“Койнчид”-ыг улс төрийн шантааж аврах уу?!

2023-01-31
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.Дамдин-Очир

 

Койн буюу үндсэндээ дижитал мөнгө гэж ойлгож болох санхүүгийн шинэ үзэгдэл ердөө хоёр, гуравхан жилийн хугацаанд олон мянган “хэрэглэгч”-тэй болж, монголчуудын олон тэрбум төгрөгийг эргэлдүүлдэг “зах зээл” болж чадсан. “...Минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбумыг босголоо” гээд л сүр дуулиантайгаар Монголд “мэндэлж” байлаа. Харамсалтай нь энэ бизнесийн тар танигдаж, зэс нь цухуйж эхэллээ.
Уг нь “...Эрсдэлтэй шүү” гэж төрийн зүгээс анхааруулсаар байжээ. Монголбанк, СЗХ-ноос 2021 оны аравдугаар сарын 15-нд хамтарсан сэрэмжлүүлэг хүртэл гаргасан. Түүндээ “...Виртуал хөрөнгө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй. Компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих боломжгүй. Тиймийн тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг Монголбанк, СЗХ-ноос албан ёсоор мэдэгдэж байна. Иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд өндөр ашиг олох сонирхол нь өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй юм. Түүнчлэн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийн бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэсэн байдаг.


Мөн Цагдаагийн байгууллага энэ асуудлыг 2022 оны аравдугаар сар гэхэд шалгаад эхэлчихсэн байлаа. Тухайн үед “...СЗХ, Татварын ерөнхий газартай хамтран виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж байна. Виртуал хөрөнгө буюу койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа. Гэвч энэ хооронд “койнчид” нүд эрээлжилсэн тансаг амьжиргаагаар сурталчилгаагаа хийж, мөнгө татсаар байв. Харамсалтай нь оруулсан мөнгө нь ердөө хэдхэн хоноод хэд дахин унасаар л байлаа.

 
Бас 2020 оны есдүгээр сард ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжид “...Эрсдэл нь илэрсэн койны шуурга Ази руу нүүдэллэсэн” талаар мэдээлсэн байна. “... Виртуал хөрөнгө болон холбогдох үйлчилгээнүүд нь санхүүгийн инноваци, бүтээмжийг нэмэгдүүлэхийн хажуугаар тэдгээрийн өвөрмөц онцлог нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад суурь гэмт хэрэг үйлдэж буй этгээдэд гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогоо хувиргах эсвэл хууль бус үйл ажиллагаагаа санхүүжүүлэх шинэ боломжийг олгож байна” гэсэн. Түүндээ маш ноцтой жишээнүүдийг дурдсан байдаг. Финландад гэхэд гадаадын иргэд, тэтгэврийн өндөр настай хүмүүстэй холбогдож “...Үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор биткойн болон бусад виртуал хөрөнгөнд хөрөнгө оруулах”-ыг санал болгодог. Эхлээд 250 еврогоос ихгүй хэмжээгээр банкны данс, кредит карт, бусад төлбөрийн хэрэгслээр гүйлгээ хийлгэдэг. Ингэж мөнгөө авна. Улмаар хохирогчдод виртуал хөрөнгийг АТМ ашиглан фиат валютыг биткойноор сольж, заасан хаягт илгээхийг зааварчилдаг. Хохирогчид түүнийг нь дагана.

 

Дараа нь төхөөрөмжид нэвтрээд, дансыг нь хоосолдог байжээ. Мөн Америкт 2019 оны дөрөвдүгээр сард хэдэн зуун мянган долларын биткойн худалдаж, 1000 гаруй үйлчлүүлэгчдэд зөвшөөрөлгүй мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлсэн этгээдэд хоёр жилийн хорих ял оноосон. Тухайн этгээд анх биткойныг Америкийн биржээр дамжуулан авч байв. Харин түүний үйл ажиллагаа нь сэжиг төрүүлж, дансыг нь хаасны дараагаар Азид байрлах биржийг ашиглаж эхэлсэн байгаа юм. Энэ биржээр 2015 оны гуравдугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сарын хооронд олон зуун гүйлгээгээр 3.29 сая ам.долларыг биткойноор худалдаж авчээ. 


