"Бөртэ чоно-2022”: Спортын шилдэг холбоод

2022-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг "Бөртэ чоно-2022” амжилттай болж өндөрлөлөө. Шилдэг тамирчдыг танилцуулъя.

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН АКАДЕМИ

Монголын үндэсний олимпын академи 2022 онд сургалт семинар, зөвлөгөөн, симфозиум, олон улсын форум зэрэг 18 арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.

МҮОХ, БТСУХ, БШУЯ-тай хамтран зохион байгуулсан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд 450 гаруй сургуулийн хэмжээнд олимпизмыг сурталчилсан мянга гаруй арга хэмжээг зохион байгуулсан үзүүлэлтээр Ажил мэргэжлийн шилдэг холбоогоор шалгарлаа.

ОЛИМПЫН БУС ТӨРЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО – МОНГОЛЫН ЖЮҮ-ЖИЦУГИЙН ХОЛБОО

Монголын жюү-жицугийн холбоо хоёр жил дараалан олимпын бус төрлийн шилдэг холбоогоор шалгарч байна.

ШИЛДЭГ СПОРТЫН ХОЛБОО – МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Монголын чөлөөт бөхийн холбоо спортын амжилтаас гадна маркетинг, байгууллагын хөгжлийн үзүүлэлтээр олимпын төрлийн шилдэг холбоогоор шалгарав.

ШИЛДЭГ СПОРТЫН ХОЛБОО – МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО

Спорт холбоодыг тамирчдын амжилт, байгууллагын хөгжил, спортын хөгжил, маркетинг, үйл ажиллагааны оролцоо зэрэг долоон үзүүлэлтээр нэгтгэн шалгаруулдаг.

Энэ үзүүлэлтээр Монголын гимнастикийн холбоо тэргүүлж, олимпын төрлийн шилдэг холбоогоор шалгарлаа.

ШИЛДЭГ СПОРТЫН ХОЛБОО – МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэн сурталчлах ажлыг улс орон даяар өргөн далайцтай өрнүүлж, шилдэг маркетингийг нэвтрүүлж, олон улсын болоод дотоодын олон тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын хөлбөмбөгийн холбоо олимпын төрлийн шилдэг холбоогоор хоёр жил дараалан тодров.

СПОРТ ТОГЛООМЫН ШИЛДЭГ БАГ – САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ

2025 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд 3 ялалт байгуулж дараагийн шатанд шалгарсан сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ оны шилдэг спорт тоглоомын багаар тодорлоо.

Шилдэг багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

3 цаг 30 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

4 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

4 цаг 6 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

6 цаг 49 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

7 цаг 44 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

13 цаг 37 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Өчигдөр 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Өчигдөр 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Өчигдөр 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Өчигдөр 15 цаг 17 мин