Чуулган хэлэлцэх асуудалгүй болж, өндөрлөв

2025-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэлсэн ч хэлэлцэх ёстой хуулийн төслүүд нь холбогдох байнгын хороогоор ороогүй учраас хэлэлцэх асуудалгүй болж өндөрлөлөө. Энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  болон Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдээс өргөн барьсан “Хянан шалгах түр хороо байгуулах тухай”  асуудал холбогдох байнгын хороогоор орж хэлэлцэж шийдвэрлэгдээгүй тул УИХ-ын нэгдсэн чуулган руу орж ирээгүй.  Мөн Байнгын хорооны саналаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн 45 зүйллийн 45.2.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасныг зөрчсөн эсэх талаар УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгах байсан. МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд орж ирээгүй тул уг саналыг нэгдсэн чуулган дээр хураахаар хойшлуулж байна. Байнгын хорооны санал хураалтын дүнтэй хамаараад Байнгын хорооны саналаар Монгол Улсын их хурлын 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг эгүүлэн татна гэж заасныг зөрчсөн эсэх талаар УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хү­сэлт гаргах саналыг дэмжье гэсэн сана­лаар санал хураах байсан. Саналыг хойш­луулж байна. Өнөөдрийн нэгдсэн ху­рал­даанаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулган өндөрлөснийг мэдэгдье”  гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 206 (7703)

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Dd
Irtsee burduuleh talaar heerhii Bulgantuyaa shig guriih hereg garch magadgui shuu
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

2 цаг 51 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

4 цаг 1 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

13 цаг 52 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

13 цаг 52 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

13 цаг 52 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09