Сэрэмжлүүлэг: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар их хэмжээний цас орно

2022-12-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, говь болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын төлөв:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.

Өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Орхон, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтрэх аж.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

2022 оны арванхоёрдугаар сарын 26-30 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус,

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -20...-25 градус,

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7...-12 градус,

Бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

4 цаг 19 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

4 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

4 цаг 55 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

7 цаг 38 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

8 цаг 33 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

14 цаг 26 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Өчигдөр 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Өчигдөр 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Өчигдөр 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Өчигдөр 15 цаг 17 мин