Бизнесийн салбарыг өмнөд хөрштэй холбох “Худалдаачин үндэстэн”

2023-11-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.Нандин

Монголын бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд гарах, шинэ түншүүдтэй болох, худалдаа эдийн засгийн цоо шинэ гарц нээх өргөн боломжуудыг нээсэн “Худалдаачин үндэстэн” шинжээч, хөрөнгө оруулагчдын анхдугаар форум ирэх баасан гаригт болох гэж байна. “Монгол-Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагааг хэлэлцэх нь” сэдвийн дор болох энэ форумыг “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлөөс санаачлан анх удаа зохион байгуулах гэж буй юм.

Зун зуунаар алдаршсан Ази Европын “Торгоны зам”-ын түүхэн улбаа одоо ч тод мөртэй байгааг сануулах, өмнөд хөрштэй хийх худалдаа хөрөнгө оруулалтыг бодитоор нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөж дээшлэх гээд эерэг олон үр дүнгүүдийг энэ форумаас хүлээж болно.

Дашрамд дурдахад, Хятадаас худал­дан авалт хийхэд хамгийн бага­­даа 86 төрлийн хөнгөлөлт эдэлдэг. НӨАТ-ын буцаалт 13 хувь хүртэл бай­даг. Хятадын инноваци шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авбал бас буцаалт 15 хувь хүртэл авдаг. Ядуурал­тай тэмцэж байгаа бүс нутгаас худал­дан авалт хийвэл мөн буцаалт авдаг зэрэг бидний мэдэхгүй олон мэдээллийг сонсох боломжтой. Монгол бол газар зүйн хувьд хоёр том хөршийн дунд хязгаарлагдмал боломжтой гэж болох ч нөгөө талаар бид дэлхийн хамгийн том зах зээлтэй хаяа залган оршдог азтай улс. Энэ утгаараа бизнес, эдийн засгийн агуулгаар харвал Монголын бизнесменүүд өмнөд хөрштэй амжилттай түншилж чадвал зах зээлийн их далайд хөл алдахгүй өсөн дээшлэх асар том боломж бий.

Анх удаа зохион байгуулж байгаа “Худалдаачин үндэстэн” форумыг “шинжээч, хөрөнгө оруулагчдын” гэж онцолж байгаа нь учиртай. Форумд зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй хөрөнгө оруулалтаар мэргэшсэн шинжээчид хүрэлцэн ирж илтгэл танилцуулж, салбарын чухал мэдээлэл өгөх учир илүү үнэ цэнэтэй байх нь дамжиггүй.

Энэхүү арга хэмжээнд Монгол, Хятадын гадаад, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, бодлого боловсруулагчид оролцож, бизнэс хөгжүүлэхэд ач холбогдолтой бодит мэдээлэл, шинжлэх ухаанч судалгааг олон нийтэд хүргэнэ. Ялангуяа бизнес эрхлэгчдэд Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн орчин, хууль, дүрэм журам, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулна. БНХАУ-аас хэд хэдэн томоохон бизнесийн шинжээч, судлаачид урилгаар оролцох юм. Тухайлбал, БНХАУ-ын Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Дафень, БНХАУ-ын Ляонин Их Сургуулийн Зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли,  Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны яамны харьяа Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл, БНХАУ-ын Шэньжэн Бэй лаборатори, биоанагаах ухааны төвийн захирал Жоу Жун нар хүрэлцэн ирж илтгэл тавина. Биоанагаах ухааны төвийн захирал Жоу Жун гэхэд БНХАУ-ын Бээжингийн Нисэх, Сансар судлалын Их Сургуулийн фармоколгийн доктор, АНУ-ын Лос Анжелес хотод Калифорнийн их сургуульд докторын дараах судалгааны ажлаа хамгаалсан, салбартаа танигдсан судлаач эрдэмтэн юм.

Мэдээж энэ үеэр Монгол–Хятад хоёр орны олон улсын худалдаа, тээвэр логистик, хил боомт, гадаад хөрөнгө оруулалт, татварын орчин, Хятадын хил дамнасан цахим худалдааны чөлөөт бүсийн судалгаагаар мэргэшсэн судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний сүүлийн үеийн мэдээллийг эх сурвалжаас нь авах боломжтой. Мөн хүрэлцэн ирсэн зочид Монгол – Хятадын төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны багийн гишүүн болох юм. 

“Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлөөс “Худалдаачин үндэстэн” шинжээч, бизнес эрхлэгчдийн форумыг жил бүрийн 11-р сарын 11-нд уламжлал болгон зохион байгуулна. Мөн жил бүрийн гуравдугаар сарын 23-нд “Дорнын түншлэл” бизнесийн уулзалт явуулж дотоод, гадаадын бизнесийн байгууллагуудын танилцах, холбоо тогтоох, хамтын ажиллагааны санамж, гэрээ байгуулах бололцоог олгох юм. Цаашид энэхүү хоёр арга хэмжээ нь дан ганц Монгол, Хятад гэсэн хоёр улсаар хязгаарлагдахгүй. Ирэх онд Зүүн өмнөд Азийн эдийн засгийн холбоо буюу АСЕАН-ы орнуудын шинжээч, бизнес эрхлэгчдээр форумын хүрээг тэлэх боломжтой.

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

15 цаг 39 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

15 цаг 43 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

15 цаг 45 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

15 цаг 53 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

23 цаг 43 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

23 цаг 43 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

23 цаг 43 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин