Домогт инээдмийн кинонуудын “эцэг” найруулагч Леонид Гайдай

2023-03-03
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Өнөөдөр Леонид Гайдайн кинонуудыг хүмүүс бараг цээжээрээ мэддэг, дахин дахин үздэг. Дэлгэцнээ гарснаасаа хойш 30-40 жил телевизийн тэргүүлэх кинонууд болно гэж найруулагч өөрөө төсөөлөөгүй байх. Зөвлөлтийн засаглалын жилүүдэд цензурээс болж киноны дийлэнх яриа, хэсэг хасагддаг байсан үе. Кино дэлгэцнээ гараад, 80 сая үзэгч үзсэний дараа, шүүмжлэгчид ажилдаа орох нь элбэг. Жишээлбэл, “мэргэжилтнүүд” гэх хүмүүс Л.Гайдайг жүжигчнээ буруу сонгож том алдаа хийсэн гэж байсан. Тэднийхээр бол Семен Горбунковын дүрд Ю.Никулин тохирохгүй байж. Азаар найруулагч өөрийх нь кино сонгодог гэж тооцогдохыг амьд ахуйдаа харж амжсан. 
Леонид Иович Гайдай 1923 оны нэгдүгээр сарын 30-нд Эрхүүд төржээ. Тэдний үеийнхэн насанд хүрэв үү, үгүй юу фронт руу явж байсан. Тэрбээр 1943 онд хөлөндөө хүнд шарх авсны улмаас хөлөө тайруулах тухай яригдаж байв. Хожим нь насан туршдаа хөл нь өвдөж, жил бүр шарх нь сэдэрдэг байлаа. Гэхдээ энэ талаар хүмүүс бараг мэддэггүй байсан. Өөртөө итгэлтэй болохын тулд ажилдаа авч явдаг байсан таягаа ердөө хэрэглэдэггүй байв. 
1947 онд дайны дараа тэрбээр Эрхүү хотын Драмын театрын студид суралцаж төгсөөд, тэндээ ажилд оров. 1949 оны наймдугаар сард ВГИК-ийн найруулагчийн ангид ороход тэрбээр олон амжилттай жүжигт тоглосон байв. Олон хүмүүс амжилттай яваа жүжигчин хүн яагаад гэнэт мэргэжлээ солих болов гэж гайхаж байлаа. Л.Гайдайн хариулт их энгийн. “Жүжигчин хүний амжилтын тал нь тохиолдлоос шалтгаална, тал нь гадаад төрхөөс, үлдсэн хэсэг нь авьяасаас. Нөхцөл байдлын боол болохоос залхаж байна” гэжээ.  Түүний курсын И.Фролов өөрийн номондоо Л.Гайдайн талаар бичихдээ “Оюутнууд дунд Л.Гайдай хамгийн содон нь байсан байх. Мэргэжлийн жүжигчин. Хамгийн өндөр, бараг хамгийн туранхай. Жижигхээн толгойтой, шөнтгөр хамартай. Дон Кихот шиг биетэй, алиалагч шиг царайтай тэрээр шог зураачдын сэдэв баймаар. Ганцхан гадаад төрх нь бас тийм инээдтэй биш, амьдрал дээр ч хошин, тоглоом хийх дуртай байсан” гэжээ. Эхний хагас жилийн дараа Гайдай мэргэжлийн хувьд тэнцэхгүй хэмээн хөөгджээ. Бүрэлдэж бий болсон жүжигчин хүнийг өөрчлөх боломжгүй гэж багш нар үзжээ. Тэрбээр идэвхтэй гэгч нь дарга нарын өрөөгөөр гуйж гүйсээр туршилтын хугацаа авчээ. Тэр дахиад бүгдийг эхнээс нь эхлэв. 
Тэр үед Н.Гребешкова гэж аятайхан дамжааны охинтой танилцав. Олон жилийн дараа Нина Павловна дурсан ярихдаа “Тэр инээдмийн жүжигт тоглож байсан. Сэтгэл татам, эв хавгүй...Пырьев, Барнет нар элгээ хөштлөө инээсэн, сүүлдээ бүр дуу нь гарахаа больсон. Түүнийг хайрлахгүй байхын аргагүй. Миний хувьд тэр хамгийн царайлаг нь байсан. Тэр үед би хэд хэдэн кинонд тоглоод, намайг таньдаг болсон байсан үе. Леня бол хоёр жилийн дараа студид найруулагчийн туслахаар орсон. Тийм учраас би түүн рүү өндрөөс, их зан гаргаж хардаг байлаа” гэсэн байдаг. Тэд орой болтол Москвагаар алхдаг байв. Тэр Нинаг хүргэж өгчихөөд оройтсон байдаг тул вокзал дээр хонож байгааг хэд хоноод мэджээ. Залуу энэ байдлаас гарах аргыг амархан олж “Тэгвэл хоёулаа гэрлэе” гэж санал тавьжээ. 
