Танилц: "Бөртэ чоно” -ын эзэд

2022-12-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг "Бөртэ чоно-2022” амжилттай болж өндөрлөлөө. Шилдэг тамирчдыг танилцуулъя.

2022 ОНЫ МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН – ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР (ЖҮДО БӨХ)

Цогтбаатар өнгөрсөн жил оны шилдэг тамирчны санал асуулгад аман хүзүүдсэн бол энэ жил дэлхийн аварга болсон амжилтаараа 2022 оны шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзнээр тодров.

Жүдочдоос өмнө нь Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар Оны шилдэг тамирчин шагналын эзэн болж байлаа.

Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар эмэгтэй тамирчдаас Л.Энхрийлэн 24, Д.Отгонжаргал 51, М.Анхцэцэг 75 оноо авсан бол эрэгтэй тамирчдаас Э.Ариунболд 19, М.Лхагвагэрэл 68, Ц.Цогтбаатар 93 оноо тус тус авчээ.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ (ХҮНДИЙГ ӨРГӨЛТ)

Тивийн аваргад итгэлтэй түрүүлж, дэлхийн аваргад түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн туйванч бүсгүй М.Анхцэцэг авсан оноогоороо эмэгтэй тамирчдыг тэргүүлж, 2022 оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болов.

Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод 4-р байр эзэлж, дэлхийн аварга болсон амжилтаараа шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч байсан билээ.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН – МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ (ЧӨЛӨӨТ БӨХ)

Чөлөөт бөхийн хүнд жинд цахиур хагалж яваа М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, оны шилдэг тамирчнаар дахин тодорлоо.

Тэрбээр 2022 онд дэлхийгээс мөнгөн медаль зүүж, Туркийн олон улсын тэмцээнд үзүүрлэж, Казахстаны тэмцээнээс хүрэл медальтай ирсэн төдийгүй дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байна.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН – ЭНХТАЙВАНЫ АРИУНБОЛД (ЖҮДО БӨХ)

Өнөө жил Ташкентийн дэвжээнд одтой барилдаж, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн жүдоч Э.Ариунболд оны шилдэг эрэгтэй тамирчны санал асуулгын гуравт жагсаж, “Бөртэ чоно”-ын эзэн болов.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – ДОЛГОРЖАВЫН ОТГОНЖАРГАЛ (ЧӨЛӨӨТ БӨХ)

Жилийн өмнө тэрбээр 20 насандаа оны шилдэг залуу тамирчны шагналыг гардсан. Тэгвэл энэ жил амжилтаа ахиулж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн үзүүлэлтээр оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорлоо.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ЛХАГВАТОГООГИЙН ЭНХРИЙЛЭН (ЖҮДО БӨХ)

Жүдоч Л.Энхрийлэн дэлхийн аваргаас анхны медалиа зүүж, Улаанбаатарын Их дуулга тэмцээнд аваргалсан амжилтаараа оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч, “Бөртэ чоно”-ыг анх удаа хүртэв.

ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН – ШАРАВЖАМЦЫН ЭНХИЙН-ОД (САГСАН БӨМБӨГ)

Энэ төрөлд 15 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од, өсвөрийн дэлхийн аварга шатарчин Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга самбочин О.Оюунчимэг, өсвөрийн Азийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт жүдочин М.Нандин-Эрдэнэ нар эцсийн шатанд тунан үлдсэн.

Улмаар Ш.Энхийн-Од оны шилдэг залуу тамирчны шагналыг хүртлээ.

Түүний шагналыг төрсөн ах Ш.Мөнхийн-Од өмнөөс нь гардан авсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

10 цаг 8 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12