Фото: Улаанбаатар айдаст автлаа

2025-10-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Гэрэл зургийг Ө.Амгаланзаяа

Hallewoon буюу сүнсний баярыг сүүлийн үед манай улсад харьцангуй өргөн тэмдэглэх болсон.  Hallewoon нь эртний Кельтүүдийн Самхайн (Samhain) хэмээх баяраас үүсэлтэй гэж үздэг. Хоёр мянга гаруй жилийн тэртээ Кельт овгууд ургац хураалтын улирал дуусаж,, өвөл эхэлж буйг угтахын өмнөх шөнө сүнснүүд дэлхийд бууж ирдэг гэж итгэдэг байжээ. Тиймээс тэд гал асааж, амьтны арьс, эвэр бүхий баг өмсөн, муу сүнснээс хамгаалдаг байсан нь өнөөгийн Hallewoon хувцаслалт, нүүр будалтын уламжлалын эх үндэс болсон юм. Хожим Христийн шашин Европ даяар дэлгэрэхэд энэ эртний зан үйлийг сүм хийд өөрийн шашны үзэлтэй нэгтгэн “All Hallows’ Eve” буюу “Бүх ариун сүнсний өмнөх үдэш” хэмээн нэрлэж, улмаар “Halloween” хэмээн товчилж дуудах болжээ. XIX зуунд Ирланд, Шотландын цагаачид энэхүү уламжлалаа Америк тивд авчирснаар Hallewoon АНУ-д асар хурдтай дэлгэрч, хүүхдүүд айлаар орж “Trick or Treat” буюу “чихэр эсвэл тоглоом” хэмээн хэлж чихэр цуглуулах хөгжилтэй баяр болон хувирсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр кино урлаг, телевизийн нөлөөгөөр энэ баяр дэлхий даяар түгэн дэлгэрсэн байна.

Монгол Улсад Hallewoon харьцангуй сүүлд, 2000-аад оны дунд үеэс эхлэн танигдаж эхэлжээ. Тухайн үед гадаад хэлний сургалт, соёлын төвүүд, англи хэлний клубүүд Hallewoon өдрөөр соёлын хичээл, багт наадам зохион байгуулдаг байсан нь олон нийтэд энэ баярыг анхлан таниулсан хэлбэр байв. Харин 2010 оноос хойш Улаанбаатар хотын шөнийн клуб, баар, сургууль, олон улсын байгууллагуудын дунд өргөн хүрээтэй тэмдэглэх болж, сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд ч сургууль, цэцэрлэгийн хүрээнд тэмдэглэгдэх болсон байна. Ийнхүү эртний Европын сүнсний баяр хилийн дээс алхаж, Монголын залуусын соёл, урлаг, хувцас загварын нэг хэсэг болон орж иржээ. Өнөөдөр Hallewoon Монголд нэг талаар гадаад соёлын нөлөөг илтгэх ч нөгөө талаар залуусын бүтээлч сэтгэлгээ, хөгжилтэй орчинг бүрдүүлдэг баяр болон төлөвшиж байна. Энэ жилийн Hallewoon баярын уур амьсгалыг гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
болж л бна
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12