“Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс нь харвалт өгөх шалтгаан болж байна”

2025-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ө. Амгаланзаяа

Дэлхийн харвалттай тэмцэх өдөр энэ сарын 29-нд тохиолоо.  Энэ өдрийн хүрээнд “Улсын I, II, III эмнэлгийн харвалтын нийгэмлэг”-ээс  харвалтаас урьдчилан сэргийлэх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Амарбаясгалан “Дэлхийд харвалттай тэмцэх өдрийг 2006 оноос хойш жил бүр тэмдэглэж ирсэн. Нийт хүн амын 12.5 хувь нь харвалтад өртдөг бөгөөд манай улс 2009 оноос хойш тэмдэглэж  байна. Тархины харвалт нь нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм.  Энэ жил “Минут бүр — амь насны үнэтэй” уриан дор архины хэрэглээнээс үүдэлтэй харвалтын шинж тэмдгийг таньж, урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулахад анхаарч байна. Хэрэв харвалтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй хамгийн ойр байрлах эмнэлэгт хандах нь амь насыг аврах чухал хүчин зүйл юм” гэлээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа “ Нүүрний тэгш хэм алдагдах, гар, хөл сулрах, хэл ээдрэх,  барьж байсан эд зүйлсээ гараасаа алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай. Харвалт авсан хүний амь нас минутаар тоологддог.  Хэрэв цаг алдалгүй арга хэмжээ авбал амь насыг аврах бүрэн боломжтой. Эрт үед эмнэлэгт хандах нь эмчилгээний үр дүнг эрс нэмэгдүүлж, бүрэн эдгэрэх магадлалыг өндөрсгөдөг” гэв.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эмч Д.Уянга “Харвалтад хүргэж буй гол хүчин зүйлс нь эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл санааны хямрал юм. Харвалт нь тодорхой насны хүмүүст түгээмэл тохиолддог өвчин боловч, иргэдийн буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэрэглээний улмаас уг өвчнөөр өвчлөх хүмүүсийн нас жил ирэх тусам улам залуужиж байна. Иймээс иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл өндөр байж, шинж тэмдэг илэрмэгц эрт үед нь эмнэлэгт хандах нь амь насыг аврах, хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой” юм

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин