Монголын 26 ААН Узбекистанд мах экспортлох боломжтой боллоо

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Манай улс Узбекистан улсад 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн гаргаад байна. Энэ бол энэ оны эхний 10 сарын байдлаарх дүн юм. Цаашид тус улс руу хийх экпортоо нэмэгдүүлэхээ ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Узбекистан улсын Хөдөө аж ахуйн сайд В.А.Ботировичтай цахимаар уулзах үеэр илэрхийллээ.


Энэ оны 12 дугаар сард Узбекистан улс мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг Монголын 9 аж ахуйн нэгжид олгожээ. Ингэснээр тус улсад экспорт хийх боломжтой ААН-ийн тоо 26 болоод байна. Хоёр орны хооронд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2019 онд байгуулан, холбогдох мал эмнэлгийн гэрчилгээг харилцан тохиролцсон юм. Ингэснээр тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байсан юм.

Тэгвэл хоёр талын уулзалтаар мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов Манай улсын ААН-үүд сүүлийн жилүүдэд нядалгааны олон улсын “халал” стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байгаа. Энэ нь Узбекистан, Казахстан Иран, Азербайжан зэрэг оронд дээрх аргаар бэлтгэсэн мах нийлүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn
 

 

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

15 цаг 30 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

2026-08-06
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-06