Г.Гангамаа: Эмэгтэйчүүдтэйгээ ажиллах бодлого барьж байна

2022-12-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.Оюун

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн бодлого тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамаатай ярилцлаа.

 

-Танай аймагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ?


-Миний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч. ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Манай аймаг 33 төлөөлөгчтэй. Үүний дөрөв нь эмэгтэй байх жишээтэй. Нийт төлөөлөгчдийн 12 хувь нь эмэгтэй байна. ИТХ-ын төлөөлөгчөөс гадна аймгийн удирдах түвшинд харахад хэлтсүүдийн даргаар эмэгтэй хүн ажиллаж байгаа ч ихэнх нь эрэгтэй байдаг. Манай аймаг эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр орлогч даргатай байсан. Аймгийн дарга нарыг нэг орлогчтой байх ёстой гэсэн шийдвэр гарснаар эмэгтэй орлогчтой болсон. Миний хувьд аймгийн түвшинд бус сумын түвшинд ажилладаг. Манай аймаг 15 сумтай. Сумдын Засаг дарга нараас эмэгтэй Засаг дарга хоёр бий. Эмэгтэйчүүд бидний хийж бүтээх, зорьж байгаа зүйл их ч тэр бүр нээлттэй явах нь ховор байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн нийгэмд ялгаатай харагддаг. Ялангуяа, эмэгтэйчүүдийн хувьд би ийм юм хийсэн гээд олон хүний өмнө гарч хэлэх амбиц байхгүй. Харин ч өмнөх ажлаа хийхийг зорьдог. 


-Танай аймагт эмэгтэйчүүдээ хэр дэмжиж ажилладаг вэ?


-Эмэгтэй хүнийг дэмжихгүй гэсэн үзэл гаргахгүй ч гэсэн дардаг. Олуулаа хэлэлцэж шийдвэр гаргахад ихэнх нь эрчүүд байдаг болохоор тэдний шийдвэрийг дэмжих шаардлага гардаг. Би өөрөө сумын Засаг дарга, эмэгтэй хүн болохоор эмэгтэйчүүдээ сонсож ажилладаг. Манай суманд төрийн найман байгууллагын удирдлага 50х50, сумын ИТХ-ын төлөөлөгч 27 байхад 10 нь эмэгтэй байна. Монгол хүний хэвшмэл ойлголтоос болж удирдах ажлыг эрэгтэй хүн хийх ёстой гэсэн ойлголт одоо ч хэвээр байна. Гэтэл одоогийн нийгэм эрэгтэй, эмэгтэй адилхан байх ёстой гэсэнтэй нийцэхгүй байгаа.  


-Ирэх жил эмэгтэйчүүдээ яаж дэмжиж ажиллах вэ?


-Сум орон нутгийн удирдлагын хувьд өнөөгийн цаг үед хувь хүнтэй, айл өрхтэйгөө анхан шатнаас нь ажиллах цаг болсон гэж харж байна. Эмэгтэйчүүд гэрээ, хүүхдээ авч явж байна. Тиймээс эмэгтэйчүүдтэйгээ ажиллах бодлогыг барьж байна. Тухайлбал, эмэгтэй хүн гэртээ зүгээр суудаггүй. Суманд амьдарч байгаа эмэгтэйчүүд оёдол хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа. Энэ хүмүүсийг нэгтгэж оёдлын үйлдвэр байгуулах зорилготой ажиллаж байна. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд жимсний мод тарих сонирхол их байна. Говьд мод байдаггүй учраас амар биш. Ийм сонирхолтой хүмүүсээ явуулж юм үзүүлэх, туршлага судлуулах ажлыг хийхээр төлөвлөөд байна. Эмэгтэй хүн мэргэжил шаардахгүй ажил хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс  боловсрол эзэмшиж, эзэмшсэн боловсролоороо ажиллахад нь тусалж дэмждэг.   

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 252, 253 (6984, 6985)

зүмбэ
энэ авгай мөнгө идэх арга л хайна.гурвантэсийхэн залхаж байна. их мөнгө идэж байгаа. зүгээр л нэг цэцэрлэгийн багш хийж байсан хүн. одоо түүнийг нь хэлвэл шүүхдэнэ гэх юм бгаа биз.ажил хийнэ гэж бхгүй.харин ам бөөгий хоёроороо бол хийнэ шүү. хил дээр байгаа нүүрсний компани цаас оруулсан мөнгийг шалгаж өгөөч мөнч их хэлэх юмдаа
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

3 цаг 25 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

11 цаг 51 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

15 цаг 43 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 43 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Өчигдөр 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Өчигдөр 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин