"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-үүдийг шалгарууллаа

2024-01-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг" шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ арга хэмжээнд ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ЭМ-ийн дэд сайд С.Энхболд болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ийг шалгаруулах журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. Мөн өрсөлдөх материалыг тус журамд заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, дэд болон салбар зөвлөлөөр дамжуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хүлээн авч шалгаруулсан байна. Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулахаар салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ээр тодруулсан байна. Үүнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл"-өөр БШУЯ-ны дэд зөвлөл, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөл"-өөр Өмнөговь аймгийн салбар зөвлөл, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэ оны шилдэг боловсролын байгууллага"-аар Орхон аймгийн 27 дугаар цэцэрлэг, "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага"-аар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт"-аар МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвинй барилга, "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нугийн байгууллага"-аар Чойжин ламын сүм музей, "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага"-аар "Чиглэл" ХХК, "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага"-аар Тэнгэр телевиз, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн"-ээр 25 дугаар сургуулийн багш Ц.Намжилдорж, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага"-аар Түгээмэл хөгжил ТББ шалгарчээ. 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа нээлтийн ажиллагааг нээлээ.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөл"-өөр Өмнөговь аймгийн салбар зөвлөл.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэ оны шилдэг боловсролын байгууллага"-аар Орхон аймгийн 27 дугаар цэцэрлэг.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага"-аар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв.

 "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт"-аар МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвинй барилга шалгарлаа.

Эх сурвалж polit.mn

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна

22 мин
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

25 мин
Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

28 мин
Аудит: Тодотголоор хөрөнгө оруулалтуудыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй байна

Аудит: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй

3 цаг 54 мин
630 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

650 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

4 цаг 4 мин
36 настай Ерөнхийлөгч болсон Яков Милатовичийн тухай баримтууд

36 настай Ерөнхийлөгч Яков Милатовичийн тухай баримтууд

4 цаг 37 мин
Эсрэг тэсрэг байр суурь

Олон анхаарал татсан авлига албан тушаалтны хэргүүдийг  хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар байр сууриа илэрхийллээ.

8 цаг 26 мин
Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр 10.02 цагт  гишүүдийн 64.3 хувийн ирцтэйгээр эхлэв. УИХ-ын Тамгын газ

8 цаг 26 мин
МХТС  өндөр түвшний 10 судалгааны лаборатори байгуулжээ 

МХТС  өндөр түвшний 10 судалгааны лаборатори байгуулжээ 

22 цаг 14 мин