Үүнээс гадна, ФАТФ-ынхан маш ойлгомжтойгоор “...Ази тивийн А улсад 2017 онд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхийг хоригложээ. Уг бодлогыг хэрэгжүүлэхийн өмнөхөн тус улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээд нь үйл ажиллагаагаа тухайн бүс нутгийн Б улс руу шилжүүлсэн байна. Гэтэл 2018 онд Б улс нь зарим томоохон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хакердсаны дараа виртуал хөрөнгийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтаа чангатгажээ. Тэгмэгц нөгөөх этгээд төв оффисоо Европ тив дэх С улс руу нүүлгэх хүсэлтэй байгаагаа зарлав. С улс нь тухайн үед Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрх зүйн зохицуулалт нэвтрүүлээгүй байжээ. Улмаар 2018 оны арваннэгдүгээр сард С улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн талаар тодорхой зохицуулалтуудыг нэвтрүүлсэн байгаа юм. Гэхдээ тухайн этгээдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөөгүй байна. Тиймээс тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээд нь 2020 онд Африк тивийн D улс руу шилжсэн” гэж энэ “бизнес”-ийн сүлжээг тайлбарлажээ. 


За тэгвэл, Монголд нутагшаад хоёр, гурван жил хуйлруулсан койн дагасан маш том хэрэг “тэсрэх” дээрээ туллаа. Хохирол нь хэдэн зуун тэрбум бус, хэдэн их наядаар яригдах аж.
Гэхдээ “койнчид” аль хэдийнээс гэмт үйлдлээ нууж, аврагдах гарцаа хайгаад эхэлжээ. Тухайлбал, цагдаагийнхан 2022 оноос нэр бүхий компаниар үйлчилгээ явуулж байсан “койнчид”-ыг шалгасан талаар дээр дурдсан даа. Өнгөрсөн долоо хоногт дээрх “койнчид”-ын нэг М нь  мөрдөх байгууллагад байцаалт өгсөн байна. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэсэн үг л дээ. Тэгвэл тэдний нэгийнх нь ээж олон жилийн өмнөөс нөлөө бүхий улстөрчдийн туслах, зөвлөхөөр ажиллаж байсан хүн бий. Одоо нэг шинэ намын удирдлагад байдаг. Тэр эмэгтэйн хүү койны байдал эвгүйтэж, хууль хяналтынхан сонирхоод эхлэх үед компанийнхаа бүртгэлээс нэрээ хасуулжээ. Гэсэн ч мултраагүй аж. Тиймээс тэр эмэгтэй “...Энэ хүнд байдлаас улс төрийн аргаар гарна” хэмээн залууст зааж зөвлөсөн бололтой юм. Бололтой ч гэж, тэр нь ил болоод хөгөө хөлдөө чирж буй аж.

Тодруулбал, нүүрсний хулгай ид яригдаж эхлэхтэй зэрэгцээд “...Юу болов” гэмээр жагсаал цуглаан өрнөсөн дөө. “...Оригинал, үгүй” гэж одоо болтол яригддаг тэр жагсаалын нэг оролцогч нь дээрх эмэгтэй байв. Тэрбээр уг жагсаалын “гол роль”-д явсан урлагийн салбарын залууд зааж зөвлөж байна гээд л яригдсан. Нөгөөх нь ч эхлээд “...Тэр эгч хоёр хоног талбай дээр байгаад өгөөч гэж гуйсан. Тэр гуйлтын дагуу ирсэн” гэж ярьсан байгаа юм. Сүүлдээ ч “...Тийм ээ, заадаг, зөвлөдөг” гээд нуухаа больсон. Хамгийн гол нь одоо түүнийг “койнчид”-ын зууч болгочихсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнөөх залуу “... “Койнчид”-ыг тайван орхивол улс төрийн тэмцлээ зогсооно” гэх маягийн шантааж хийгээд эхэлсэн байна. “Ээж” ч бас эрх бүхий улстөрчид рүү тийм “мессэж” шидлэх болжээ. Үргэлжлүүлнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 24 (7009)

Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

2 цаг 29 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

4 цаг 24 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

4 цаг 34 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

4 цаг 59 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

5 цаг 9 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

5 цаг 14 мин
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил

5 цаг 19 мин
“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!

ЭЦА-наас “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Их

5 цаг 24 мин
"Маргаантай байрны эцсийн өмчлөгч биш"

Номын хишиг компанийн өмгөөлөгч Б.Будсүрэн "Ард санхүүгийн нэ

15 цаг 30 мин
Ашигт малтмалын лицензийн асуудлаарх Түр хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томиллоо

Ашигт малтмалын лицензийн асуудлаарх Түр хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томиллоо

17 цаг 21 мин