Г.Мөнхцэцэг: Соёлын хуулийг шинэчилж, яамтай болсон нь  дэлхийд өв соёлоо таниулахад түүхэн ач холбогдолтой

2024-01-10
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

С.УЯНГА

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

 

-Та Соёлын тухай хуулийг ахалж ажилласан. Салбарынхны  сэтгэлд хэр нийцтэй, үр өгөөжтэй хууль болсон бэ?

-Дэлхийн улс орнууд кино урлаг, үнэт үзмэр, соёлоороо гайхагдаж байгаа нь үнэн. Монгол Улс 25 жилийн дараа Соёлын тухай хуулиа шинэчлэн баталлаа. Соёлын яамтай болж, Соёлын тухай хуультай боллоо. Энэ нь өв соёлоо дэлхийд таниулах, сурталчлахад түүхэн ач холбогдолтой. Хууль хэрэгжиж, соёлын салбарынхан, уран бүтээлчид шинэчлэлд ам сайтай байгаа. Тухайлбал, мэргэжлийн урлагийн байгууллагууд орлоготой байх, түүгээрээ уран бүтээл хийх нөхцөл бүрдэж, соёлын өвийг хамгаалах эзэн байцаагчтай байхаар хуульчилсан. Ер нь монголчууд соёлын өв тээгчид.

Өв соёлоо хадгалдаг, хамгаалдаг хариуцсан мэргэжилтэнтэй байхгүй бол эзэнгүйдэх, гадагшаа алдагдах аюул нүүрлээд байна. Иймд соёлын өвийг хадгалж, хамгаалж, манаж байх зохицуулалтыг илүү тодорхой тусгасан. Мөн соёлын ажилтнуудын амьдрах, ажиллах нөхцлийг тодорхой тусгаж цалин хангамж нэмэгдсэн. Түүхэндээ манай улс Кино урлагийн, Музейн тухай хуультай болсон. Монгол нутаг бол бүхэлдээ өв соёл, үүх түүхийн орон гэж бодож хуулийн өөрчлөлтүүдийг хийсэн. Уран бүтээлчид бүтээл туур­ви­лаа хийх боломжийг сайжруулж, бү­тээлийн үнэлэмж нэмэгдсэн гээд онц­лох зүйл заалт арвинтай хууль болсон.

-Цөөн хүн амтай суманд том соёлын төвөөр  яадаг юм бэ хэмээн шүүмж­лэх нь бий. Нөгөөтэйгүүр ажил­луулах мэргэжилтнүүдийн хү­рэлцээ, иргэдийн оролцоо ямар байдаг юм бол?

-Аймаг бүрд соёлын хэлтэс байгуулагдсан. Засгийн газар, УИХ соёлын салбарт онцгой анхаарсан жилүүд байсныг онцолмоор байна. Аймаг гэлтгүй сумын төвүүдэд томоохон соёлын төвүүд бий болж, орон нутгийнхан, малчид соёлын үйл ажиллагаанд оролцох, өөрсдийгөө хөгжүүлэх боломж бүрдэж байна. Өмнө нь боловсрол, соёл хариуцсан ганц мэргэжилтэн байсан бол соёлын хэлтэстэй болсноор 1-5 мэргэжилтэн төвлөрч, соёлын үйл ажиллагаа идэвх­жиж байна.  Соёлын хуультай болсноор технологийн үр дүнд соёлын солилцоо, харилцан нөлөөлөл идэвхжиж, давамгай соёлд уусах, автах байдлаас хамгаалахын сацуу эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үндэсний үнэт зүйлийг төрийн онцгой анхаарал, ивээлд байлгах, эрхэмлэн хөгжүүлэх нөхцөл бүрдсэн.

-Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Гол үзэл баримтлал нь юу вэ?

-Дэлхий нийт соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалаар хөгжиж, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг соёл түүх, өв уламжлал гэж үзсээр ирсэн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсад өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна. Монгол соёл уламжлал өв дахин давтагдашгүй.

-Эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хууль санаачилж, УИХ-аар батласан. Хууль шинэчилснээр ямар үр дүн гарах вэ?

-Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг зохицуулалтыг тусгасан.

2016 оноос хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуульд нийт зургаан удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 10 орчим зүйл, заалтад өөрчлөлт оруулсан байдаг. 2016-2020 оны парламентын эмэгтэй гишүүд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргаж,  идэвхтэй ажилласныг онцлох нь зүйтэй. Харин 2020-2024 оны парламентын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үед хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа хөрөнгө зардлын хэмжээг ч мөн жилээс жилд нэмэгдүүлж байна. 2020 онд найман тэрбум төгрөг зарцуулж, 2017 оны түвшнээс долоо дахин нэмэгдүүлсэн. 2021 оноос жил бүр тогтмол найман тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүдийн оролцоо санаачилга их бий. Харин 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, 14.3 тэрбум төгрөг тусгасан.

-Та Усны тухай хуулийн ажлын хэсэгт байгаа. Энэ хуулийн гол зохицуулалт нь юу вэ?

-Амины үнэтэй цэнхэр алтаа гамнах, арвижуулах, хамгаалах нь дэлхий дахины асуудал болоод  байна. Усны тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Монголын говьд ус бол амин чухал хэрэглээ. Говь төдийгүй дэлхий бүхэлдээ усны хомсдолд орж байгааг олон судалгаа харуулж байна. Усны тухай хуулийн төслийн хүрээнд олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өмнөх Засгийн газрууд Усны тухай хуулийг өөрчлөх талаар хуулийн төслүүд боловсруулж байсан. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр усыг эрэмбэлэх талаар тусгасан. Ундны ус, хэрэглээний ус, уул уурхайд ашиглах зэрэг байгаль орчинд үзүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлсэн.

-Уул уурхайд усны хэрэглээ зохицуулалтгүй, саарал усыг дахин ашиглахгүй байгаа нь усны хомсдол бий болгож, хэрэглээг ихэсгэж байна гэж шүүмжилдэг. Хуулийн төсөлд үүнийг хэрхэн тусгаж байгаа бол?

-Хуулийн төсөлд уул уурхайд усыг хэрхэн ашиглах талаар тусгасан. Тухайлбал, уул уурхайд ашигласан саарал усыг дахин ашиглахдаа ямар төхөөрөмж ашиглах, юунд ашиглаж болох зэрэг тал талаас нь хэлэлцэж шийдвэрлэсний үндсэнд батлах ёстой.

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэрт уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж, цаашид олон тусгай зөвшөөрөл олгосон байгаа энэ цаг үед усны зохицуулалтыг хийж өгөхгүй бол говь цөлжих харангадахад ойрхон цаг үетэй нүүр тулчихаад байна. Усны асуудлыг говийн хэдэн иргэн ярих бус монголын төр засаг анхааралдаа авч, шийдвэрлэх ёстой. Энэ хүрээнд уул уурхайн компаниудтай хэлэлцэж, санал сонсоход өөрсдөө санал санаачилгаараа ус эрэмбэлэх, дахин ашиглахад орчин үеийн технологийг ашиглах шинэ санал санаачилга гарган зорьж буй нь сайшаалтай хэрэг.

- Иргэдээс хуулийн төсөлтэй холбогдуулж, санал авсан уу?

-Иргэд, уул уурхайн компаниуд, төр засаг, аймаг орон нутгийн удирдлагууд нэгдэж хэлэлцэж хуулийн зүйл заалтыг тусгах ёстой. Усны амин чанар нь говьдоо байдаг гэдэг. Иймд ширгэсэн олон гол ус, булаг шандыг сэргээх ажлуудыг бас хийх ёстой. Хуулийн төслийн талаар иргэд цахимаар санал ирүүлэх эрх нь нээлттэй байгаа.

- Энэ удаагийн парламент Боловс­ролын багц хуулийг шинэчлэн баталлаа.  Боловсролын салбарт системийн өөрчлөлт хийж чадсан уу?

