Пестицидийн хяналтгүй хэрэглээг хуульчлахаар болжээ

2024-01-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин агаарын бохирдлоос хэд дахин аюултай, нүдэнд үл үзэгдэх “хор” тариалан эрхлэлтэд далдуур газар аваад байгааг цувралаар сурвалжилж хүргэсэн билээ.   “Газар тариалангийн салбар дахь пестицидийн хяналтгүй хэрэглээ”, “Пестицидийн үлдэгдэлтэй импортын жимс”, “Тариаланч, хүнсний худалдаа эрхлэгчид пестицидийн шинжилгээ хийлгэдэггүй” гэсэн гурван цуврал нийтлэл гаргасан. Ингэхдээ манай улс пестицидийн үлдэгдэл тодорхойлох ганцхан лабораторитай байгаа нь хүртээмжгүй.  Тариалан эрхлэгчид пестицидийн төрлийн бодис буруу хэрэглэдэг, тун хэтрүүлдэг, хугацаа алддаг зэрэг нь олон асуудал дагуулж буйг хөндсөн.  Мөн импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийхгүй байгаа асуудлыг гаргаж, олон нийтэд хүргэсэн билээ.

Тэгвэл ХХААХҮЯ-наас Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан парламентад өргөн мэдүүлээд байна. Хуулийн төсөл батлагдсанаар пестицидийн хяналтгүй хэрэглээг  тодорхой хэмжээнд хянах эрх зүйн орчин бүрдэх юм. Тухайлбал, Монгол Улс Ургамал хамгааллын агентлагтай болох бөгөөд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал ч багтжээ.  Тус агентлаг нь ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ, хөнөөлт организмын гаралт, тархалт, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй ажиллана гэж заажээ. Ингэснээр Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хангагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнс үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ гэж үзжээ.

УИХ-аас анх 1996 онд Ургамал хамгааллын тухай хуулийг баталж, 2007 онд шинэчилсэн. Гэвч өнөөг хүртэл манай улсад ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалт хангалтгүй явж ирсныг хууль санаачлагч ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцуулгадаа дурджээ.  

Мөн сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад ургамлын хортон шавж, хог ургамал, ургамлын өвчин хурдацтай тархаж, таримал болон байгалийн ургамалд эрсдэл учруулж байна. Энэ нь хүнсний хангамж, аюулгүй байдал болон байгаль орчинд үлэмж хохирол учруулж болзошгүй гэсэн байна. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хийсэн судалгаанд дэлхий даяар жил бүрийн тариалангийн ургацын 40 хувийг ургамлын өвчин, хортноос болж алддаг гэсэн тооцоо гарчээ. Цаашид энэ маягаар ургацаа алдвал хүнсний хангамж багасаж, тариаланчдын орлого буурах, экосистемд сөргөөр нөлөө үзүүлэх зэргээр үр дагавар үүсэх эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс улс орнууд ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хорио цээр, эрүүл ахуйн хууль тогтоомж, тогтолцоог сайжруулах замаар ургамлын өвчин, хортныг нутаг дэвсгэртээ нэвтрэх, тархахаас сэргийлэхэд анхаарах болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 5 (7249)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

10 цаг 51 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

10 цаг 51 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16