Ногоон ертөнцийн төлөө “ASEZ STAR”-ынхан цэвэрлэгээ хийлээ

2023-08-13
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Уур амьсгалын хямралын ширүүн давалгааг сөрөн гарах шаардлагатай болсон өнөө цагт өсвөр үеийнхэн дэлхий дахины тогтвортой байдлыг дэмжин ажиллаж, олны анхаарлыг татаад байна. Энэ сарын 10-ны өдөр Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ийн дэргэдэх ASEZ STAR ахлах, дунд ангийн сурагчдын сайн дурын бүлгэм нь Улаанбаатар хотод байгаль орчноо цэвэрлэх үйлсэд оролцлоо.

Халуун нар төөнөсөн үд дундын алдад ASEZ STAR-н 120 орчим гишүүн сурагч, тэдний найз нөхөд, эцэг эхчүүд хамтран Сонгинохайрхан дүүргийн Драгон хот хоорондын автобусны терминалын орчмыг цэвэрлэв. Драгон төвөөс Содон хороолол хүртэлх 1.4 км зам талбайд хог түүж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлсэн байна. Автобус терминалыг зорьдог хүний тоо их байдаг тул тус газраас тамхины иш, гялгар уут, хүнсний хог хаягдал, сав баглаа боодлын материал зэрэг хог хаягдал ихтэй байлаа. Сурагчид нэг цаг хагасын дотор 78 шуудай хог түүж цуглууллаа.

Бүс нутгийн хөгжлийн төлөөх сурагчдын энэхүү үйлсийг сайшаан, Сонгинохайрхан дүүргээс бээлий, шуудай зэрэг цэвэрлэгээний багаж хэрэгслийг ханган өгч тэднийг дэмжин ажиллажээ. Хажуугаар нь өнгөрч буй иргэд ч сурагчдыг магтаж, тэдний цэвэрлэгээнд тусалж байлаа. 

СХД-н Засаг даргын тамгын газрын агаарын бохирдолтой тэмцэх тасгийн орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн С.Уранчимэг хэлэхдээ, “Бурханы сүмээс зохион байгуулж байгаа эх дэлхийгээ цэвэрлэх энэ аянд нэгдэж, хамтарч оролцож байгаадаа баяртай байна. Эх дэлхийдээ ээлтэй ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж, энэ ажилдаа түүчээлэгч болж оролцож байгаа танай байгууллагын хамт олонд, танай сүмийн хамт олонд, энэ сурагчдад их баярлалаа” гэсэн юм.

“Өнөөдөр танай байгууллагаас энэ нийгэмдээ үлгэрлэлтэй сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж байгаад миний зүгээс болон хамт олныхоо зүгээс маш их талархалтай байна. Өсвөр насны хүүхдүүд, сурагчдыг ингэж хамруулсан үйл ажиллагаа ер нь урьд өмнө зохион байгуулагддаггүй байсан байх. Үер усны  дараа нийтийн эзэмшлийн зам талбайд хог хаягдал ихээр гарч  халдварт өвчин тархах магадлал маш их өндөр болдог. Цаг үеэ олсон энэ үед энэ ажлыг зохион байгуулж байгаа танай байгууллагын хамт олонд баяр хүргэе” хэмээн  СХД-ийн 19-р хорооны засаг дарга Отгонбурам талархлаа илэрхийллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол дахь ASEZ STAR-н анхны үйл ажиллагаа бөгөөд олон нийтийн ая тухтай орчныг бүрдүүлэх “Ногоон ертөнц (Green World)” үйл ажиллагааны нэг хэсэг болох ногоон алхам юм. ASEZ STAR гэдэг нь "Эхнээс нь дуустал эх дэлхийгээ хайрлан хамгаалъя. Сурагчид ч энэ үйлсэд яг одоо нэгдэцгээе"  (Save the Earth from A to Z, Students Take Action Right now)”  гэсэн утгатай ажээ.

“ASEZ STAR” нь улс орон бүрийн Бурханы сүмийн сурагчдын харьяалагддаг олон улсын сайн дурын байгууллага бөгөөд энэ жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. “Сайн сурагч - Good Student”, “Сайн хөрш - Good Neighbor”,  “Ногоон сургууль-Green School”, “Ногоон дэлхий-Green World”  зэрэг үйл ажиллагаануудыг ихэвчлэн өрнүүлж, хайр, даруу байдал, анхаарал халамж, үйлчлэл зэргээр гэр, сургууль, хөрш нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж байгаа юм байна. Сайн дурын бүлгийг ажиллуулснаар сургууль болон орон нутгийн иргэдэд анхаарал халамж тавьж буй Бурханы сүмийн сурагчдын алхам дэлхий даяар идэвхжих төлөвтэй байна. Энэ хугацаанд тус сүмийн сурагчид АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын алтан шагнал, БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын өргөмжлөл, Кёнсаннамду мужийн Боловсролын хэлтсийн талархал зэрэг олон төрлийн сайн дурын үйл ажиллагаагаараа үлгэр дуурайл болж шагнал хүртээд байгаа аж.

Тэдний харьяалагддаг Бурханы сүм нь дэлхийн 175 орны 7500 сүмд 3.5 сая итгэгч гишүүдтэй дэлхийн хэмжээний сүм юм. Өсвөр үеийнхнийг ирээдүйн манлайлагч болгон төлөвшүүлэхийн тулд тэд жил бүр улс орон бүрд сурагчийн кемп зохион явуулдаг. Байгаль орчноо хамгаалах, эмзэг бүлгийнхэнд туслах зэрэг сайн дурын ажлууд, туршлага судлах, урилгаар лекц уншуулах зэрэг олон төрлийн хөтөлбөрөөр зохион байгуулагддаг бөгөөд өсвөр үеийнхэнд өргөн мэдлэг олох, туршлага хуримтлуулахад нэмэр болж өгөөмөр сэтгэл, хамт олноо гэсэн сэтгэлийг төрүүлдэг үйл ажиллагаа гэнэ. Түүнчлэн сурагчдын найрал хөгжмийн үйл ажиллагаа, сар бүр өсвөр үеийнхэнд зориулсан сэтгүүл гаргах, YouTube сувгийн үйл ажиллагаа зэргээр дамжуулан сурагчдыг бие бялдар, оюун санааны хувьд дэмжиж, гэрэл гэгээтэй ирээдүй рүү тэмүүлэхэд дэмжин ажиллаж байгаа юм байна.

Амгалан
Маш их талархаж б. Амжилт хүсье!
美丽世界
上帝的教会世界福音宣教协会的学生们真是太可爱了,从小就为社会奉献,绿化环境,分享爱心。值得我们成年人去学习。
飞翔在蓝天下
上帝的教会世界福音宣教协会的学生们真是太可爱了,从小就开始为社会奉献,分享爱心,值得我们成年人去学习。
Сайн үйлсээрээ үргэлж түчээлж, олон жилийн турш байнгын үлгэр дуурайл үзүүлж, нийгэмд Эхийн хайрыг түгээн дэлгэрүүлж байдаг Бурханы сүмийнхэн үнэхээр л бахархам үйлстэн, ажлаа чин үнэн сэтгэлээр хийцгээдэг хүмүүс, итгээрэй тэдэнд!! Та нартаа баярлалаа, мундаг шүү бүгд.
Отгон
Сайн байна Хүүхдүүдээ❤
Бурханы сүмийн сурагчид маш мундаг үйлстэй юм. Та нар сайн үйлсээрээ бусдыг манлайлагч хүүхдүүд шүү. Та нартаа баярлалаа.
АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өн

15 цаг 36 мин
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

16 цаг 44 мин
У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

16 цаг 47 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

16 цаг 52 мин
Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

16 цаг 57 мин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2024-04-26
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2024-04-26
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

2024-04-26
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

2024-04-26