-Боловсролын тогтолцоог бүхэлд нь өөрчлөх багц хуулийг шинэчлэн  батлахад өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд ажлын хэсэгт орж ажилласан. Хоёр жилийн хугацаанд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай, Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн ажлын хэсэгт ажилласан. Нийт таван төслийг тус бүрд нь хэлэлцэж, есөн ажлын хэсэг байгуулан эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгч, мэргэжлийн боловсролын болон төрийн бус байгууллагуудтай уулзалт хэлэлцүүлгүүдийг өрнүүлж өнгөрсөн оны долдугаарын 7-ны өдөр баталсан. Миний бие Багц хуулийн шинэчлэлийг хийх энэ цаг хугацаанд Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны даргаар ажиллалаа. Хуулийн хэрэгжилтэд анхаарах тал дээр орон нутагт ажлын хэсэг гарган хамтарч ажиллаж байна.

-Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн үзэл баримтлал нь юу байв. МСҮТ-ийг бүсчилсэн байдлаар байгуулж, мэргэжилтэн бэлтгэх талаар хуулийн төсөл хэлэлцэж байхад яригдаж байсан. Шалтгаан нь юу вэ?

-Хүмүүлэг боловсролын тухай хууль нь суурь боловсрол, монгол хүн байх эх үндсийг хуульчлах гэхээсээ ёсчилсон, ёс заншлыг шингээж зүйл заалтыг боловсруулсан.

Бид МСҮТ-ийг өөрөөр хардаг байсан.  Харин МСҮТ-ийг одоо бүсчилсэн байдлаар хөгжүүлэх талаар ярьж байгаа. Дорноговь аймгийн АШУҮИС-ийн харьяа коллеж, Дундговь аймгийн барилга, гар урлалын коллеж зэрэг олон жил мэргэжилтэн бэлтгэсэн, бааз суурьтай МСҮТ-үүдийг бусад аймгуудад ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжийг нь тооцоолон байгуулж, мэргэжилтэн бэлтгэх шаардлага бий болжээ. Тухайлбал, Говьсүмбэр, Дундговь аймагт урлаг соёлын МСҮТ-ийг байгуулж, Боржигон өв соёлоо хадгалж авч үлдэх боломж бий. Ер нь ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх чухал асуудал болоод байна.

-Та хөдөө аж ахуйн салбарын бодлогыг дэмжих, УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлэгт ажилладаг юм байна. Лобби бүлгүүдийн чиг үүрэг, ажлын үр дүн юу байна  вэ?

-Хөдөө аж ахуйн лобби бүлгийн гишүүд малчид, тариаланч, үйлдвэрлэгчдийн нийгмийн асуудалд анхаарах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, салбарын хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд ажилладаг. Манай улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих чиглэлд лобби бүлгийн гишүүд ажилладаг.

Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх чухал асуудлын нэг болчихоод байна. 

Мөн парламент дахь эмэгтэй гишүүдтэйгээ нийгэмд тулгамдсан, нэн шаардлагатай Хүүхэд хамгааллын тухай, Монгол Улсын сонгуулийн тухай хууль, Боловсролын тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Дархлаажуулалтын тухай, Аж ахуй эрхлэгч, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачилж, ажлын хэсэгт орж ажилласан.

-Та мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаа хэрэгжүүлж чадсан уу?

-УИХ-ын гишүүн хууль батлах үндсэн үүрэгтэй ч тойрогтоо ажиллаж, тухайн тойргийн шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг эрэмблэн, хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Дундговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсноос хойш тойрогтоо эргэх холбоотой ажиллаж, боловсрол, соёл, нийгмийн чиглэлд төсөл хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүллээ. Ялангуяа, “Шинэ хөдөө” төслийг 2016-2020 оны парламентын хэсэг гишүүдийн хамт санаачлан хэрэгжүүлсэн нь амжилттай хэрэгжиж, монголын хөдөөд хөрсөн дээрээ хэдийнэ буусан. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын төсөл хөтөлбөрөөр Дундговь аймагт 2021 онд  22  тэрбум,  2022 онд  17  тэрбум,  2023 онд  60  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, спорт заал, соёлын ордон, ахмадын өрөөний барилга, Дулааны цахилгаан станц, хөдөө аж ахуй, тариалангийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.  Говьсүмбэр аймагт 2021 онд  8.5 тэрбум, 2022 онд  9.3  тэрбум, 2023 онд  11  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, автозам, боловсролын газрын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 6 (7250)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Өчигдөр 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Өчигдөр 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Өчигдөр 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин