эртхэн зоож аваад сонгуулийн бэлтгэлээ хангавал зохихоор байгаа юм. Удах тусам жагсаалт ч, тойргийн хуваарилалт ч жонхуу болно. Эрт тусмаа шахалтгүй, шахаагүй, цэвэр сонголтоор нэр дэвшилтээ бүрдүүлж буйгаа харуулж таарна. Жагсаалтын тухайд л гэхэд эрх баригчдын өөдөөс дуугарчихдаг АН-ын дарга асан Н.Алтанхуяг өнгөлөөд ороод ирэхэд тэр жагсаалт боломжийн цуваа” болж харагдана. Ер нь одоо бол ингэж талцлаас ангид, нийгмээс органик нэр хүнд олж авсан, амаа бариулдаггүй, үйлдлээ хянуулдаггүй улстөрчид АН-д маш их хэрэг болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 51 (7295)

Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

9 цаг 53 мин
“Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдах Д.Цолмон гэж хэн бэ?

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдах Д.Цолмон гэж хэн бэ?

9 цаг 56 мин
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

10 цаг 3 мин
“Монгол хүүхдийн эрүүл мэндийг уламжлалт анагаах ухаанаар хамгаалахыг уриалж байна”

“Өв соёлоо өвлөж үлдэх үр хүүхдийнхээ төлөө эцэг эхчүүд нэгдэх цаг” сэдвээр Эцэг, эхчүүдийн төлөөллө

Уржигдар 16 цаг 22 мин
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг /2025.05.08/ УИХ-д танилцуулав.

Уржигдар 13 цаг 15 мин
О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа

АН-ын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг “4:11” мэдээллийг цагт намын дарга О.Ц

Уржигдар 06 цаг 00 мин
“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэнээр холбогдох байнгын

Уржигдар 06 цаг 00 мин
Аялал жуулчлалын аюулгүй байдлын цахим сургалт болно

Монголын Аялал жуулчлалын холбоо нь Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан с

2026-05-07
Улаанбаатарт “Азийн аялал жуулчлалын форум-2026” болно

Ази тивийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого тодорхойлогчдын хамгийн

2026-05-07
АН генсек болон дэд дарга нарынхаа асуудлыг хэлэлцэв

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирц

2026-05-07