Зургаан дүүрэгт 400 гаруй хүн цас, мөс цэвэрлэж байна

2022-12-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, иргэд, олон нийтээс хүсэлт, гомдол ирж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд, холбогдох хүмүүстэй уулзаж, амралтын өдрүүдээр шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг даваа гараг гэхэд хэвийн болгохыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд төвийн зургаан дүүрэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, цацах давс, бодисын нөөц бүрдүүлэх, ажиллах албан хаагч, машин техникийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг авч буй.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар “Төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, явган болон авто замын цас мөсийг арилгахаар 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрчимжүүлсэн байдлаар ажиллаж байна. Тухайлбал, цацах давс, бодис татан авах, мөн машин техникийг бэлэн байлгаж буй. Цас орж, халтиргаа үүсэхэд ажиллах 400 орчим албан хаагч, бодис, давс цацах 15 машин, цас хусаж цэвэрлэх 15 машинаас гадна бичил машинуудыг бэлдсэн” гэлээ.

УБЗАА-ны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргүүдийн холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хуралдсан. Энэ тал дээр уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулах тал дээр онцгой анхаарч байна. Зам, талбайд цацах давс, бодисын нөөц бүрдүүлэх, ажиллах албан хаагч, техникүүдийг хуваарилан ажиллаж байна” хэмээсэн юм.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга И.Сарангэрэл “Хан-Уул дүүргийн хэмжээнд сар бүрийн хоёр дахь долоо хоногт их цэвэрлэгээг зохион байгуулдаг. Хотын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид аж ахуйн нэгж, байгууллагад албан бичиг илгээж, их цэвэрлэгээг эхлүүлээд байна. Дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, СӨХ зэрэг 1,200 орчим байгууллага 2,000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 10,100 гаруй ам метр талбайг цэвэрлэж, 40 тонн цас, мөс хог хаягдал ачууллаа. Албан байгууллагуудаас гадна хороод ч энэ их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Энэ амралтын өдрүүдээс эхлээд цас орох төлөвтэй байгаа тул цацах давс, бодисын нөөц бүрдүүлэх зэргээр бэлэн байдлыг хангаж байна” хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

14 цаг 24 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

2026-08-06
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-06