Д.Пүрэвдаваа: Зээлийн хүүг бууруулахгүй бол Монгол Улсад ногдох ашиг улам хойшилно

2025-10-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах Түр хорооны гишүүн Д.Пүрэвдаваа байр сууриа илэрхийллээ.

 

- Засгийн газар "Оюутолгой" компанитай зээлийн хүүг бууруулах  асуудлаар хэлцэлд орж байна. Өнгөрөгч наймдугаар сард Засгийн газар ажлын хэсэг байгуулсан. УИХ дээр Түр хороо байгуулагдсанаараа энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагааг түргэвчлүүлсэн гэж хэлж болно. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээрт орсноор ямар үр дүнд хүрсэн талаар Түр хороо тайлан мэдээллийг авна. "Оюутолгой"  компанийн хувьд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан албан бичгийг УИХ-аас байгуулагдсан Түр хороонд хүргүүлсэн тохиолдол бий.

-Түр хорооны зүгээс "Оюутолгой" компанид хэд, хэдэн удаа хандан мэдээлэл өгөөч гэдэг хүсэлтийг өгсөн боловч үүсээд байгаа  нөхцөл байдал буюу үйл ажиллагааны аюулгүй байдал тал дээр "Оюутолгой" компанид эрсдэлтэй гэж үзэж Түр хорооны хуралд оролцож мэдээлэл тавих боломжгүй гэх хариуг бичгээр өгсөн.

- Нэг талаараа "Оюутолгой" компани Засгийн газартай хэлэлцээрт орох нь хялбар санагдаж байж магадгүй. Яагаад гэвэл парламентад үүссэн нөхцөл байдал хүнд байгаа. УИХ-ын дарга нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буусан, Байнгын хороод хурал зарлахаар гишүүдийн ирц бүрдэхгүй байх тохиолдол их болсон. Үндсэндээ эрх баригчдын талцалаас болж УИХ-ын үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэсэн үг.

-Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой хувь нь нууцад хамаарч байгаа бөгөөд үүнээс гадна үйл ажиллагааны хэсэг бас багтсан. Харин хүүтэй холбоотой асуудлыг энэ жил ярьж шийдэх нь зөв. Учир нь долоон жилд нэг удаа зээлийн хүүгийн асуудлыг ярьж шийдвэрлэх боломжтой. Энэ жилийн арван хоёрдугаар сарын 31-нд энэхүү зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдвэрлэх цаглавар нь дуусах юм, тиймээс үүнээс урьтаж асуудлыг Монголын эрх ашигт нийцүүлэх нь чухал. 

-Зээлийн хүүг бууруулахгүй бол Монгол Улсад ногдох ашиг улам хойшилно. Эдгээрээс гадна менежментийн зардал, хөрөнгө оруулалтын зардал үйл ажиллагааны зардлыг нийлүүлээд зургаан тэрбум ам.доллар байсан. Гэтэл "Оюутолгой" компани зардалд тулгасан. Тэгэхээр Монгол Улсад 34 хувь нь байгаа ч 66 хувь нь өөрсдийн зардал болон холбогдох тоон мэдээллээ үр өгөөжгүй оруулж ирж байгаа дээр  Түр хороо Засгийн газарт тодорхой чиглэл өгөх ёстой. Мөн хөндлөнгийн шинжээчдээр хянуулж шалгуулж байгаад бодит шахалтыг өгөх ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 206 (7703)

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
иргэн
гэнэт ухаан орж, урьд өмнө юугаа хийгээд дуугүй байсан юм бол оо?
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

2 цаг 48 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

2 цаг 48 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

2 цаг 48 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27