Инновацын тэтгэлэг хүртсэн докторууд

2022-12-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан инновацын тэтгэлэг хүртсэн докторуудад нэрэмжит шагналаа гардуулжээ. 

2011 оноос эхлэн үе үеийн сайдууд шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлсэн залуу судлаач, докторуудыг шалгаруулан тэтгэлэг гардуулж ирсэн уламжлалтай. Өнөөдрийг хүртэл нийт 126 судлаач энэхүү тэтгэлгийг хүртээд байгаа юм.

Энэ оны хувьд тэтгэлгийн уралдаанд эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас нийт 52 судлаач төслөө дэвшүүлжээ. Үүнээс 10 залуу судлаачийн төсөл шалгарч, ийнхүү тэтгэлгээ гардан авлаа. Эдгээр 10 доктор тус бүрд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгож, “Батламж”-ийг гардуулав.

Эдгээр докторуудад олгосон эко цул модон цомыг Монгол оронд зонхилон ургадаг Хавтаг навчит хус, Эгэл нарс, Сибирь шинэс болон Сибирь хуш модоор үелэн нааж ШУТИС-ийн Ой мод, сургалт, судалгааны хүрээлэнд хийжээ. Энэ нь ойн хаягдал, үхмэл модоор экологийн цэвэр бүтээгдэхүүн гарган авах туршилт судалгааны ажлын үр дүн юм.

Инновацын тэтгэлэг хүртсэн докторууд: 

-ХААИС-Мал эмнэлгийн Хүрээлэн, Бумдүүрэн Түвшинтулга  “Цусны улаан эсэд шимэгчлэгч Babesia microti-гийн лабораторийн омог ялган тодорхойлж, оношлуурын эсрэгтөрөгчид ашиглах нь”

-АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль-Эмнэлзүйн лабораторийн тэнхим, Пүрэвдорж Нарангэрэл “Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны сийвэнгийн aβ42 болон p-tau биомаркеруудыг ашиглах нь”

-ШУА-Хими, химийн технологийн хүрээлэн, Александр Ариунаа “Хаягдал усанд агуулагдах хортой хүнд металлын  бохирдлыг цэвэрлэх технологи”

-ШУА-Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Эрдэнэгэрэл Ариунболд “Цөлийн хээрийн бүсийн доройтсон газарт зонхилон тархах зарим сөөг, сөөгөнцөр, өвслөг ургамлын экологи-биологийн онцлог, тэдгээрийг нөхөн сэргээлтэд ашиглах боломж”

-АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Дарамзав Отгонсүрэн “Мөнгөжүүлсэн нано бөөм агуулсан пластыр эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа”

-“Витафит милк” ХХК, Хандсүрэн Оюун-Эрдэнэ “Lactobacillus casei zhang”  ашигтай бактери агуулсан пробиотик дринк үйлдвэрлэх инновацийн судалгаа”

-ШУА-Биологийн Хүрээлэн, Дамба Идэрбат “Сансрын дамжуулагчийн үр дүнг ашиглан шувууны томууг тандах боломж”

-ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль, Эрдэнэцогт Бат-Эрдэнэ “Байгалийн битумыг замд ашиглах боломж”

-ХААИС-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мягмаржав Ууганзаяа “Генийн инженерчлэлийн аргаар сайжруулсан царгасны т1 удмын фенотип, шимт чанар, зарим үзүүлэлтийн судалгаа”

-ШУА-Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Бумандорж Булгантуяа “Архинаас үүдэлтэй танин мэдэхүйн бууралтыг сайжруулах бэлдмэл гарган авах инновацийн төсөл” тус тус шалгарчээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

4 цаг 16 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

4 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

4 цаг 52 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

7 цаг 35 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

8 цаг 30 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

14 цаг 24 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Өчигдөр 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Өчигдөр 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Өчигдөр 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Өчигдөр 15 цаг 17 мин