УОК зудын нөхцөл байдлыг өдөр бүр мэдээлнэ

2024-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт мэдээлэл хийж байна. УОК-оос өдөр бүрийн 11:00 цагт  тогтмол мэдээлэл хийхээр болжээ.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “ Өнөөдрийн байдлаар 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Зудтай, нөхцөл байдал хүнд аймагт үнэлгээ хийхэд 192 суманд хүнд байна. Энэ хүрээнд Засгийн газраас гурван үе шаттай арга хэмжээ авч байна. Улсын нөөцөөс 6000 тн тэжээл гаргаж малчдад хүргэх, орон нутгийн нөөцөөс 20 мянган тонн өвс, 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллана. Аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргаад байна. Малчдын зүгээс анхаарал тавих хүсэлт ихээр ирүүлсэн нь зээл төлөлтийг түр зогсоох явдал юм. Улсын хэмжээнд 190 мянган гаруй малчдаас 140 мянган малчин 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ ихэвчлэн түлээ түлш, тэжээл, өвс, хүүхдүүдийнхээ сургалтад зарцуулдаг. Малаа барьцаалж зээл авсан тэдэнд зээл төлөлт хүндрэл учруулж буйг учирлан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг хүссэн. Тиймээс энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж байна. Нийт зээлийн 52,1 хувь нь буюу ₮685 тэрбум нь Төрийн банк, 48 хувь нь буюу ₮580 тэрбумыг Хаан банкнаас авсан байна. Үүн дээр Засгийн газар анхаарч, холбогдох байгууллагуудтай санал солилцож ажиллана. Олон улсын байгууллагууд ч үйл ажиллагаанд оролцож, дэмжлэг үзүүлэх хүсэлтээ ирүүлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,5 сая мал хорогдоод байна. 90 суманд цагаан зуд,  84 суманд цагаан зудархуу, 6 аймгийн 23 суманд төмөр зудын нөхцөл байдал үүсээд байна. Жил бүрийн өвөл зудын нөхцөл байдалтай байдаг ч энэ жил илүү их хэмжээтэй байгаа нь гэнэт дулаарч, дараа нь хүйтэрдэг цаг агаар нөлөөлж буй нь мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

2 цаг 7 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

2 цаг 7 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

2 цаг 7 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

2 цаг 7 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17