Тэд хамтдаа олон жил амьдарч, ялалт, уналтаа хамт тэмдэглэсэн. Бусад найруулагч нарыг бодвол Л.Гайдай эхнэрээ кинондоо бага тоглуулдаг байж. Хамгийн том дүр нь “Эрдэнэс нуусан гар” кинонд Горбунковын эхнэрийн дүр юм. Мөн “Кавказад болсон явдал” киноны сувилагчийн дүр. Харин Нина нөхөртэйгөө хамт байхын тулд бусад киноноос татгалзаж байв. Тэр ар гэрээ бүхэлд нь авч явж байлаа. Л.Гайдай оюутан байхдаа найруулагч болох гэж оролдож байсан. 1955 онд Б.Барнеттын “Ляна” кинонд дадлагажигч найруулагчаар ажиллажээ. ВГИК төгссөний дараа богинохон хугацаанд Н.Фигуровскийн туслахаар ажилласан. Удалгүй Пырьев түүнд А.Гончаровын хоёр дахь найруулагчаар ажиллахыг санал болгосон. Ингэж явсаар тэрбээр В.Невзоровтай хамт “Урт зам” киног хийв. Кино дэлгэцнээ 1956 онд гарч, эерэг хандлага авчээ. 
В.Дыховичний, М.Слободский нарын зохиолоор “Нөгөө ертөнцөөс ирсэн сүйт залуу” кино хийв. Уг инээдмийн киног сөргөөр хүлээж авч, дийлэнх хэсгийг нь хасаад, жижиг хотуудын дэлгэцнээ гаргажээ. Ингэснээр Гайдайн үзүүлэх гэсэн анхны утга алдагдсан байв. Найруулагч дахиж хэзээ ч инээдмийн кино хийхгүй гэж шийджээ. “Гурав дахин амилсан нь” киног олны анхаарал татсангүй өнгөрөхөд, Л.Гайдай инээдмийн кинондоо буцаж орохоор шийдэв. 1961 онд тэрбээр богино хэмжээний “Барбос нохой, ер бусын гүйлт” киног хийв. Киног нэг ч үг хэллэггүй, дуугүй хийжээ. Тэгэхэд л үзэгчид анх алдарт гурвал жүжигчидтэй танилцав. Ю.Никулин, Г.Вицин, Е.Моргунов. 
Дараа жил нь тэр гурвын дахин хамтран тоглосон “Архи нэрэгчид” богино хэмжээний кино гарав. Аль аль кино нь дуугүй, инээдмийн, пантомим дээр суурилсан байв. Амжилтдаа урам орсон Л.Гайдай 1963 онд О.Генрийн зохиолоор “Ажил хэрэгч хүмүүс” киног хийв. Уг кино гурван хэсгээс тогтох ба бага багаар инээдмийн нөлөө нь нэмэгдэж байв. Тэдний гол дүрийн нэг нь Ю.Никулин байлаа. Найруулагч түүнд их сайн байсан. Тэдэнд ижил тал олон байв. Бараг чацуу, дайнд явж байсан. Ю.Никулин үргэлж ингэж хэлдэг байжээ. “Л.Гайдай л миний “од” ирээдүйг хэлж өгсөн”. Тэд насан туршдаа найзууд байсан ба бие биенээ шударгаар шүүмжилдэг байв. 
1965 онд “Ы ажиллагаа, Шурикийн бусад адал явдал” киног хийхдээ алдартай гурвын эсрэг Шурик гэх эерэг дүрийг оруулж өгөв. Н.Гребешкова “Энэ бол Ленягийн өөрийх нь төрх. Даруухан, эв хавгүй, шударга”. 1967 оны “Кавказад болсон явдал” кино маш их амжилтанд хүрсэн. Гэхдээ энэ бол алдартай гурвалын хамтдаа тоглосон сүүлийн кино. Л.Гайдай өөрөө нэгэн зүйл олон давтагдахаас айж байсан ба мөн Е.Моргуновтай зөрчилдөж эхэлсэн юм. 
