Жендэрийн мэдрэмжтэй шинэчлэлийн шанг татсан манлайлагчид

2023-12-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Дэлхийн эдийн засгийн форум Жендэрийн ялгаатай байдлын индексийг зарлаад 17 жилийг үдэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн улс орныг удирдаж бодлого боловсруулагчдын хүний эрх, жендэрийн мэдрэмжийг харуулдаг ихээхэн чухал үзүүлэлт юм. Монгол Улс энэ онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэв. Үүнд эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо хамгийн их нөлөөлжээ. Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь байгаа нь дэлхийн дунджаас 9.2 хувиар бага буй юм. Харин энэ индексийг ахиулах, бүр алхам алхмаар урагшлуулах шинэчлэлийг Монгол Улс ээлжит сонгуулийн босгон дээр хийж чадлаа.

2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх, 2028 оноос эхлээд 40 хувь байхаар хуульчилсан. Мөн хүйсийн харьцаа 1/1 буюу эмэгтэй, эрэгтэй гэж сөөлжлөхөөр болсон. Хамгийн багаар бодоход аль нэг хүйсийн төлөөлөл 22-24 сонгогдох боломжтой гэж хэлж болно. Энэ нь эмэгтэйчүүдэд, өөр олон эрх ашгийн төлөөллийг хангахад томоохон ахиц дэвшил гаргасан юм. Гэхдээ нэг зүйлийг тэмдэглэхэд, жендэрийн тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд давуу эрх олгох биш, хүн бүр нийгэмд адил тэнцүү оролцоотой байх ойлголт юм.

Дараагийн чухал алхам нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг шинээр тусгасан юм. Эдгээр хууль эрх зүйн шинэчлэлийг тэмдэглэн үлдээх санаачилгыг Жендэрийн үндэсний хороо, Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, сэтгүүлчдийн хөдөлгөөний зүгээс гаргаж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Тиймдээ ч тус танхимд Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангахад гар бие оролцсон хүндэт зочид цугларсан байв.

Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчдыг алдаршуулах, гар бие оролцсон хүн бүхэнд “алга таших” арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч Д.Амарбаясгалан нээж үг хэлж, Их хурлын даргын илгээлтийг  Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа зочдод сонордууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд парламентын гишүүд, УИХ-ын байнгын хороод, “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах улс төрийн намын амлалт”-ыг дэмжиж гарын үсэг зурсан 14 намын төлөөлөл, УИХ-д сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүд, дээрх хуулиудын ажлын хэсэгт ажилласан эрдэмтэн судлаачид болон төр, төрийн бус, иргэний байгууллагуудын төлөөлөл оролцсон нь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын төлөө олуулаа, илүү өргөн фронтоор хичээсний үр нөлөө юм. Тэр дундаа иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн төлөөх тэмцэгчид тууштай, тэвчээртэй зүтгэсний үр дүнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд өмнөхөөс арай олуулаа орж ажиллах, дуу хоолойгоо хүргэх боломжийг ийнхүү бүрдүүллээ.

Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэтгэл хэмээх Монгол төрийн ой санамжид тодоор бичигдэх, энэхүү үйл хэргийг дэмжиж, хамтран зүтгэсэн бүхий л талуудын нөр их хөдөлмөр, сэтгэлийн хүчээр бий болсныг тэмдэглэн Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчаар өргөмжлөн талархал гардуулах үеэр Жендэрийн үндэсний хорооны дарга Ж.Энхбаяр “Бидний хийсэн үйл хэрэг төрийн ой санамжид бичигдэж, түүхийн гэрч болсон жендэрийн тэгш эрхийн төлөө хувь нэмрээ оруулсан үе, үеийн манлайлагчдадаа болон хууль батлуулахын төлөө хичээн зүтгэсэн хүний эрхийн мэдрэмжтэй хүн бүрт талархсанаа илэрхийлье. Энэ бол баяр ёслол тэмдэглэл төдий биш. Дэлхийн эмэгтэйчүүдийн мянга мянган жил тэмцэж ирсэн, Монголын эмэгтэйчүүд 30 жил тэмцэж ирсэн түүхийг бүтээлээ” гэлээ. 

Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд дэлхий нийтийн амлалтуудаа дагаж мөрдөх, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээдэг. Тэр дотор НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах  конвенц болон Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн үйл явцад жендэрийн тэгш байдлыг бий болгох талаарх үүрэг, амлалтыг агуулдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7229)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

3 цаг 18 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

4 цаг 2 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

4 цаг 4 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

4 цаг 6 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

4 цаг 7 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

18 цаг 11 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

18 цаг 11 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

18 цаг 11 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин