Б.Ганбаяр: Цэцэг сумын түүхт 100 жилийн ой ирэх онд тохионо

2023-12-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Алсын цэнхэр хязгаарт орших Ховд аймгийн Цэцэг сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой ирэх жил тохионо. Ойгоо угтан сумын удирдлагын зүгээс олон томоохон бүтээн байгуулалтын ажил хийж буй.  Тиймээс бид энэ удаагийн “Засаг дарга ярьж байна” буландаа Цэцэг сумын Засаг дарга Б.Ганбаярыг урьж, ярилцлаа.

 

-Төрөлх нутгийнх нь түүхт 100 жилийн ой ирэх жил тохионо. Юуны түрүүнд Цэцэг сумынхаа үүсгэн байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын баруун хязгаарт орших хуучнаар  Засагт хан аймгийн  Дархан бээлийн хошуу одоогийн Ховд аймгийн Цэцэг сум  1924 онд үүсгэн байгуулагдсан.  Сутай хайрханы өвөр, Мянган угалзатынхаа хормой, Цэцэг нуурын хөвөөнд оршдог.  Улаанбаатараас 1350 км алслагдсан. Өндөрлөг, уулархаг байгалийн өвөрмөц тогтоцтой. Аргал, янгир, ирвэс, буга зэрэг зэрлэг ан амьтантай. Цэцэг сум түүхэн 100 жилийн хугацаанд олон арван түүхэнд тодрон үлдсэн байдаг. Тухайлбал, Манай сум ардын хөдөлгөөний толгойлогч Ард Аюушийн өлгий нутаг. Гомбожав тайж тэргүүтэй 200 гаруй ард нийлэн “Цэцэг нуурын дугуйлан”-г байгуулсан түүхтэй.  Ард Аюушийн заргын бичиг хөдөлгөөн нь  Монгол  Улсын түүхэнд хуулийн хүрээнд зохион байгуулсан  анхны хөдөлгөөн юм. Манай сумын нэг бахархал бол уран нугараачдын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Сумаас маань Хөдөлмөрийн баатар, Гавьяат, алдартнууд олон төрөн гарсан байдаг.

Мөн баруун таван аймагтаа анхны экспорт хийж байгаа  Хөшөөтийн нүүрсний уурхай манай суманд үйл ажиллагаа явуулдаг. Уурхайг түшиглээд манай сумын иргэдийн амьдралын түвшин дээшилж, эдийн засаг  өсөн нэмэгдэж байна.

-Түүхэн зуун жилийн хугацаа өнгөрчээ. Одоогийн Цэцэг сумын дүр  төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Цэцэг сум   854 өрх айл, 3264 хүн амтай. Хүн амын 90 хувийг  Халх ястан эзэлдэг. Таван багтай.  Төсвийн 11 байгууллага, 300 гаруй төрийн албан хаагчид ард иргэддээ үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  Соёлын ордон,  нийтийн халуун ус,  4.9 км хатуу хучилттай  автозам,  ЕБС-ийн их засвар,  Нутгийн удирдлагын ордон,  Спортын ордон зэрэг  бүтээн байгуулалт хийж байна.  Орон нутгийн хөгжлийн сан болон  хувийн хөрөнгө оруулалтын хүрээнд нэгдсэн дулаанд холбогдсон аймгийнхаа анхны сум болсон. Сумын төвд 2.3 км бетон хучилттай  зам тавьж, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн  хамт хийсэн. Мөн сумын бахархал болсон  уран нугаралтын хөшөө бүхий төв талбай, “Цэцэглэх хөгжлийн төв” гэсэн нэртэй  ахуй үйлчилгээний байрт  их засвар хийж  жижиг дунд үйлдвэрлэл бий болсноор  ажлын байр нэмэгдсэн.  Манай сум халамжаас хөдөлмөрт шилжсэн  улсын хэмжээнд хоёр дахь,  аймгийнхаа хүрээнд анхны сум болсон. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт шаардлагатай тоног төхөөрөмж,  барилга байгууламжийн засвар үйлчилгээг үе шаттайгаар шийдэж байна.   Хөдөө аж ахуйн салбарт  суманд өвс тэжээлийн  нөөц бүрдүүлэх фондны хашаатай болсон. Мөн  багуудад  худаг шинээр гаргаж, хуучин уст цэгүүд болон мал угаалгын ваннуудыг    сэргээн засварлаж, бог бод малын хашаа барьж,  хуучин хашаа хороог сэргээж, залуу малчдыг малжуулах,  сүргийн бүтэц, сайжруулах,  хөдөлмөр эрхлэх чиглэлд  онцгой анхаарч ажиллаж байна.  Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд  сумандаа 4500 гаруй мод  тарьж,  ногоон  байгууламж нэмсэн.