Үүнээс хоёр жилийн дараа “Эрдэнэс нуусан гар” кино гарчээ. Гол дүрд Ю.Никулин тоглосон. Шүүмжлэгчид энэ киног маш их шүүмжилсэн бөгөөд, дарга нар харилцан яриаг бүхлээр нь өөрчлөхийг шаардаж байв. Өнөөдөр энэ кино сонгодог ангилалд багтсан ч, тухайн үедээ найруулагчийг уран бүтээлийн хямралд орсон гэж байжээ. Үүнээс хойш Л.Гайдай зөвхөн уран зохиолыг кино болгохоор шийдэв. 
1971 онд Ильф, Петров нарын зохиолоор “12 сандал” киног хийв. Гол дүрд хэнийг тоглуулах вэ гэдэг асуулт гарч ирэв. 23 хүнийг хальсаар сонгож, ЗХУ даяар жүжигчдийн зургийг шалгаруулж байв. Эцэст нь хайсан Остап Бендерээ олов. В.Высоцкий. Гэвч олон шалтгааны улмаас В.Высоцкий тоглох боломжгүй байв. Тиймээс Арчил Гомиашвилийг сонгов. Тэр амьдрал дээрээ ч Остап Бендер байх гэж хожим нь Л.Гайдай ярилцлагадаа дурсчээ. Шүүмжлэгчид ахиад киног сөргөөр хүлээж авав. Үүнээс хойш тэрбээр олон кино хийсэн. “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь 1973”, “Үгүй байлгүй дээ 1975”, “Петербургийн үл таних хүн 1979”, “Шүдэнзний араас 1980”. Дараа нь сурсан инээдмийн кинондоо эргэж ирхээр шийдэв. Хоёр жилд нэг кино хийдэг хэмнэлээрээ 1982 онд “Спортлото”, 1985 онд “Амь насанд аюултай” киног хийжээ. Кинонууд инээдтэй хөгжилтэй болсон ч, шүүмжлэгчид, найз нөхөд нь шинэлэг зүйл нээсэнгүй гэдэгтэй санал нэгдэв. 
Зах зээлийн үед ямар кино хийх вэ гэдэг асуулт гарч ирэв. 1990 онд “Хувийн мөрдөгч, кооперация ажиллагаа” киног хийснээр их азаа үзсэн. Найруулагч хэлэхдээ “Одоогоос 40 насаар залуу байсан бол бизнес хийх байлаа” гээд инээмсэглэж байв. Гурван жилийн дараа түүний  сүүлчийн инээдмийн кино гарсан нь “Дерибаскид цаг агаар сайхан байна, харин Брайтон Бич-д дахиад бороотой байна”. 
1993 онд улс даяараа Л.Гайдайн 70 насны ойг сүр дуулиантай хийв. Бүх телевизийн сувгаар түүний кинонуудыг гаргаж, олон тооны ярилцлагууд нь цацагдаж байлаа. Тэрбээр хүртэх ёстой алдараа хүртэж чадсан юм. Цензурээр хассан олон тооны бичлэгээ хадгалж үлдээгүйдээ тэрбээр харамсаж байгаагаа ярьж байлаа. Тэр дахиад хамгийн багадаа гурван инээдмийн кино хийнэ гэж үзэгчдэд амлав. 
Харамсалтай нь түүний амлалт биеллээ олж амжсангүй, тэрбээр 1993 онд  нас барсан билээ. Леонид Гайдайн шинэ киног тэсэн ядан хүлээдэг тэр залуу насны мэдрэмжийг бид дахиж хэзээ ч мэдрэх боломжгүй нь харамсалтай.  


“Великие кино звезды ХХ века” номноос орчуулсан З.БАТЦЭЦЭГ

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 46 (7031)

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

7 цаг 44 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

8 цаг 55 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

18 цаг 45 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

18 цаг 45 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

18 цаг 45 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09