МАН-ын жагсаалт “эвдэрчээ”

2024-03-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэ утгаараа, 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль шинэ дүрмээр явагдана. Одоохондоо нэр дэвшигчид тодорхой болоогүй байна. Өмнөх сонгуулиудаар өдийд нэр дэвшигчид хэдийнэ тодорчихсон “далд” сурталчилгаа эхэлчихдэг байв. Бас улс төр ч сүрхий бужигнаатай болдог байлаа. Харин энэ удаад намууд тойрогт өрсөлдүүлэх, жагсаалтад бичих хүмүүс дээрээ бодлогын хувьд тогтох гээд дотоод тохироогоо хийцгээж буй аж.


Энэ тухайд эрх баригч МАН ерөнхийдөө хөзрөө түрүүлээд дэлгэж байх шиг байна. Тус намын Удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 29-нд хуралдсан. Түүгээр “...Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, сонгуультай холбоотой бусад асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдээлсэн. Тэгвэл тэр дунд “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг оруулах” тухай асуудал оржээ. Энэ талаар арваад цагийн турш хэлэлцжээ. Ямартай ч багш нарын, малчдын зэрэг нийгмийн төлөөллийг 2024 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын нэрийн жагсаалтад оруулах талаар ярьсан байна. Ингэхдээ багш нар, малчид гэхэд л өөрсдөө төлөөллөө сонгоно. Түүнийг нь намынхаа жагсаалтад бичнэ. Ийм зарчим дээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөл үүнийг дэмжсэн байна. Дашрамд, МАН-ын Удирдах зөвлөлд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Н.Энхбаатар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Д.Сарангэрэл, Б.Тулга, Г.Амартүвшин, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Ж.Батжаргал, П.Баттөр, Э.Батшугар, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, О.Буяннэмэх, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Г.Золзаяа, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Номин, Ц.Нямдорж, Б.Оюунбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумьяабазар, Д.Тогтохсүрэн, Н.Уламбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын 36 хүн багтдаг байна. 


Маргааш нь 2024 оны гуравдугаар сарын 1-нд уг асуудлыг МАН-ын Улс төрийн бодлогын зөвлөлөөр хэлэлцжээ. Энэ бүтцийг 2021 оны сүүлчээр болсон МАН-ын 30 дахь Их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтөөр Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах зорилго бүхий Улс төрийн бодлогын зөвлөлийг ажиллуулахаар болсон. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд үе үеийн Ерөнхий сайд, намын даргаар ажиллаж байсан гишүүдээ багтаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байсан эрхмүүд хуралдаж, “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллийг бичих нь зүйтэй” гэдгийг дэмжжээ.


Гэхдээ энэ нь жагсаалт горилж байсан улстөрчдөд томоохон “цохилт” болчих талтай. Яагаад гэхээр сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш цөөнгүй улстөрч “...Би эрэмбээрээ жагсаалтад бичигдэнэ” гэдгээ ил тодорхой ярьж байсан. Бэлтгэлээ ч базаагаад явж байсан биз. Тэр утгаараа, МАН-аас нэр дэвшихийг горилогчид дахин хөдөлгөөнд орох нөхцөл үүсэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, намын жагсаалтад нийгмийн төлөөллүүд орж ирснээр жагсаалтыг бүрдүүлэх хүмүүс  ч түүнд нийцсэн бодлогоор бичигдэж таарна. Өөрөөр хэлбэл, ингэснээр МАН-ын жагсаалт “эвдэрч” байгаа хэрэг юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21