“Бөртэ чоно-2022” наадамд нэр дэвшигчид

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг, МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол арванхоёрдугаар сарын 26-нд Чингис хаан музейд болно. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдох “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинацаар шилдгүүдээ тодруулах юм. Тодруулахдаа оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулна. Ингээд шилдэг баг болон шилдэг тамирчдад нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэе.

“Бөртэ чоно-2022” наадмын шилдэг эрэгтэй тамирчинд 13, эмэгтэй тамирчинд 12 нэр дэвшигч, шилдэг спорт тоглоомын багт дөрвөн баг нэр дэвшээд байна. 

Эрэгтэй тамирчид

1.Алтангэрэлийн Азбаяр /таеквондо/

-Вьетнам улсын Хо Ши Мин хотод болсон залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

 -Мексик улсын Гвадалахара хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5-р байрын шагналт

2.Энхтайваны Ариунболд (жүдо бөх)

-“Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт

3.Батмөнхийн Ачбадрах (цана)

-“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эрхээ аван өрсөлдсөн.

4.Гантөмөрийн Баяндүүрэн (самбо бөх)

“Бишкек-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт

5.Баттүвшингийн Билгүүн (сагсан бөмбөг)

-“Хасын Хүлгүүд” багийн хамтаар лигийн аварга болж, улирлын болон финалын Үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд шигшээ багаа ахлан амжилттай тоглож, гурван ялалт байгуулснаар дараагийн шатанд шалгарсан.

6.Ганболдын Ганбаяр (хөлбөмбөг)

-Словакийн хоёрдугаар лигийн “Комарно” клубт хоёр дахь улиралдаа амжилттай тоглож байна. Өнгөрсөн улиралд 26 тоглолтод 5 гоол, энэ улирал эхэлснээс хойш 7 тоглолтод 2 гоол оруулсан.

-Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Йемений эсрэг тоглолтод хоёр гоол оруулж, Монголын шигшээг ялалтад хөтөлсөн.

7.Энхтайваны Даваахүү (буудлага)

-“Каир-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 метрийн гар бууны холимог хосын мөнгөн медальт.

8.Сайнбаярын Жамбалжамц (дугуй)

-2022 оны Засмал замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай уралдааны элит ангилалд хүрэл медаль

-Засмал замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай элит багийн уралдаанд мөнгөн медаль

-Туркийн Develi UCI 1.2 ангиллын гранпри тэмцээнд 1-р байр

-Азийн элит эрэгтэй дугуйчдын чансааны 2-р байр

9.Занданбудын Занабазар (чөлөөт бөх)

-“Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

10.Мөнхтөрийн Лхагвагэрэл (чөлөөт бөх)

-“Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт. Турк, Казахстаны олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт

11.Нармандахын Наранхүү /чөлөөт бөх/

“Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

12.Цэнд-Очирын Цогтбаатар (жүдо бөх)

-“Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Парисын Их дуулгын хүрэл, Улаанбаатарын Их дуулгын мөнгөн медальт.

13.Team Mongolia (И-спорт)

-Дэлхийн и-спортын наадмын Lower Bracket төрөлд хүрэл медаль

Эмэгтэй тамирчид

1.Мөнхжанцангийн Анхцэцэг (хүндийг өргөлт)

-“Манама-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

-“Богота-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-д түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн.

2.Бат-Эрдэнийн Мөнгөнзул (шатар)

-“Ченнай-2022” дэлхийн шатрын олимпиадын 4-р ширээнд 85 хувийн хожлоор алтан медаль хүртсэн.

3.Цогбадрахын Мөнхзул (буудлага)

-“Каир-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 метрийн гар бууны холимог хосын мөнгөн медальт

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд явагдсан гранпри тэмцээний аварга

4.Төрмөнхийн Мөнхзул (шатар)

-“Ченнай-2022” дэлхийн шатрын олимпиадад амжилттай тоглож, их мастер цолны болзол хангасан.

5.Долгоржавын Отгонжаргал (чөлөөт бөх)

-“Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

-Турк, Казахстаны олон улсын тэмцээний хүрэл медальт

6.Батбуянгийн Сугарсүрэн (бодибилдинг)

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл

-Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

7.Батхуягийн Хулан (чөлөөт бөх)

-“Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

-Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт

8.Энхболдын Хүслэн (даам)

-Азийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн болон рапид, блиц төрөлд тус бүр түрүүлж, 3 алтан медаль хүртсэн.

-Олон улсын их мастер цолны болзлыг ханган 2023 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод оролцох эрхээ авсан.

9.Лхагватогоогийн Энхрийлэн (жүдо бөх)

-“Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

-Улаанбаатарын Их дуулгын алтан медаль

10.Ариунсанаагийн Энхтуул (цана)

-“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эрхээ аван өрсөлдсөн.

11.Батбаярын Энххүслэн (усанд сэлэлт)

-Тайланд улсад болсон тэмцээнээс 3 алт, 2 мөнгөн медаль хүртсэн.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын рекордыг хоёр удаа шинэчилсэн.

12.Чөлөөт бөхийн эмэгтэй баг

-Дэлхийн цомын хүрэл медальт

Спорт тоглоомын баг

1.3х3 сагсан бөмбөгийн Улаанбаатар ММС Энержи баг

-“Улаанбаатар” дэлхийн гранпри мөнгөн медаль

-“Сүхбаатар” дэлхийн гранпри хүрэл медаль

-“Липик” дэлхийн гранпри хүрэл медаль

-“Себү” Их дуулга 4-р байр

-“Манила” Их дуулга 5-р байр

-3х3 дэлхийн чансааны №8

2.3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг

-Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

3.5х5 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг

-2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд 3 хожил байгуулсан

-FIBA дэлхийн чансааны №106

4.Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг

-2023 оны Азийн цомын тэмцээний сонгон шалгаруулалтын гуравдугаар шатанд өрсөлдөж, 1 хожил байгуулсан.

Эх сурвалж:www.polit.mn 

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

1 цаг 7 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

1 цаг 52 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

4 цаг 41 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

4 цаг 41 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

4 цаг 41 мин
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

18 цаг 27 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

19 цаг 3 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

20 цаг 26 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

20 цаг 39 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

22 цаг 39 мин