-100 жилийн ойгоо угтан  хэд хэдэн томоохон  ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ талаараа хуваалцахгүй юу?

-Сумынхаа түүхт 100 жилийн ойгоо угтаад “Цэцэг 100” хөтөлбөрийг ИТХ-аар хэлэлцэн баталж, хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт сум орон нутгийн өнгө үзэмж,  байгаль орчин, аялал жуулчлалын томоохон дэд бүтэц,  ард  иргэдийг ая тухтай  амьдруулах  орчин, эрүүл мэнд,  боловсролын салбарт чиглэсэн  бүтээлч ажлууд тусгасан. Мөн сумынхаа түүхт 100 жилийн баяр наадмыг зохион байгуулах  нарийвчилсан төлөвлөгөө  гаргасан. Ойгоо угтаж сумын  цэнгэлдэх хүрээлэнгийн засвар шинэчлэл,  багуудын  байр барих,  эрүүл мэндийн төвийн  өргөтгөл,  сургуулийн дотуур байрны их засвар, босоо тэнхлэгийн хатуу хучилттай замтай  сумаа холбох  32.4 км замын ажил,  сумын төвийн  0.4 квт  шугам шинэчлэл хийнэ. Мөн  албан байгууллага,  ААН, айл өрхийг  цэвэр усны шугамтай холбох, аялал жуулчлалын хүрээнд  Ард Аюушийн цогцолборыг  тохижуулан аялал жуулчлалын бааз байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайг  камержуулах  ажлыг  2024  онд хийхээр  төлөвлөж байна.  Ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын  эрүүл мэнд, боловсролд  чиглэж  СӨБ, ЕБС-ийн сурагчдын  амны хөндийн өвчлөлийг оношилж   үнэгүй эмчлэх, ЭЕШ-д өндөр оноо авсан  сурагч, багшийг  5-8 сая төгрөгөөр  урамшуулах зэрэг  ажлыг  ирэх онд хийхээр  төлөвлөсөн. Мөн сум орон нутгаас  төрөн гарсан алдартан, гавьяатнуудаа  алдаршуулан  таниулах  хойч үедээ  сурталчлах зорилгоор сумынхаа  Соёлын төвийг  гавьяат зүтгэлтэн М.Довчингийн  нэрэмжит, эрүүл мэндийн төвийг   гавьяат эмч П.Янсаны  нэрэмжит болгосон.

-Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд  0.7 га газрыг иргэн  бүрд  олгох,  иргэдийг ирт илрүүлэг, тоон гарын үсэгт хамруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Уул уурхайг түшиглээд манай суманд шилжин ирж буй хүмүүсийн тоо өсөж байгаа. Тиймээс суурьшиж буй хүмүүстээ газар олгох, ажилд зуучлах  зэрэг ажлыг  шат шатандаа зохион байгуулж байна. Мөн Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд сумынхаа хувийн хэвшилтэй хамтарч 30 айлын  орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. 2024 онд багтаагаад ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байна. Мөн малчдаа дэмжих хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах цех байгуулах, малчдаа нөхөрлөл болгож хамтарч үйл ажиллагаа явуулах  тал дээр тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)

 

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

5 цаг 50 мин
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Дорноговь удаалжээ

Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлжээ

6 цаг 29 мин
УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

7 цаг 7 мин
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

7 цаг 12 мин
Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

13 цаг 30 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

13 цаг 35 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

13 цаг 40 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

13 цаг 45 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

13 цаг 50 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

13 цаг 55 мин