Б.Тамжид: Тарнийн аргын ур ухаанд суралцахад цаг хугацаа хэрэгтэй

2022-12-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Зан  заншил,  өв ухаан  гэдэг  монгол түмний дахин давтагдашгүй үнэт зүйл юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин  өв соёлоо түгээн дэлгэрүүлж,  үр  хойчдоо  өвлүүлэн үлдээхийн тулд цуврал нийтлэлээ бичиж буй. Энэ удаагийн “Өв соёл” буландаа Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат уламжлалт бариа засалч, тарнич Б.Тамжидыг урилаа. Тэрбээр уламжлалт бариа заслаар 29 жил  ажиллаж, аюулт өвчнөөс бусдыг хамгаалах буянтай үйлийг түгээж буй нэгэн.
Гэрт ороход  гэрийн  зүүн талд Б.Тамжид гуай нэгэн хүнийг судсыг барьж, өвчнийг нь оношилж байв. Хамгийн сонирхолтой нь Б.Тамжид гуайн  хүмүүсийн биеийг барихдаа сонирхолтой дуу авиа гаргах аж. Учир нь тухайн хүний эрхтэн ямар нэгэн байдлаар эмчлэх шаардлагатай бол  цаанаасаа  ийнхүү дуугардаг гэнэ. Ийн   дуугарч өвчин оношилдог бариач тун цөөхөн  байдаг.  Мөн тарнийн аргаар хүнийг эмнэдэг шидтэй гартай нэгэн.

 

“Өвчнийг анагаахад тухайн хүний  сэтгэл зүй  чухал”

 

Б.Тамжид гуай “Өвчнийг анагаахад тухайн хүний  сэтгэл зүй  чухал. Хүн бол сэтгэлээрээ эдгэдэг.  Тиймээс хүн гаднаас  орж ирэхэд   инээмсэглээд сайхан мэндлээд угтдаг. Ингэснээр би тухайн хүний сэтгэлзүйг ойлгох  нэг хөшүүрэг болдог. Хэрэв би  тухайн хүнийг эмчлэх  гээд  байдаг. Тэгэхэд надад итгэхгүй бол эмчилгээний үр дүн гарахгүй шүү дээ. Миний хөдөлмөр, сэтгэлийг ард түмэн маань хүндэлж   “Ард түмний гавьяат” гэсэн цол хүртсэн. Би таван хүүхэдтэй. Нэг хүүхдээ бариа засал, гурав дахь охиндоо тарнийхаа аргыг өвлүүлэн үлдээсэн” хэмээсэн юм.  Амьдрал сайн, муу  олон зүйл тохиолдоно.  Энэ бүхэнд  хүмүүсийнхээ сайхан сэтгэл, урмын үгээр  дүүрч явдаг гэдгийг хэлж байлаа.  Хүмүүс  намайг зорьж ирэхдээ мөнгө гэж санаа  зовох  зүйл анзаарагддаг.  Алга дээш нь харуулахгүй бол болохгүй гэж бодоод санаа зовоод байдаг.  Би хүмүүст буян болж болохоос биш  энэ ажлыг би мөнгөний төлөө хийдэггүй гэдгийг Ө.Тамжид гуай хэлж байсан юм. 

 

“Сүүлийн үед хүмүүс анагаах ухаан, эсвэл ардын эмчилгээ гээд  туйлшрах хандлага  байна”

 

Тэрбээр хүмүүсийн өвчнийг зөн совингоороо  мэдэрч, аюулт өвчнөөс хамгаалж, энэ насаа  зориулж яваадаа  баярладаг гэсэн юм.  Хэрэв  хүмүүсийг бариад анагаах ухаанаар явах шаардлагатай  бол зөвлөнө.   Хүний эрүүл мэндийг хариуцаж байгаа учраас маш хариуцлагатай байх хэрэгтэй.  Шинжлэх ухаангүйгээр өвчнийг ялан дийлэхгүй гэдгийг хэлж байлаа. Хүмүүсийг зорьж ирэхэд биеийг нь үзээд анагаах, ардын эмчилгээгээр эмчлэх боломжтой  эсэхийг нь ялгана. Би чадна гээд  эмчилж чадахгүй зүйл дээр  ардын эмчилгээ хийж болохгүй. Сүүлийн үед хүмүүс анагаах ухаан, эсвэл ардын эмчилгээ гээд  туйлшрах хандлага  байна  гэсэн юм.  Сүүлийн үед  түүнийг зорьж тархины цусан хангамж муудсан хүмүүс  их ирж байгаа аж. Ялангуяа хүүхдүүд их  ирж байгаа гэнэ. Өдөрт түүнийг зорьж   дор хаяж  10 хүүхэд  ирдэг байна. Энэ нь агаарын бохирдол,  өвлийн хүйтэнд толгой нүцгэн явах зэрэгтэй холбоотой гэдгийг хэлж байсан юм. Тэрбээр тархины даралттай  төрөөд хоёр хонож буй хүүхдийг  анагааж байсан байна. 
Мөн Ховд аймгийн Зэрэг суманд очиж, эмнэлэгт 37 хоносон тархины даралттай хүүхдийг гурав хоног бариад эдгээсэн буянтай нэгэн. Хүүхэд,  насанд хүрсэн  хүнийг барих хугацаа ялгаатай байдаг аж. Бага насны тархины даралттай хүүхдийг 15 минут барьдаг. Харин насанд хүрсэн хүнийг  нэг сар, түүнээс их хугацаа зарцуулдаг гэдгийг хэлж байлаа. Мөн Б.Тамжид гуайг зорьж  Ховд, Говь-Алтай,  Баянхонгор, Өмнөговь  гээд газар газраас  хүмүүс зорьж ирдэг аж.  Хаа газраас намайг  гээд ирж буй хүмүүсийг хараад  чадахаараа буян хийхийг хичээдэг гэдгийг тэрбээр хэлж байсан юм. Тэрбээр  сард хамгийн багадаа 300 хүнийг анагаадаг байна. 

 

“Тарнийн аргын ур ухаанд суралцана гэдэг их цаг хугацааны  шаарддаг”

 

Б.Тамжид гуайн  тарнийн  аргыг   ааваасаа өвлөжээ. Харин ээжийнх нь тал бариа хийдэг байжээ. Ийнхүү тэрбээр удмаасаа өвлөсөн авьяасаараа анагаах ухааны  гайхамшгийг түгээж буй. Мөн  нутаг нутгийн хүмүүстэй туршлага солилцдог гэж байлаа.  Б.Тамжид гуай  “Тарнийн аргын ур ухаанд суралцана гэдэг их цаг хугацааны  шаарддаг. Номонд нууц тарни гэж бий. Энэ нь тоотой байдаг бөгөөд хичнээн мянган уншаад багшдаа  шалгуулна. Хэрэв тэнцэхгүй бол ахиад л  суралцдаг” гэсэн юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 249 (6981)

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

6 цаг 12 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

7 цаг 42 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

8 цаг 34 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

13 цаг 5 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

17 цаг 2 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Өчигдөр 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Өчигдөр 13 цаг 14 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Өчигдөр 13 цаг 10 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Өчигдөр 13 цаг 06 мин