Cashmere care зөвлөх: Ноолууран гутлаа хамгаалалтын шүршигчээр цэвэрлэж, агаар нэвтрэх уутанд хадгалаарай

2025-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

А.Эрхэмбилэг

Хүйтний улирал ирсэн энэ үед ноолууран гутал, хувцасны хэрэглээ эрс нэмэгджээ. Гэвч ихэнх хэрэглэгч ноолууран эдлэлээ зөв арчлах мэдлэг дутмаг байдгаас болж эдлэлийн насжилт богиносож, өнгө зүс, хэлбэрээ хурдан алдах тохиолдол элбэг. Иймд мэргэжилтнүүдийн зөвлөсөн зөв арчилгааны нууцыг хүргэж байна.

Мэргэжилтнүүдийн хэлснээр ноолуур нь хамгийн дулаан, зөөлөн, хөнгөн материалуудын нэг боловч арчилгааны хувьд нарийн анхаарал шаарддаг. Ноолууран хувцсыг 30 хэмээс хэтрэхгүй бүлээн усаар, гараар зөөлөн угаах нь хамгийн тохиромжтой. Машинд угаах тохиолдолд “wool” буюу “ноос ноолууран” горимыг сонгох хэрэгтэй бөгөөд хүчтэй угаалгын нунтаг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

“Ноолууран эдлэлийг хатаагчид хийж болохгүй. Алчуураар чийгийг нь шингээж, сүүдэрт хэвтээ байдлаар хатаах ёстой. Ингэснээр эдлэл хэлбэрээ хадгална. Мөн ноолууран эдлэлээ жилдээ дор хаяж нэг удаа мэргэжлийн аргаар цэвэрлүүлэх, хадгалахдаа битүү уутанд бус амьсгалдаг даавуун уутанд хийх, хэт шахахгүй байх нь хамгийн зөв арчилгаанд тооцогддог” хэмээн cashmere care зөвлөхүүд онцоллоо.

Сүүлийн жилүүдэд ноолууран гутал ч залуусын дунд түгээмэл болжээ. Гэвч уг гутал нь ус чийг, тоос шороонд амархан өртдөг тул ус нэвтрүүлэхгүй хамгаалалтын шүршигч хэрэглэх, өмсөөгүй үед хэлбэр хадгалагч хийж, агаар нэвтрэх уутанд хадгалах нь зүйтэй. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, зөв арчилгаа нь ноолууран эдлэлийн эдэлгээг 3-5 жилээр уртасгаж, гадаад үзэмжийг шинэ мэт хадгалах боломжтой байдаг.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
6
0
0
0
0
0
Маш хэрэгтэй мэдээлэл байна .Баярлалаа
Маш хэрэгтэй мэдээлэл байна. Яаж арчилахаа мэдэхгүй байсан юм баярлалаа
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин