Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч, Сайд аа

2025-10-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Багш нар ажил хаялт зарлаж, сургуулиуд хаалгаа түгжээд олон хонож байна. Тэдний шаардлага нь цалингаа нэмүүлэх.  Багш нарт цалингаа нэмүүлэхийг шаардах эрх бий.  Мэдээж тэдний энэ тэмцлийг буруутгах аргагүй.  Гэхдээ асуудлаа хурдан шийдээд ажлаа хиймээр байна. Багш нарын тавьж байгаа шаардлагыг сонсож, Засгийн газар ч хэлэлцэн шийдмээр байна.   Бид хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулж, сурч боловсрох эрхийг нь хангуулмаар байна.  Энэ тэмцлийн дунд сурагчдын эрх хамгийн их зөрчигдөж байна.

Хамгийн сүүлчийн мэдээллээр буюу өчигдөр л гэхэд хоёр тал шийдэлд хүрч чадаагүй, хоёр талын тооны зөрүү дэндүү хол байсаар байна. Багш нарын хувьд цалингаа гурван сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байна. Ирэх нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдүүлнэ гэвэл Боловсролын салбарын цалингийн төсвийг 2.2 дахин нэмэгдүүлсэн зүйл болно.  Тэгэхээр боломжгүй гэх хариуг салбарын сайд нь илэрхийлсэн.

Түүнчлэн хөрөнгө оруулалтаас шууд хасаж цалин нэмэх хувилбар ярьж байгаа ч  ялангуяа тойргоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалтаас хасахгүй гэдэг байр суурьтай илэрхийлж, санал унасан юм. Энэ мэтчилэн нэлээд маргаан өрнөж байна.

Ер нь сүүлийн жилүүдэд боловсролын салбарт багш нарын эрх, цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой асуудлаас үүдэн ажил хаялт зарлах тохиолдол нэмэгдэж байна.  Ажил хаялт нь багш нарын хувьд шударга шаардлагаа илэрхийлэх, төр засагт анхааруулга өгөх нэг хэрэгсэл байж болох ч энэ үйлдэл нь сурагчдын боловсрол, хөгжилд бодит сөрөг нөлөө үзүүлдэг нь маргаангүй юм.

Ажил хаялт нь хичээлийн үйл явцыг тасалдуулдаг. Хичээл завсарласнаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт доголдож, сурагчдын мэдлэгийн түвшин жигд бус болдог. Төлөвлөсөн хугацаанд үзэх ёстой агуулгууд орхигдож, дараа нь богино хугацаанд нөхөх гэж оролдох нь сурагчдад дарамт учруулдаг. Ялангуяа ЭЕШ-д бэлтгэж буй төгсөх ангийн сурагчдын хувьд энэ нь томоохон эрсдэл бөгөөд тэдний ирээдүйн сонголт, их сургуульд элсэх боломжид нөлөөлнө. Хоёрдугаарт, хичээл завсарлах нь сурах идэвх, урам зоригийг бууруулдаг. Тогтвортой хичээлийн орчин сурагчдын анхаарал, сахилга бат, хариуцлагыг төлөвшүүлдэг бол ажил хаялт үүнийг сулруулдаг. Зарим сурагч “хичээлгүй байна” гэсэн хандлагад дасаж, ном сурах хүсэл сонирхол нь мохдог. Энэ байдал удаан үргэлжилбэл сурагчдын сэтгэл зүй, сурах хандлага өөрчлөгдөж, сургалтын чанар эргэн сэргэхэд удаан хугацаа шаарддаг гэдгийг сэтгэл зүйчид илэрхийлсээр байна.

Мөн ажил хаялт нь боловсролын тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг. Боломжтой гэр бүлүүд хувийн багш авч хүүхдээ бэлдэж чаддаг бол боломжгүй өрхийн хүүхдүүд хичээлийн хоцрогдлоо нөхөх боломжгүй байдаг. Ингэснээр сурагчдын мэдлэг, чадварын ялгаа гүнзгийрч, нийгмийн шударга байдалд сөргөөр нөлөөлнө. Гэр бүлийн хувьд ч тодорхой хүндрэл гарч байна.  Ялангуяа бага ангийн сурагчдын эцэг эхчүүд ажилдаа явахдаа хүүхдээ харгалзах хүнгүй үлдээх шаардлага тулгарч, энэ нь ажил амьдралын зохицолд нөлөөлдөг. Зарим хүүхэд хичээлгүй хугацаанд утсаар тоглох, гудамжинд цаг их өнгөрөөх зэрэг сөрөг зуршилд автах магадлалтай. Мэдээж, багш нарын ажил хаялт нь тодорхой зорилготой, асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөөх тэмцэл байдаг. Гэхдээ энэ нь сурагчдын боловсролын тасралтгүй байдлыг алдагдуулж болох тул төр, засаг болон багш нар нээлттэй харилцаж, зөвшилцлөөр шийдэлд хүрмээр байна. Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч ээ.  Хүүхдээ хичээлд нь явуулмаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 206 (7703)

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин